Wednesday, June 18, 2014

Гишүүнээр чанамал хийх нь



Гишүүнэ бол хүмүүсийн мэддэгээр айраг гэж нэрлэдэг ургамал юм. Гишүүний үндсийг эмийн зориулалтаар хэрэглэдэг бөгөөд 6-10 настай үндсийг нь намар түүж, хатааж, нунтаглаад хоол боловсруулах замын өвчнүүдэд хэрэглэдэг. Ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах суулгах, элэг, цөсний асуудлууд, хоолны дуршил сайжруулах гэх мэт хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг байна. 


Харин гишүүний ишээр нь чанамал хийдэг. Гишүүнэ нь кальци, К аминдэм, антиоксидантуудын өндөр агууламжтай. Навч нь хортой тул хэрэглэхгүй зөвхөн ишийг нь хэрэглэнэ.
Би энэ долоо хоногт чанамал хийх төлөвлөгөөтэй байна. Гишүүнэ нь хаа сайгүй их ургадаг хэдий ч аль болох хүний хөлөөс хол, машин замаас хол газраас түүгээрэй. 
Ерөнхийдөө чанамалд маш их чихэр ордог. Гэхдээ би хийхдээ жорон дээрхээс бага хэмжээтэй сахар хийчихдэг. 2 төрлийн жорыг энэ удаад оруулъя.

Жор 1
-Гишүүнэ   450г
-3 хоолны халбага зөгийн бал
-2 хоолны халбага чиа үр (байхгүй бол заавал хийх шаардлагагүй, омега 3, эслэгийн өндөр агууламжтай үр байдаг юм, Органик дэлгүүрт /70159898/ зарагдаж байгаа. )
-1 хоолны халбага шинэ шахсан нимбэгний шүүс эсвэл жүржийн шүүс (савласан шар өнгөтэй шүүс жинхэнэ нимбэгний шүүс биш тул битгий хэрэглэж байгаарай)

Жор 2
-1,5кг Гишүүнэ
-500г элсэн чихэр
-2 хоолны халбага нимбэг эсвэл жүржийн шүүс

Заавар
Эхний жор нь байгалийн сахар болох зөгийн балтай учир боловсруулсан сахар ихээр хэрэглэхээс татгалздаг хүмүүст их тохиромжтой санагдлаа. Элсэн чихрийн ургамлын ихэнх хувь нь генийн өөрчлөлттэй болсон гэж уншиж байсан тул боломжтой бол Органик бор, цагаан элсэн чихэр хэрэглээрэй. 



Гишүүнийг угааж, навчин хэсгийг нь тасалж хаяад, зөвхөн улаан туяатай ишийг нь 1 см гаран хэмжээтэй хэрчинэ. Савандаа элсэн чихэр, эсвэл зөгийн балтайгаа хольж, буцалгаад галыг нь багасгаж ойролцоогоор 25-30 минут чанамал шиг бүтэцтэй болтол нь буцалгана. Гаргахаасаа 5-10 минутын өмнө нимбэг, жүржийн шүүсээ хийнэ. Ариутгасан шилэндээ хийж таглаад жимсний чанамалын оронд хэрэглэнэ. 









Sunday, June 1, 2014

Дархлаа сайжруулах энгийн аргууд




Дархлаа тогтолцоо бидний эрүүл мэндийг хамгаалах гэж өдөр бүр зогсолтгүй ажилласаар байдаг. Дараах 6 арга нь богино хугацаанд дархлаагаа сайжруулахад туслах болно.


Байгалийн сайхныг бишрэн алхах


Урт, хүнд, стресстэй өдрийн дараа алхалт хийх нь стресс, бухимдлаа тайлж, тайвшрах хялбар арга болдог. Харин ой мод, уул усанд алхах нь энэ үйлчилгээг улам сайжруулдаг.
Байгальд алхалт хийх үед цусны цагаан эсийн түвшин нэмэгдэж, зүрхний цохилт багасч, даралт, стрессийн даавар болох кортизол буурдаг.
Мөн ногоон орчинд ойр алхалт хийх үед хавдартай тэмцэх чадвар дээшилдэг. Ургамлууд шавьжнаас өөрсдийгөө хамгаалахын тулд фитонцид гэдэг химийн бодисыг ялгаруулах бөгөөд хүн үүнийг амьсгалах үед хавдартай тэмцэхэд тусалдаг натурал киллер эсийн тоо нэмэгддэг байна.
Бид байгальд ойр байх тусам бидний эрүүл мэнд дээшилдэг. Өдрийн турш ихэсч байсан стрессийн даавар нь байгальд хэдэн минут л алхахад л буурах боломжтой байдаг. 

Цэвэршүүлсэн элсэн чихрийн хэрэглээг бууруулах




Элсэн чихэр, чихэртэй хүнс хэрэглэснээс 30 минутын дараа дархлааны үйл ажиллагаа 50% хүртэл хэмжээгээр буурдаг.
Мөн элсэн чихэр хэт их идэх нь зүрх судас, цөсний өвчнүүд, шарх, бүдүүн гэдэсний шархлаа, хэт их идэх, таргалалт, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, донтолт, жишээ нь архинд донтох, гэх мэт өвчин, эмгэгтэй холбоотой байдаг.
Зөвхөн цагаан элсэн чихрээр чихрийг ойлгож болохгүй. Ихэнх боловсруулсан, цэвэршүүлсэн хүнс, чихэр, жигнэмэг, амттангууд чихрийн агууламж өндөртэй байдаг.





