Sunday, April 24, 2022

Хашимотогийн өвчний үеийн хооллолт

Хашимотогийн өвчин: Аутоиммун өвчин

Лимфоцит эсүүд бамбай булчирхай руу нэвтэрч ороод, тиреод пероксид (TPO), тироглобулин (TG)-ийн эсрэг эсрэг биеүд (anti-TPO, anti-TG) үүсгэдэг. 


Youtube бичлэг:






Хүнсний бүтээгдэхүүнүүд


УУРАГ

Мах, загас, өндөг хэрэглэх. 

Сүү, сүүн бүтээгдэхүүн хасах хэрэгтэй байж магадгүй.


ХҮНСНИЙ НОГОО

Өдөрт хэд хэдэн удаа идэх. Шар буурцаг, болгоогүй cruceferous ногоонуудаас бусдыг хэрэглэх. 


ЖИМС

Нийт хүн амтай адил өдөрт 1 порц идэхийг зөвлөнө. 


БҮХЭЛ ҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Бүхэл үрийн гурил, талх, боов, гурвалжин будааны гурил, хөх тарианы талх зэргийг өдөрт нэг удаа. 

Өтгөн гадагшлалт хэвийн эсэхийг шалгах

-Эслэг: Овьёос маш сайн. Өдөрт 30г орчим

-Овьёос уусдаг бета-глюкан агуулдаг:

-инсулин-глюкозын солилцоог зохицуулна. 

-сийвэнгийн өөх тос бууруулна

-гэдэсний микробиота-д эерэг нөлөө үзүүлнэ. 

-дархлаа зохицуулна. 

-Шингэн сайн уух. 


ВЕГАН ХООЛНЫ ДЭГЛЭМ

Веган хоолны дэглэм гипотироез болохоос хамгаалах үүрэгтэй (махан хоолтнуудаас 22% бага эрсдэлтэй)

Илүүдэл жинтэй байх нь эрсдлийг 32%-аар нэмэгдүүлнэ, таргалалттай байх нь эрсдлийг 78%-аар нэмэгдүүлнэ. 

АУТОИММУН ПРОТОКОЛ ДЭГЛЭМ (autoimmune protocol diet)

Энэ нь онлайн зөвлөгөөтэй, 10 долоо хоногийн үе маттай, элиминацийн хоолны дэглэм. Энэ дэглэмийг баримталсны дараа бамбайн даавруудын хэмжээ, эсрэг биеийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Харин үрэвслийн түвшин буурсан. 

Гэдэсний дисбиоз

Их тохиолддог. Энэ нь аутоиммун процесст хүргэдэг байх магадлалтай. Гэдэсний дисбиозыг засахын тулд:

-Пробиотик уух

-Ханасан өөх тосны хэрэглээгээ багасгах

-Бүхэл үрийн гурил, талх, нарийн боов хэрэглэх (глютенгүй дэглэмтэй байгаа бол хэрэглэхгүй)

-Омега-3 хэрэглэх (өдөрт 1-2 г): Энэ нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлэх, дархлаа зохицуулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. 

-Өдөрт 25 г эслэг хэрэглэх. 


Судалгааны үр дүн: 

Хашимото өвчтэй хүмүүст бактеройдууд эрүүл хүмүүстэй харьцуулахад 10 дахин их, Бифидобактер 12 дахин бага. Амьтны гаралтай уураг их хэрэглэдэг хүмүүст бактероидууд их байсан. Хашимото өвчтэй хүмүүст гэдэсний нэвчимтгий чанар нэмэгдсэн. 

АМИНДЭМ, ЭРДЭС

ТӨМӨР

Төмрийн дутагдал Хашимото-той хүмүүст их тохиолддог. Энэ нь целиак өвчин Хашимото 2 ер нь хамт тохиолддогтой холбоотой байж магадгүй. Целиак өвчний үед хоол хүнсний шим тэжээлийн шимэгдэлт буурдаг. 

ЙОД

Йодын өдрийн хэрэгцээ 150 мкг (жирэмсэн, хөхүүл үед нэмэгдэж, 250 мкг болно). Бага, дунд зэргээр йод их байх нь Хашимотогийн өвчний тохиолдол их байхтай холбоотой байдаг, ялангуяа настай хүмүүст илүүтэйгээр. Йодын хэрэглээ их байх нь селен агуулсан энзимүүдийг зогсоох үйлчилгээтэй. Селен хэрэглэснээр йодын хэт их хэрэглээнээс үүдэлтэй хортой нөлөөг багасгана. 

СЕЛЕН

Селен нь бамбайн дааврыг зохицуулахад шаардлагатай байдаг хэд хэдэн энзимийн хариу урвалд оролцдог. Селен нь хөрснөөс хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед ордог. TPO-Ab, TG-Ab-ийн хэмжээг бууруулна. 

