Friday, September 12, 2014

Антибиотик уусны дараа авах арга хэмжээнүүд

Антибиотикууд нь нянг устгадаг. Гэтэл бидний биед эрүүл мэндэд ач тустай нянгуудаар дүүрсэн байдаг. Бидний гэдсэнд 300-1000 төрлийн нян агуулагдаж, хоол боловсруулалт, аминдэм нийлэгжүүлэх, өвчин үүсгэгчдээс хамгаалах, нейротрансмиттерүүдийг нийлэгжүүлэх гэх мэт маш олон тооны үүрэг гүйцэтгэдэг. Антибиотик нь зөвхөн өвчин үүсгээд байгаа нянг биш хүний биед байгаа ашигтай нянгуудыг хүртэл устгадаг. 

Ашигтай нян болон ашиггүй, өвчин үүсгэгч нян, мөөгөнцөр


Хэрвээ та антибиотик уувал, ялангуяа өргөн хүрээний үйлчилгээтэйг, ашигтай нянгаа аль болох богино хугацаанд нөхөх хэрэгтэй. Энэ нь мөн нян, мөөгөнцрийн хоорондын тэнцвэрийг хадгалахад тустай. Учир нь мөөгөнцөр нь боломж олдвол ихээр үржиж, хоол боловсруулах зам төдийгүй хүний биед бүхэлд нь тархдаг.

Тэгэхээр антибиотикийн нөлөөгөөр устсан сайн нянг хэрхэн дахин төлжүүлэх вэ?

-Хамгийн эхэнд ашигтай нянг хооллож, өсөж олшроход туслах хэрэгтэй. Тэдэнд пребиотик хэрэгтэй. Пребиотик гэдэг нь түүхий, органик жимс, хүнсний ногоо юм. Уусдаггүй эслэг нь ашигтай нянг хооллож, өсөж үржих боломжийг олгодог. Өдөрт 1 удаа, олон төрлийн ногоо агуулсан түүхий ногооны салат зайлшгүй идэх хэрэгтэй. Боломжийн хирээр түүхий ногоог хоол бүртээ идэх хэрэгтэй. Антибиотик хэрэглэсний дараах хоолны дэглэмийн 80%-ийг жимс, ногоо эзлэх хэрэгтэй гэж зөвлөдөг.

Пребиотикийн өндөр агууламжтай 10 хүнс

  • Түүхий цикорийн үндэс /raw chicory root/: нийт жингийн 64.6%-ийг пребиотик эзэлнэ
  • Түүхий йерусалим артишок /Raw Jerusalem artichoke/: 31.5% /Энэ бол дэлгүүрийн лангуун дээр байдаг артишокоос өөр төрлийнх.
  • Багваахайн навч, түүхийгээр /Raw Dandelion greens/: 24.3%
  • Түүхий сармис /Raw Garlic/: 17.5%
  • Түүхий ногоон сонгино /Raw Leek/: 11.7%
  • Түүхий сонгино /Raw Onion/: 8.6%
  • Болгосон сонгино /Cooked Onion/: 5%
  • Түүхий аспарагус /Raw Asparagus/: 5%
  • Түүхий буудайн хальс /Raw Wheat bran/: 5%
  • Буудайн гурил, жигнэсэн /Wheat flour, baked/: 4.8%
  • Гадил жимс /Raw Banana/: 1%

-Боловсруулсан чихэрлэг хүнсийг хэрэглэхгүй байх. Элсэн чихэр нь мөөгөнцөр болон өвчин үүсгэгч нянг хооллодог. Боловсруулсан хүнс, нүүрс-ус ихтэй хүнс, химийн бодисуудтай хүнснээс татгалзах. Ер нь бүх төрлийн чихрийг (эрүүл мэндэд тустай, байгалийн байсан ч хамаагүй) ашигтай нян бүрэлдтэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.

-Пробиотик бэлдмэл, хүнс хэрэглэх. Пробиотик гэдэг нь гэдэсний ашигтай нянг агуулсан хүнс, бэлдмэл. Мөн пробиотик хэрэглэхдээ анхаарах зүйлс гэвэл ходоодны хүчил пробиотикт агуулагддаг нянг нилээд их устгадаг тул аль болох их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Мөн ходоодны хүчилд тэсвэртэй болгохын тулд капсулд хийсэн бэлдмэлийг сонгох хэрэгтэй.

Пробиотик хүнсэнд гэрийн тараг (хөдөөний тараг, үйлдвэрийн биш тараг), кимчи, дарсан байцаа зэрэг хүнс ордог. Хэрвээ мухар олгойгоо авхуулсан бол та тогтмол пробиотик хэрэглэх шаардлагатай болсон гэсэн үг юм.
Гэхдээ пребиотик хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй.



Таны дархлааны эсүүдийн 80% нь гэдсэнд оршдог учраас гэдэсний нянгийн тэнцвэрт байдлыг байнга хангаж байх нь чухал. Та ашигтай нянгуудаа сайн хооллож, тэтгэж байвал дараа таныг өвдөхөөс хамгаалах тустай.