Байгалийн анагаах ухаан, хоол судлал сонирхдог хүмүүс дараах кинонуудыг олж үзээрэй.
1. Food matters
http://foodmatters.tv/
2. Food inc
http://www.takepart.com/foodinc
3. Hungry for change
http://www.hungryforchange.tv/
4. Fat, sick and nearly dead
http://www.fatsickandnearlydead.com/
5. Dr Detox episodes
http://drdetox.tv/dr-detox-episode-1/
6. Sweet misery: A poisoned world (шууд үзэх)
http://topdocumentaryfilms.com/sweet-misery-a-poisoned-world/
7. The future of food
http://www.thefutureoffood.com/
8. King corn
http://www.kingcorn.net
Англи хэл дээр олдох, татах боломж их байгаа. Сонирхоод үзээрэй.
Байгалийн анагаах ухаан бол бие махбодын өөрөө өөрийгөө эмчлэн эдгэрүүлэх чадварыг дэмжих замаар өвчин, эмгэгийг эмчилдэг анагаах ухааны салбар юм.
Friday, March 23, 2012
Гадилтай шарвин (Banana Pancake)
Өнөөдөр өглөө шинэ жор зохиож, туршиж хийж үзлээ.
Орц:
1 өндөг
1 хоолны халбага чангаанзны чанамал
1 жижиг гадил
1/2 аяга шар буурцгийн сүү
1/2 аяга гурил
1 цайны халбага хүнсний сод
Орц:
1 өндөг
1 хоолны халбага чангаанзны чанамал
1 жижиг гадил
1/2 аяга шар буурцгийн сүү
1/2 аяга гурил
1 цайны халбага хүнсний сод
| Гадилаа нухсан байдал |
| Өндгөн дээрээ чанамалаа хийж хутгана |
| Өндөг чанамалын холимог дээрээ нухсан гадилаа хийнэ |
| Дээр нь шар буурцгийн сүүгээ хийж хутгана |
| Зуурмаг дээрээ тал аяга гурил хийнэ |
| 1 цайны халбага хүнсний содоо нэмж, сайтар хутгана |
Monday, March 19, 2012
Инь болон Ян (Yin and yang)
Зарчим
1. Бүх зүйлс Инь, Ян хоёроос тогтдог.
2. Түүнчлэн бүх зүйлс Инь, Ян хоёрт хуваагддаг.
3. Тэд бие биенийгээ бүтээдэг.
4. Тэд харилцан бие биенийгээ хянаж байдаг.
5. Тэд бие биендээ хувирах чадвартай.
Өвчний Инь шинж тэмдгүүд-хүйтэн
Ядрах, нойрмоглох, дулаан хувцаслах, дулаан хөнжилд унтах дуртай, унтаж байхдаа биеэ хумих, гар, мөчид нь үргэлж хүйтэн байх, цайвар царайтай, ам нь цангадаггүй, халуун ундаанд дуртай, өтгөн хатах (идэвхигүй байдал, хөдөлгөөнгүй байдлаас үүдэлтэй), суулгах (өвдөлт, үнэргүй усан суулгалт), өнгөц амьсгалтай, чимээгүй байдалд дуртай, зөөлөн нам дуутай, ярих сонирхолгүй, шээсний өнгө тунгалаг, элбэг, тунгалаг буюу өтгөн цагаан (өнгөгүй) ялгадастай, ерөнхийдөө удаан, хөдөлгөөн багатай, хувь хүний хувьд илүү дотогшоо хандлагатай
Өвчний Ян шинж тэмдгүүд-халуун
Амарч чаддаггүй, сандарч түгшдэг, хөнгөн хувцасладаг, хөнжилөө хөлдөө жийчихдэг, бүх биеэ дэлгэж, сунгаж унтдаг, халуун гар, мөчидтэй, улайж, халуу оргисон царайтай, хүйтэн ундаанд дурладаг, өтгөн хаталт, суулгалт (өвдөлттэй, үмхий үнэртэй), хурдан, гүнзгий, чимээтэй амьсгалдаг, тайван байдалд дургүй, шээс өтгөн, бараан өнгөтэй идээрхэг, хурц үнэртэй ялгадастай (идээтэй), ерөнхийдөө түрэмгий, хурдан, огцом хөдөлгөөнтэй, хувь хүний хувьд нээлттэй, гадагшаа хандлагатай
Эх сурвалж:
AIAS, Herbal Medicine-2, Lesson 3 Traditional Chinese Medicine Overview
Subscribe to:
Posts (Atom)