Thursday, March 14, 2013

Кофений нунтаг сүү бол химийн бодисуудын нийлбэр


Бидний кофендоо хийдэг нунтаг кофений сүү /coffee creamer/ нь сүү гэж нэрлэх боломжгүй, ихэнхдээ non-dairy буюу сүү агуулаагүй гэсэн шошготой байдаг. Бид найрлаганд нь юу агуулагдаж байгааг мэдэхгүй, хаанаас, яаж бий болсныг нь мэдэхгүй учраас тогтмол хэрэглэсээр байгаа. Тийм болохоор энэ тухай өнөөдөр судалж, бичихээр шийдлээ.

Кофений нунтаг сүүний гол найрлага нь натрийн казейнат /sodium caseinate/ гэдэг үнээний сүүнээс гаралтай бодис юм. Үүнийг гаргаж авахын тулд үнээний хатаасан сүүн дээр хлорт устөрөгчийг нэмж, казейнийг шар уснаас /whey/ нь ялгадаг. Тэгэхээр байгальд байдаггүй нийлэгжүүлж гаргаж авсан бодис нь кофений сүүний гол найрлага болдог байна.

Чихэрлэг амттай болгохын тулд эрдэнэ шишийн сиропыг нэмдэг. Сүүлийн үед ихэнх эрдэнэ шиш генийн өөрчлөлттэй болсон болохоор эрдэнэ шишийн сироп /corn syrop/high fructose corn syrop/ орсон бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эрдэнэ шишийн сироп нь боловсруулсан чихэр, амттан, нарийн боов, салат амтлагч гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдэд агуулагдсан байдаг.

Калийн фосфат /dipotassium phosphate/ нь органик бус, эрдсийн гаралтай давс бөгөөд ихэнхдээ Хятад, Энэтхэгт үйлдвэрлэгдсэн байдаг.

Моно болон диглицеридүүд нь өөхний хүчлүүдээс эмульсжүүлэн гаргаж авсан нэгдлүүд юм. Эдгээр нь транс-өөх тос /trans fats/ буюу бүтцийн өөрчлөлтөнд орсон өөх тос юм. Транс өөх тос нь зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг, биед чөлөөт радикалын гэмтлийг ихээр учруулдаг гол найрлага.

Цахиурын хэт исэл /silicon dioxide/ бол байгальд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Үүнийг нунтаг бүтээгдэхүүнүүд нэгдэж, бүхэл болохоос сэргийлж нэмдэг. Бүтээгдэхүүний нийт жингийн 2%-аас бага хэмжээтэй агуулагдаж байж хүнд хор хөнөөлгүй байна. Гэхдээ хэмжээг нь голчлон заагаагүй байдаг тул хэр хэмжээтэй орсныг мэдэхэд хүндрэлтэй юм.

Sodium stearoyl lactylate нь хүнсний бүтээгдэхүүнүүдийг цийдмэгжүүлэгч бөгөөд кофенд хөөс үүсгэж, өөх тосыг орлох, задралаас сэргийлэх, амт оруулах зорилгоор хэрэглэдэг. Кофений дээр хөвдөг нөгөө хөөс маань тэгэхээр химийн бодис байх нь.

Шар буурцгийн лецитин /soy lecithin/ нь шар буурцгийн тос үйлдвэрлэх үйл явцад гарсан хаягдал бүтээгдэхүүн. Үүнийг гаргаж авахад гексан гэдэг химийн уусгагчийг хэрэглэх ба энэ нь мэдрэл хордуулах үйлчилгээтэй байдаг.

Найрлагын сүүлийн хэсгээр хиймэл амт, өнгө оруулагчдыг /artificial flavors and artificial color/ бичсэн байна. Таны хэрэглэх химийн бодисуудын тоо ингэж улам нэмэгдсээр л.

За ямар ч байсан та кофений сүү сүү биш химийн бодисууд гэдгийг ойлгож авсан байх. Нунтаг кофений сүүний оронд үнээний цэвэр сүү хэрэглэх, эсвэл сүүгүй уух нь хамгийн зөв аргууд болж таарах нь. Мөн гэрийн нөхцөлд янз бүрийн амттай кофений кремер хийх жоруудыгhttp://deliciouslyorganic.net/homemade-coffee-creamer/ хаягаас уншаарай.

Нээрээ л ажил дээр байгаа кофений нунтаг сүүний найрлагад дээрх бүгд агуулагдаж байна. Бөөн химийн бодисууд харагдаж байна. Та бас найрлагыг нь шалгаад үзээрэй.

http://foodtruthfreedom.wordpress.com/2012/03/18/non-dairy-coffee-creamer-makes-the-ick-list/

http://www.naturalnews.com/035784_coffee_creamer_hydrogenated_oils_HFCS.html

Monday, March 11, 2013

Ясны шөл бэлтгэх, түүний ач тус


Ясны шөл бэлтгэх
Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ. Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр үргэлжлүүлэн буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

Зарчим:
·         Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
·         Шөлийг буцалмагц галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
·         Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
·         Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
·         Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
·         Хөргөсөн байдлаар 7 хоног, хөлдөөж хэдэн сар хадгална.
·         Ус нь бага зэрэг хүчиллэг бол яснаас ус руу кальци, магни, фосфор, хүхэр зэрэг эрдсүүдийг гадагшлуулдаг. Ийм учраас бага хэмжээний цуу хийх хэрэгтэй.

Эрүүл мэндийн ач тус

  • Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй. ГАГ-уудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
  • Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.
  • Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна. Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд студенийг бага хэмжээгээр ч хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай юм байна. Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой юм байна.
  •  Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.
  • Үе мөчний, коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь эдгээр бэлдмэлүүдээс илүү үр дүнтэй, шингэцтэй, олон талын ач тустай, хямд байх юм байна.

Эх үүсвэр