Tuesday, August 26, 2014

Bee pollen-Зөгийн цуглуулсан цэцгийн тоос

Гадуур шинэ ногооны худалдаагаар зөгийн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байсны дунд энэ бүтээгдэхүүн байв. Гаднаасаа харвал доорх зураг шиг. Юу юм бол гэж бодоод хайгаад үзтэл ажилчин зөгийн цуглуулсан залуу зөгийгөө хооллодог цэцгийн эр хүйсийн үр юм байна. Bee pollen бол англи нэр нь.

1 цайны халбагыг цуглуулахын тулд ажилчин зөгий 1 сарын турш өдөр бүр 8 цаг нисч, цэцгийн тоосыг цуглуулдаг юм байна. 1 цайны халбага нь 2,5 тэрбум гран /нэг төрлийн хүндийн хэмжээс, 1 гран нь 0,0648г-тай тэнцэнэ/ цэцгийн тоос агуулдаг.

Үүнийг хэрэглэх хамгийн гол 10 шалтгааныг дурьдвал:
1. Энерги нэмэгдүүлэгч.
2. Арьс зөөлрүүлэгч.
3. Амьсгалын замын өвчинд.
4. Харшилийн эмчилгээнд хэрэглэхэд 94%-ийн үр дүнтэй байжээ. Багтраа, улирлын харшил гэх мэт харшилуудад. 3 жилийн турш уусны дараа харшилын улирлын үед ч харшил хөдлөхөө больдог байна.
5. Хоол боловсруулалтыг сайжруулах.
6. Дархлаа сайжруулах.
7. Донтолтуудыг эмчлэх.
8. Хялгасан судсыг бэхжүүлэх.
9. Түрүү булчирхайн томролын эмчилгээнд.
10. Өндгөвчний үйл ажиллагааг сайжруулж, өндгөн эс, ялгарах, үр тогтох үйл явцыг сайжруулах.


Эх үүсвэр:
http://foodmatters.tv/articles-1/10-amazing-health-benefits-of-bee-pollen

Tuesday, August 5, 2014

Хавдраас сэргийлэх үйлчилгээтэй хүнснүүд

1. Далайн ногоонууд

Далайн байцаанууд болох Монголчуудын нэрлэдгээр шөлний байцаа, кимбабны байцаа, комбу байцаа 3 нь хавдрын эсрэг үйлчилгээгээрээ хамгийн сайн далайн ногоонууд юм. Мөн йодын хамгийн баялаг бөгөөд сайн шингэцтэй эх үүсвэр юм. Хөх, өндгөвчний хавдартай өвчнүүд хоолондоо эдгээр ногоог хэрэглэдэггүй гэсэн судалгаа байдаг.

Мөн кальци болон калийг нөхөх сайн эх үүсвэр болох ба хүний биеийн орчнийг шүлтлэг болгож, хавдрыг улам ихсэхээс хамгаалж байдаг.


2. Далайн замагнууд


Спирулина болон Хлорелла нь дэлхий дээрх хамгийн хүчтэй бөгөөд хавдар тусах эрсдлийг бууруулдаг замагнууд юм.
Биеийг хоргүйжүүлэн цэвэрлэдэг үйлчилгээ нь болон дархлаа дэмжих үйлчилгээ нь хавдрын эсрэг эмчилгээнд зайлшгүй орох ёстой гэдгийг баталдаг.


3. Эмчилгээний мөөгнүүд



Рейши, Чага зэрэг эмчилгээний мөөгнүүд нь хэд хэдэн хавдрын эсрэг био идэвхит молекулуудыг агуулдаг. Биоидэвхит молекулууд болох полисахаридууд, алкалоидууд, токоферолууд, фенолууд, флавоноидууд, каротиноидууд, фолатууд, аскорбиний хүчил, энзимүүд, органик хүчлүүдийг агуулдаг.


Судалгаагаар урт хугацаагаар рейши мөөгийг хэрэглэхэд хавдрын пролифераци болон ургалтаас сэргийлэх, дархлааг дэмжсэнээр ахисан шатны хавдартай хүмүүст дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлдэг.




4. Алое вера

Судалгаагаар Алое верагийн найрлага дахь полисахаридууд нь дархлаа зохицуулах, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Олон улсын фармакологи сэтгүүлд гарснаар полисахарид нь макрофагийн үйлчилгээг идэвхижүүлж, азотын ислийн нийлэгжлийг идэвхижүүлснээр хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэжээ.



5. Олсны ургамал /Hemp/

Олсны ургамал нь маш тэнцвэртэй, их хэмжээний тосны эх үүсвэр бөгөөд омега6 болон омега3 тосыг 3:1 хэмжээгээр агуулдаг ургамал юм. Олсны ургамлын үрийн тос /hemp seed oil/ нь найрлагынхаа 80%-д эссенциал тосны хүчлийг агуулдаг нь дэлхий дээрх хамгийн их тосны хүчил агуулдаг ургамал гэдгийг баталдаг. 