Subclinical hypothyroidism: Нийт хүн амын 5.4%-д тохиолддог. 

-TSH хэмжээ >4.0 ОУН/мл

-T4 хэвийн

Селений хэрэглээ их байх нь subclinical hypothyroidism-ийн эрсдлийг бууруулдаг. 

Селен ихтэй хүнсний бүтээгдэхүүн: Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн долоо хоногт хэд хэдэн удаа. Самар, үрэнд селен их агуулагддаг. 

Судалгаа: 

200 мкг-аар өдөрт хэрэглэхэд 6 сарын дараа TPO-Ab 25%-аар, TG-Ab 11%-аар, TSH 25%-аар буурсан. 


ЦАЙР

Цайр нь бамбайн даавруудын нийлэгжилд оролцдог. Өдрийн хэрэгцээ: 55-75 мкг. 

Цайр ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд: хулууны үр, маалинганы үр, наран цэцгийн үр, бүхэл үрийн талх, шар будаа, гурвалжин будаа, бразил самар, туна, мах, өндөг, мөөг, хөх тариа

МАГНИ

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Үрэвслийн маркер болох С-реактив уургийн хэмжээг бууруулна. 

КАЛЬЦИ 

Бамбайн дааврууд ясны эдийг бүтээхэд оролцдог. Гипотиреодизмын үед ясны эрдэсжилт муудснаас яс бүтээх үйл явц саатуулагддаг. 

Д АМИНДЭМ

Аутоиммун өвчтэй хүмүүст Д аминдэмийн дутагдал их тохиолддог. Д аминдэм нь аутоиммун үрэвслийг дарангуйлах, мөн дархлааны үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. 

Сийвэнгийн Д аминдэмийн түвшин хэвийндээ 30-80 нг/дл. 

Хашимото өвчтэй хүмүүсийн сийвэнгийн Д аминдэмийн түвшин эрүүл хүмүүсээс хоёр дахин бага байв. Д аминдэмийн нэмэлт (холекальциферол хэлбэрээрээ) хэрэглэх нь Хашимото өвчтэй хүмүүсийн TPO-Ab-ийг буулгаж байжээ. 

Америкийн Дотоод шүүрлийн Нийгэмлэгээс өдөрт 1500-2000 ОУН хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. 

Бөөрний өвчтэй хүмүүс идэвхитэй хэлбэр рүү хувиргаж чаддаггүй тул кальцитриол хэлбэрийн нэмэлт бэлдмэлийг хэрэглэх! 


ХООЛНЫ ДЭГЛЭМЭЭСЭЭ ХАСАХ 


-Түүхий ногоон навчит ногоонууд: кэйл, бок чои, энгийн болон хүрэн байцаа, брокколи, бруссел байцаа, цагаан цэцэгт байцаа. Долоо хоногт 1 болон түүнээс бага давтамжтай хэрэглэх. Энэ ногоонуудад гойтроген агуулагддаг ба эдгээр нь халуун боловсруулалт хийгдэх үед арилна (ойролцоогоор 30 мин). 


-Лактозыг хасах: Хашимото өвчтэй хүмүүсийн 75% нь лактоз интолеранс буюу сүүний лактоз уургийг боловсруулж чаддаггүй. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн нь левотироксин хэрэглэдэг хүмүүст эмийн үйлчилгээг бууруулдаг. Тийм болохоор лактоз интолеранс тест өгөх хэрэгтэй. Нэг судалгаагаар лактозыг хассанаар Л-тироксины тунг өөрчлөхгүйгээр TSH-ийн хэмжээ буурч байжээ. TSH хэлбэлзээд, Л-тироксин хэвэндээ байх үед лактоз интолеранс тест хийлгэх. 

-Глютенийг хасах: Глютен гэдэг нь улаан буудай болон арвай, хөх тариа, овьёосонд агуулагддаг нэг төрлийн уураг. Целиак өвчин бол удамшлын суурьтай, глютен агуулсан хүнс идэхэд таардаггүй, нарийн гэдэсний дархлааны суурьтай эмгэг. Гэдэсний салст бүрхэвчинд үрэвсэл явагдсанаас үүдэлтэй суулгалт, шим тэжээлийн бодисыг бүрэн шингээхгүй байх, жин буурах шинж тэмдгээр илэрдэг. 

Хашимото болон целиак өвчний хооронд харилцаа хамаарал их. Хоёулаа аутоиммун өвчин. 

Целиак өвчтэй 96 хүнд судалгаа хийхэд 16 нь Хашимото өвчтэй (16.6%). 

242 хүний 12.9% нь гипотиреодизмтэй, хяналтын бүлгийнхэнд 4.2%. 

Аутоиммун бамбайн өвчтэй нийт хүмүүсийн 9% нь целиак өвчтэй. 