Эерэг сэтгэл хөдлөл
Сэтгэл гутарсан хүмүүсийн дархлаа маш сул байдаг байхад баяр баясгалантай, аз жаргалтай, өөдрөг хүмүүс хүчтэй дархлаатай, мөн бие, сэтгэцийн үйл ажиллагаа сайн байдгийг судалгаагаар нэгэнт баталсан байдаг. Ерөнхийдөө эерэг сэтгэл хөдлөлтэй байх нь дархлааны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байдаг.
Олон тооны судалгаанууд сөрөг сэтгэл хөдлөл дархлаа тогтолцоог дарангуйлах үйлчилгээтэй байдгийг гаргаж ирсэн байдаг. Гуниг, айдас, сэтгэл гутрал, цочрол зэрэг нь дархлаа сулруулж, өвчинд өртөмтгий болгодог.


Инээд
Өмнөх хэсэгт дурьдсанчлан инээх нь дархлааны үйл ажиллагааг сайжруулж, үрэвсэл бууруулахад тусалдаг байна. 


Дэмжлэг үзүүлдэг хүмүүстэй цагийг өнгөрөөх
Тусалж, дэмжиж байдаг хүмүүстэй хамт байх, нийгмийн харилцаанд орж байх нь дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг. Эсрэгээр ганцаардал, тусгаарлалт нь дархлааг дарангуйлдаг. Тийм учраас аль болох гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо цагийг өнгөрөөж байх хэрэгтэй.


Бясалгал
Эцэст нь бясалгал хийхийг зөвлөж байна. Бясалгал нь мэдрэлийн болон дархлаа тогтолцоонд олон ач тусыг үзүүлдэг.

Wednesday, May 28, 2014

Холестерол бууруулах хүнсний бүтээгдэхүүнүүд



Холестерол бууруулах хүнсний бүтээгдэхүүнүүд
Холестеролын түвшин өндөр байх нь хүмүүсийн зүрх судасны өвчин, цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг. Анагаах ухааны хувьд статин бүлгийн эмийг холестерол бууруулах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг ч сүүлийн үеийн судалгаануудаар удаан хугацаагаар энэ эмийг уух нь зарим гаж нөлөөтэй байж болохыг илрүүлж байна.
Гэхдээ бүх өвчнийг хүчтэй эмээр, хүчээр дарахаас урьдаж, хоол хүнсээрээ эмчлэхийг оролдох хэрэгтэй. Ингэснээр өвчний шалтгааныг арилгаж, дахиж үүсэхээс сэргийлж чадна. Харин шалтгааныг нь арилгахгүй зөвхөн шинж тэмдгийг намдаах эмчилгээ хэзээ ч бүрэн төгс эмчилгээ болдоггүй. 
Холестерол гэж юу вэ?
Холестерол нь амьтан, ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг, хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг өөх тос юм. Холестерол нь хүний биед сайн (ИНЛП) болон муу (БНЛП) гэж хоёр ангилалд хуваагддаг. Муу холестерол хүний биед ихсэх нь өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Муу холестерол нь нэмэгдсэн хүмүүс дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ хэрэглээг нэмэгдүүлснээр холестеролоо бууруулах боломжтой. 
Шош буурцаг
Канадад хийгдсэн сүүлийн үеийн нэгэн судалгаагаар өдөрт 3/4 аяга шош, буурцаг идснээр муу холестеролыг 5% хүртэлх хувиар бууруулж болно гэсэн дүгнэлт гарчээ. Шош, буурцаг нь уусдаг эслэгийн агууламж маш өндөр бөгөөд энэ нь цуснаас муу холестеролыг зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. 
Овьёосны нэвс
Шош, буурцагтай адил овьёосны нэвс нь цусны урсгалд нэвтрэн орох муу өөх-тосны хэмжээг багасгадаг.  1 болон хагас аяга нэвсэнд 6г эслэг агуулагддаг. Мэргэжилтнүүд холестерол бууруулахад өдөрт 5-10г эслэг шаардлагатай гэж үздэг.


Цай
Өдөрт 3 аяга ногоон цай уух нь муу холестеролыг бууруулах чадалтай. Мөн сайн холестеролын ч хэмжээг нэмэгдүүлдэг. 
Оливийн тос
Холестеролыг бууруулахад туслах нэг тос нь оливийн тос юм. Өдөрт 2 хоолны халбага оливийн тосыг хэрэглэснээр ач тусыг хүртэх боломжтой. Шинэ ногоог амтлах эсвэл ургамлуудтай хольж, талх дүрж идэх гэх мэтээр янз бүрээр хэрэглэх боломжтой. Extra virgin cold pressed буюу хамгийн боловсруулалт багатай оливийн тосыг сонгож хэрэглээрэй.