Friday, December 30, 2011

Антиоксидант

Бидний өдөр тутмын амьдралын хэв маягаас үүдэлтэй эсийн гэмтлээс сэргийлэхийн тулд бидэнд антиоксидантууд хэрэгтэй. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд фитохимийн бодисууд хэмээх эсийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлдэг антиоксидантууд агуулагддаг. Чөлөөт радикал, антиоксидантуудын харилцан үйлчлэлийн талаар удахгүй нийтлэл оруулах тул одоо та бүхэнд ямар нэртэй антиоксидантууд, ямар хүнсний бүтээгдэхүүнд оршдог, тэдгээр нь ямар өнгөтэй байдаг талаар товчхон танилцуулья.



Антиоксидант
Өнгө
Агуулагддаг хүнсний бүтээгдэхүүн
Антоцианинууд
Улаан, хөх
Нэрс, цангис, бөөрөлзгөнө, хүрэн усан үзэм
Бета-каротин
Улбар шар
Лууван, манго, чангаанз
Катехин
Бор шаргал, улаан
Кокоа, шоколад, улаан вино, ногоон цай
Криптоксантинууд
Улбар шар
Манго, улаан чинжүү, хулуу
Ликопин
Улаан
Улаан лооль, шийгуа, гуава, гүзээлзгэнэ, ягаан грейпфрут
Лютеин
Шар, ногоон
Бууцай, эрдэнэ шиш
Флавоноидууд
Олон янзын өнгөтэй
Цай, ногоон цай, цитрус жимснүүд, алим
Фенолын хүчил
Олон янзын өнгөтэй
Алим, цитрус жимснүүд, овьёос
Полифенолууд
Ногоон, улаан
Орегано, ганга (thyme), розмарин, цагаан гаа, улаан вино
С аминдэм
Олон янзын өнгөтэй
Жүрж, манго, киви, гүзээлзгэнэ, үхрийн нүд


Эх сурвалж: Women's weekly, Healthy eating: Foods that fight back, p9