Thursday, April 5, 2012

3-р хэсэг: Хоргүйжүүлэх хоол, хүнсний жорууд

Залуу наргил модны самрын шүүс (Young coconut water)
Наргил модны самар нь байгаль дээр оршиж байгаа электролитийн агууламж хамгийн ихтэй хүнснүүдийн нэг юм. Түүнчлэн судлаачид энэхүү модны самрын шүүс нь хүний цусны сийвэнтэй молекулын бүтцийн хувьд адил байдаг гэдгийг тогтоосон байдаг (David Wolfe, Eating for beauty). Наргил модны самрын шүүс уух нь биедээ цус сэлбэж байгаатай бараг адил үйлдэлтэй байна. Дэлхийн 2-р дайны үед Номхон далай орчимын бүсд 2 талынхан хоёул шархадсан цэргүүдэд яаралтай шингэн сэлбэхдээ наргил модны самрын шүүсийг шууд модноос нь хийдэг байжээ.

Тэмдэглэл: Хэдийгээр Монголд ургадаггүй боловч мэдэхэд илүүдэхгүй тул орууллаа. Жеки Чаны тоглосон нэг кинон дээр шүүсийг нь шууд сэлбэж байсныг дээр үед үзэж байсан юм байна.

Шинэхэн жимс, ногооны шүүс (fresh juices)

Жимс, ногооны шүүс нь илүү гоё амттай аминдэмийн нэмэлт л гэсэн үг. Эдгээр нь концентраци ихтэй хурдан шимэгдэх, тэжээллэг хүнс юм. Шүүс уух нь боловсруулалт ихээр шаардахгүй учир цэвэрлэгээ, хоргүйжүүлэлтийн үед бие махбодод амралт өгдөг сайн талтай. Хэрвээ таны эрүүл мэндэд хамгийн хурдан үйлчлэх, эерэг нөлөөтэй ганц зүйл гэвэл тэр нь жимсний шүүс л байх болно. Хэдийгээр шинэ жимс, ногооны шүүс шахах нь бага зэрэг ажиллагаатай, цаг шаарддаг боловч үр дүн нь удаан хугацаанд хадгалагдах боломжтой юм.

Цус цэвэршүүлэгч шүүс

3 том лууван
3 алим
1 см куб шинэхэн цагаан гааны үндэс
1 улаан манжин (үндэснээс нь салгасан, угаасан)

Целлюлит арилгагч шүүс
3 том грейпфрут (хальсалсан)
1 жүрж (хальсалсан)
1 атга дүүрэн гааны навч (зайлшгүй бус)

Шүлтжүүлэгч ногоон шүүс
3 киви
1 атга дүүрэн бууцай
1 урт цоохор майлз
1 өргөст хэмх
1 атга дүүрэн яншуй

Антиоксидант шүүс
1 жүрж (хальсалсан)
1 аяга нэрс
1 анар жимсний үр
1 хэрчим шинэхэн хан боргоцой
2 тоор (ясыг нь авсан)




Эх сурвалж: Food matters Detox and Rejuvenation Guide, pages 19-20

Tuesday, March 27, 2012

Усан эмчилгээ (Hydrotherapy)-2

Ууран ванн (steam bath)
Ууран ванн (steam bath), саун болон Турк ванн зэрэг нь хөлсний ялгаралтыг нэмэгдүүлэх, арьсны нүх сүвийг онгойлгож, бие махбодыг хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, сэргээх үйлдэл үзүүлдэг. Энэ эмчилгээний үед бие махбод хорт бодисоос ангижрах боломжтой бөгөөд дараа нь заавал хүйтэн шүршүүрт орж, арьсныхаа нүх сүвийг хаах хэрэгтэй.

Суудаг ванн (sitz bath)
Энэ төрлийн усан эмчилгээг голчлон шээс бэлгийн замын эмгэгүүдийн үед хэрэглэдэг. Нэг төрлийн хэлбэр нь халуун буюу хүйтэн усанд ээлжлэн орох арга юм. Тусгай зориулалтын 2 хэсэгтэй ваннд нэгэнд нь халуун ус, нөгөөд нь хүйтэн ус хийнэ. Эхлээд бөгсөн биеэрээ халуун усанд сууж, хөлөө хүйтэн усанд байлгаад, 3 минут болсны дараа хүйтэн усанд сууж, халуун усанд хөлөө дүрэх маягаар орно.

Жин (wrapping)
Жинг халууралт эмгэгүүд, нурууны өвдөлт, гуурсан хоолойн үрэвсэл зэргийн үед хэрэглэдэг. Даавууг хүйтэн усанд норгож, базаад тухайн хэсэгт тавьж, дээрээс нь хуурай алчуур болон халуун хөнжилөөр хучина. Доторх алчуур хатсан цагт авах бөгөөд дараа хуурай, халуун арчуураар биеийг арчина.

Эх сурвалж: Geddes & Grosset, Alternative therapies, 2001, pages 40-45