Дасгал сургуулилтын үед нөхөж авах шаардлагатай
бодисуудад:
- Ус
- Нүүрс-Ус
- Электролит, минералууд ордог.
Ус
Хэдий их хөлс гарна, төдий чинээ ус болон электолитээ
нөхөж авах шаардлагатай
Дасгалаас 1-2 цагийн өмнө 450-600мл ус
Дасгалаас 15 минутын өмнө 250мл ус
Дасгалын үед 15-30 минут тутамд 125-250мл ус эсвэл
электролиттэй шингэн уух хэрэгтэй.
Харин дасгалын дараа хэдий их хэмжээний ус уух нь
дасгалын өмнөх болон дараах жингээс хамаарна. 453г тус бүрт 400-700мл ус нөхөж уух шаардлагатай.
Мөн дасгалын дараа 4:1 хэмжээний нүүрс-ус, уураг агуулсан хоол идэх хэрэгтэй.
1 цагаас бага хугацаагаар дасгал хийдэг бол зөвхөн цэвэр
ус уухад хангалттай.
Нүүрс-Ус болон
эрдсүүд
1 цагаас удаан хугацаагаар дасгал хийсэн тохиолдолд нүүрс-ус
болон эрдэс агуулсан шингэнийг уух хэрэгтэй.
Гэрийн нөхцөлд
хийх спортын ундааны жор
Олон төрлийн спортын ундааны жор болон энэ ундаанд
агуулагдах илчлэг, нүүрс-ус, натри, калийн хэмжээг судалж, тооцсоны үндсэн дээр
1 цагаас дээш хугацаагаар дасгал хийж байх үедээ уух спортын ундааны жорыг
зохиолоо.
·
Ус: 500мл хүйтэн, 220мл бүлээн (зөгийн балаа
уусгах зорилгоор)
·
Жүржийн шүүс: 250мл
·
Зөгийн бал: 2 хоолны халбага
·
Давс (жамц давс
байвал илүү сайн): ¼ цайны
халбага
·
½ нимбэгний шүүс (30мл)
Зөгийн балаа бүлээн усандаа уусгаж, дээрээс нь жүржийн
шүүс, давс, нимбэгний шүүсээ хийж, хутгана.
Нийт 1 л. Илчлэг 248 ккал, нүүрс-ус 62 г, натри 504мг,
кали 511 мг