Thursday, December 25, 2014

Овьёостой жигнэмэг

Овьёосны жигнэмэг

 Орц

-1 аяга масло
-1 аяга элсэн чихэр
-2 өндөг
-1,5 аяга гурил
-1 цайны халбага хүнсний сода
-1 цайны халбага давс
-3 аяга овьёосны нэвс

Дараалал

1. Дунд зэргийн хэмжээтэй саванд цөцгийн тос, элсэн чихрээ миксердэнэ. Өндгөө 1, 1-ээр нь нэмнэ. Гурил, хүнсний сода, давсаа өөр саванд холиод өмнөх зуурмаг руугаа нэмнэ. Дээрээс нь 3 аяга овьёосны нэвсээ нэмнэ. Зуурмагаа бүтээгээд хөргөгчинд хамгийн багадаа 1 цаг байлгана.

Жигнэмэгээ листэн дээрээ тавьсан байдал

2. Зуухаа 190С-д халаана. Листэн дээрээ бор цаас, хөнгөн цагаан цаас тавьж, зуурмагаа хушганы хэмжээтэй болгоод листэн дээрээ тавина. Зуурмагаа хавтгайлж, дарна.

3. Халаасан зууханд 8-10 минут болгоно. 10-20 минут хөргөсний дараа идэж болно. 

Овьёосны жигнэмэг болсны дараа

Тэмдэглэл: Дээрх бол яг хийх заавар нь. Гэхдээ одоогоор миксергүй байгаа учраас эхлээд маслоо хайлуулаад, элсэн чихрээ нэмсэн. Бага зэрэг хөргөж байгаад өндгөө хийсэн. Мөн зуурмагаа 1 цаг хөргөгчинд байлгаагүй, шууд хавтгайлан хийсэн. Зарим жигнэмэг дотор сүүтэй шоколад жижиглэн хийсэн. Үзэм нэмж хийж болно. Гэхдээ ямар нэгэн асуудалгүй болсон. 


Сүүтэй амтат талх

Сүүтэй, зөөлөн, амтат талх

Орц:
- 180 мл сүү (40 градус буюу бага зэрэг халуун)
- 2 1/4 цайны халбага исгэгч
- 1/4 аяга элсэн чихэр

- 2 өндөг 
- 1/4 аяга масло (60г орчим)
- 3 1/4 аяга гурил (450 грамм)
- 1 цайны халбага давс


Хийх арга:
Сүүгээ бага зэрэг халаагаад дээр нь исгэгч, элсэн чихэр, өндгөө нэмнэ. Гурил, давсаа өөр саванд хийж, сүүтэй холимогоо гурил дээрээ нэмж, зуурна. 1 цаг орчим амраасны дараа хэвлээд, дахин 30-40 минут амраасны дараа 180С-д 30-35 минут болгоно. 


Жорыг эндээс авч, бага зэрэг өөрчлөв. 

Сүүтэй зөөлөн талх, хажуу талаас нь амталгаа хийчихсэн



Sunday, December 21, 2014

Шоколадтай кексний жор

Шоколадтай кекс, хялбар жороор
 
Орц:
  • 3/4 аяга цөцгийн тос/масло, өрөөний температурт байгаа
  • 3/4 аяга кокоа нунтаг
  • 3/4 аяга гурил
  • 1/2 цайны халбага хөөлгөгч/baking powder
  • 1/4 цайны халбага давс
  • 1 аяга элсэн чихэр
  • 3 том өндөг
  • 1/2 аяга цөцгий
Хийх дараалал:
  1. Зуухаа 175 градуст халаана. Хэвээ бор эсвэл хөнгөн цагаан цаасаар бүрнэ. 
  2. Дунд зэргийн хэмжээтэй саванд кокоа, гурил, хөөлгөгч, давсаа хийж, хутгана. Өөр саванд масло, элсэн чихрээ зөөлөн болтол нь миксердэнэ. Өндгөө нэг нэгээр нь хийж, хийснийхээ дараа бүрт миксердэнэ. Дараа нь гурил болон зөөхийгөө бага багаар ээлжлэн хийнэ. 
  3. Зуурмагаа хэвэндээ хийгээд 30-35 минут орчим болтол нь жигнэнэ. Зуурмаг дээрээ дарж үзэхэд буцаж ойж байвал болсон гэсэн үг. Өөрөөр шүдний чигчлүүр хийгээд хуурай гарч ирвэл болсон гэж үзнэ. Болоогүй байвал зуурмагны шингэн гарч ирдэг. Болсны дараа 10 минут хөргөнө.
Нунтаг сахараар хийсэн icing буюу бүрэх сироп
Жорыг эндээс Англи хэл дээр харж болно. Кексний амт их гоё боллоо. Зөөлөн, бутарсан, амт нь яг гоё таарсан байна.

Кремний оронд 2 хоолны халбага сүүнд 9 хоолны халбага нунтаг элсэн чихэр хийж, icing sugar буюу чихрийн сироп хийж бүрлээ. 2 халбага сүүн дээрээ нунтаг элсэн чихрээ 1, 1-ээр нь хийж, хутгана. Яг жор дээрээ бол 1-2 хоолны халбага сүүн дээр 1 аяга нунтаг элсэн чихэр /16 хоолны халбага гэсэн үг/ хийхээр байсныг өөрчлөв. Чихрийг багасгаж хийлээ. Тэгтэл их гоё болсонгүй. Чихэр нь их байх юм бол өтгөрөөд гоё болох юм байна. Оригинал жорыг эндээс харж болно. Whipped cream буюу сүүн крем, маслон крем, шоколадтай крем гэх мэт өөрийн хүссэн кремээрээ бүрж болно.


Брауний/Brownie

-1/2 аяга масло
-1 аяга элсэн чихэр
-2 өндөг
-1/3 аяга нунтаг какао
-1/2 аяга гурил
-1/4 цайны халбага давс
-1/4 цайны халбага baking powder

Заавар
Маслоо хайлуулаад дээр нь элсэн чихрээ нэмж хутгана. Өндгөө нэг нэгээр нь хагалж хийгээд дээр нь гурил, какао, давс, baking powder-ээ хийгээд хутгасны дараа 175С-д халаасан зууханд 25-30 минут болгоно.