Эссенциал тосны хүчлүүд нь антиоксидант, үрэвслийн эсрэг өөхний хүчлүүд учраас эсийн гэмтэл, исэлдэлтээс сэргийлдэг, мөн дархлааны үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Хавдрын эс нь хүчилтөрөгчийн хангамж сайтай орчинд өсөж, үржиж чаддаггүй тул эссенциал тосны хүчлүүдийг хавдрын сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэх хэрэгтэй.






6. Сармис

3000 хүнд, 7 клиник жилийн турш хийгдсэн судалгаагаар сармис хэрэглэдэг нийт хүмүүсийн хавдар тусах эрсдэл 60% буурсан байдаг. Гол найрлага нь аллиназа гэдэг энзим бөгөөд хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Сармисийг бяцлаад 15 минут байлгасны дараа энэхүү гайхамшигт энзим нь идэвхиждэг. 






7. Турмерик

Амьдрал уртасгагч сангаас хийсэн турмерикийн хавдрын эсрэг үйлчилгээ ДНХ гэмтэл, архаг үрэвсэл, эсийн дохио дамжуулах замуудын алдагдал гэх мэт хавдрын 10 голлох шалтгааны эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг баталжээ. Олон зуун судалгаагаар ч куркумин нь хавдрын эсрэг маш сайн үйлчилгээг олон хэлбэрээр үзүүлдэг гэдгийг баталсан байдаг.















8. Тоонолжит ногоонууд 

Брокколи, цагаан цэцэгт байцаа, байцаа зэрэг нь хавдрын эрсдлийг бууруулж, хөх, умайн салст давхарга, уушиг, бүдүүн гэдэс, элэг, умайн хүзүүний хавдрын эсийн ургалтыг зогсоох чадвартай байдаг.  Гол найрлага болох сульфорафан нь хавдар үүсгэгчдийг эсийг гэмтээхээс өмнө хоргүйжүүлүүлдэг энзимүүдийг идэвхижүүлэх үйлчилгээ үзүүлдэг.


Эх үүсвэр: http://www.foodmatters.tv/articles-1/top-8-foods-herbs-for-calming-cancer

Wednesday, July 2, 2014

Талх болон овьёосны жигнэмэгний жор

Ойрын үед талхаа өөрөө барьдаг боллоо.

Барих тусам гарт орж эхэлж байна.

Эхлээд зураг дээрх жороор талх барьсан.

Энэ "Эрүүл амьдралын хөтөч" facebook хуудас бол миний хөтөлдөг хуудас юм шүү. Та бүхэн лайк дарж, нэгдэн эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээлэл авч байгаарай.



Хөх тарианы бэлэн зуурмагаар хийсэн талх


Бүхэл үрийн гурилтай талх

Энэ талхны жорыг өөрөө зохиогоод хийчихсэн.

Орц, 2 аяга нэгдүгээр гурил, 2 аяга бүхэл үрийн гурил, гүнжидийн үр 3 хоолны халбага, сүү 1аяга+тал аяга орчим, 1 ш бүтэн өндөг+1 өндөгний цагаан, 2 цайны халбага жамц давс, 2 хоолны халбага зөгийн бал, 2 цайны халбага исгэгч. Зууханд хийхээсээ өмнө 1 өндөгний шар, бага зэргийн сүүтэй хольж дээр нь түрхсэн. Ерөнхийдөө хийх арга нь дээд талын зураг дээрхтэй адилхан.

Би ер нь талхыг их тэжээллэг байлгахын тулд олон орц нэмэх дуртай. Өндөг, сүү, үр тариа, зөгийн бал гэх мэтээр.


Овьёостой печень

Энэ зурган дээрх печень бол овьёостой печень. Ер нь бол эслэг ихтэй, В аминдэм ихтэй болно гэсэн үг. Гэртээ хийсэн учраас ямар ч Е нэмэлт байхгүй. Хэдий элсэн чихэр, тос ихтэй ч хааяа идэхэд амттай, аюулгүй.

Орц: 1 аяга цөцгийн тос, 1 аяга элсэн чихэр, 1 аяга бор элсэн чихэр, 2 өндөг, 2 аяга гурил, 1цайны халбага сода, 1 цайны халбага давс, 3 аяга түргэн болдог овьёос. Бас үзэм нэмж болно.

Цөцгийн тос, элсэн чихрээ холигчинд хийж холиод, өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Гурил, сода, давсаа өөр саванд хийж хутгаад өмнөх зуурмаг дээрээ нэмнэ. Дараа нь овьёосоо хутгаад хөргөгчинд 1 цаг байлгана. Зуухаа 190С-д халааж, листээ тослоно эсвэл бор цаас дэвсэнэ. Хөргөгчинд хийсэн зуурмагаа гаргаж ирээд хушганы хэмжээтэйгээр хувааж, бага зэрэг дарж, хавтгайлж листэн дээрээ тавина. Зуухандаа хийгээд 8-10 минут болгоод, харж байгаад хэтэрхий түлэгдэхээс нь өмнө авч, 5 минут хөргөсний дараа листнээсээ авна.