Целиак өвчтнүүдийн 2-5%-д гипотиреодизм илэрдэг. 

Тэгэхээр Хашимото өвчтэй хүмүүс целиак өвчин байна уу, үгүй гэдгээ оношлуулах хэрэгтэй. 

Целиак өвчний оношлогоо: Сийвэнгийн IgA, IgG глиадин эсрэг бие, IgA трансглутаминаз, IgA endomysium эсрэг бие тодорхойлох. 

Судалгааны үр дүнгүүд:

-1 жилийн хугацаанд Хашимото өвчтэй 31 хүн, хяналтын бүлгийн 31 хүнийг дагаж судалсан. Судалгааны бүх оролцогчид Л-тироксин хэрэглэдэг байсан. 3, 6, 12 сарын шинжилгээнүүдэд Т3, Т4, anti-TPO, anti-TG буураагүй, харин TSH ихэссэн байсан. Шинжилгээний хариунуудаа логарифм трансформаци хийсний дараа anti-TPO, anti-TG үзүүлэлтүүд буурсан үр дүн гарсан.  

-1 жил глютенгүй хоолны дэглэм барьснаар subclinical hypothyroidism хэвийн болж байв. 

Ерөнхийдөө Хашимото өвчтэй хүмүүс целиак өвчингүй байлаа ч гэсэн глютенгүй хоолны дэглэм баримтлах нь зүйтэй. 

-Хүнсний харшил: Зарим төрлийн хүнсний эсрэг үүссэн эсрэгбиеүд бамбайн даавар руу давхар дайралт хийдэг. 200 гаруй хүнсэнд хийсэн судалгаагаар дараах хүнснүүд бамбай булчирхайтай харилцан үйлчилдэг нь тогтоогдсон. 

-Гурвалжин будаа. Идэж болохгүй. 

-Глютен агуулсан сериал. 

-Т3, Т4-тэй адил амин хүчлийн дараалал агуулсан бүтээгдэхүүнүүд:

-Далайн байцаа, төмс, самар (almond, cashew, hazelnut, peanut, brazil nut), далайн хүнс, гурвалжин будаа, кофе, эрдэнэ шиш, өндөгний шар, кийнуа, дүпү


Судалгаа:

-n=100, Хяналтын бүлэг=50, Эмчилгээний бүлэг=50

-6 сарын хугацаатай

-Эмчилгээний бүлэг: харшил үүсгэгч хүнсийг хассан, мөн илчлэг багатай

-Хяналтын бүлэг: илчлэг багатай

Харшил үүсгэгч хүнс: 90% улаан буудай, 80% өндөгний цагаан, 70% үнээний сүү, 70% исгэгч, 50% эрдэнэ шиш, 45% глутен, газрын самар, бүйлс, өндөгний цагаан 

Үр дүн: 2 бүлэгт хоёуланд биеийн жингийн индекс, өөхний хэмжээ буурсан. Эмчилгээний бүлэгт TSH, anti-TPO, anti-TG ихээр буурсан. 


Эх сурвалж:

  1. Pizzorno, J. E., & Murray, M. T. (2013). Textbook of natural medicine.
  2. Уянга, Г. (2012). Байгалийн анагаах эмчилгээ.
  3. Ihnatowicz P, Drywień M, Wątor P, Wojsiat J. The importance of nutritional factors and dietary management of Hashimoto's thyroiditis. Ann Agric Environ Med. 2020 Jun 19;27(2):184-193. doi: 10.26444/aaem/112331. Epub 2019 Oct 2. PMID: 32588591.
  4. Liontiris MI, Mazokopakis EE. A concise review of Hashimoto thyroiditis (HT) and the importance of iodine, selenium, vitamin D and gluten on the autoimmunity and dietary management of HT patients.Points that need more investigation. Hell J Nucl Med. 2017 Jan-Apr;20(1):51-56. doi: 10.1967/s002449910507. Epub 2017 Mar 20. PMID: 28315909.
  5. Tonstad S, Nathan E, Oda K, Fraser G. Vegan diets and hypothyroidism. Nutrients. 2013 Nov 20;5(11):4642-52. doi: 10.3390/nu5114642. PMID: 24264226; PMCID: PMC3847753.
  6. Abbott RD, Sadowski A, Alt AG. Efficacy of the Autoimmune Protocol Diet as Part of a Multi-disciplinary, Supported Lifestyle Intervention for Hashimoto's Thyroiditis. Cureus. 2019 Apr 27;11(4):e4556. doi: 10.7759/cureus.4556. PMID: 31275780; PMCID: PMC6592837.
  7. Babiker A, Alawi A, Al Atawi M, Al Alwan I. The role of micronutrients in thyroid dysfunction. Sudan J Paediatr. 2020;20(1):13-19. doi: 10.24911/SJP.106-1587138942. PMID: 32528196; PMCID: PMC7282437.
  8. Pobłocki J, Pańka T, Szczuko M, Telesiński A, Syrenicz A. Whether a Gluten-Free Diet Should Be Recommended in Chronic Autoimmune Thyroiditis or Not?-A 12-Month Follow-Up. J Clin Med. 2021 Jul 22;10(15):3240. doi: 10.3390/jcm10153240. PMID: 34362024; PMCID: PMC8347530.
  9. Andrade GRG, Gorgulho B, Lotufo PA, Bensenor IM, Marchioni DM. Dietary Selenium Intake and Subclinical Hypothyroidism: A Cross-Sectional Analysis of the ELSA-Brasil Study. Nutrients. 2018 May 30;10(6):693. doi: 10.3390/nu10060693. PMID: 29848946; PMCID: PMC6024881.
  10. An JH, Kim YJ, Kim KJ, Kim SH, Kim NH, Kim HY, Kim NH, Choi KM, Baik SH, Choi DS, Kim SG. L-carnitine supplementation for the management of fatigue in patients with hypothyroidism on levothyroxine treatment: a randomized, double-blind, placebo-controlled trial. Endocr J. 2016 Oct 29;63(10):885-895. doi: 10.1507/endocrj.EJ16-0109. Epub 2016 Jul 16. PMID: 27432821.
  11. Freeman HJ. Endocrine manifestations in celiac disease. World J Gastroenterol. 2016 Oct 14;22(38):8472-8479. doi: 10.3748/wjg.v22.i38.8472. PMID: 27784959; PMCID: PMC5064028.
  12. Wojtas N, Wadolowska L, Bandurska-Stankiewicz E. Evaluation of Qualitative Dietary Protocol (Diet4Hashi) Application in Dietary Counseling in Hashimoto Thyroiditis: Study Protocol of a Randomized Controlled Trial. Int J Environ Res Public Health. 2019 Dec 2;16(23):4841. doi: 10.3390/ijerph16234841. PMID: 31810194; PMCID: PMC6926951.
  13. Ihnatowicz P, Wątor P, Drywień ME. The importance of gluten exclusion in the management of Hashimoto's thyroiditis. Ann Agric Environ Med. 2021 Dec 29;28(4):558-568. doi: 10.26444/aaem/136523. Epub 2021 May 28. PMID: 34969211.
  14. Cayres LCF, de Salis LVV, Rodrigues GSP, Lengert AVH, Biondi APC, Sargentini LDB, Brisotti JL, Gomes E, de Oliveira GLV. Detection of Alterations in the Gut Microbiota and Intestinal Permeability in Patients With Hashimoto Thyroiditis. Front Immunol. 2021 Mar 5;12:579140. doi: 10.3389/fimmu.2021.579140. PMID: 33746942; PMCID: PMC7973118.
  15. Kaličanin D, Brčić L, Ljubetić K, Barić A, Gračan S, Brekalo M, Torlak Lovrić V, Kolčić I, Polašek O, Zemunik T, Punda A, Boraska Perica V. Differences in food consumption between patients with Hashimoto's thyroiditis and healthy individuals. Sci Rep. 2020 Jun 30;10(1):10670. doi: 10.1038/s41598-020-67719-7. PMID: 32606353; PMCID: PMC7327046.
  16. Passali M, Josefsen K, Frederiksen JL, Antvorskov JC. Current Evidence on the Efficacy of Gluten-Free Diets in Multiple Sclerosis, Psoriasis, Type 1 Diabetes and Autoimmune Thyroid Diseases. Nutrients. 2020 Aug 1;12(8):2316. doi: 10.3390/nu12082316. PMID: 32752175; PMCID: PMC7468712.
  17. Ostrowska L, Gier D, Zyśk B. The Influence of Reducing Diets on Changes in Thyroid Parameters in Women Suffering from Obesity and Hashimoto's Disease. Nutrients. 2021 Mar 5;13(3):862. doi: 10.3390/nu13030862. PMID: 33808030; PMCID: PMC8000220.
  18. Hu Y, Feng W, Chen H, Shi H, Jiang L, Zheng X, Liu X, Zhang W, Ge Y, Liu Y, Cui D. Effect of selenium on thyroid autoimmunity and regulatory T cells in patients with Hashimoto's thyroiditis: A prospective randomized-controlled trial. Clin Transl Sci. 2021 Jul;14(4):1390-1402. doi: 10.1111/cts.12993. Epub 2021 Apr 9. PMID: 33650299; PMCID: PMC8301566.
  19. Filipowicz D, Majewska K, Kalantarova A, Szczepanek-Parulska E, Ruchała M. The rationale for selenium supplementation in patients with autoimmune thyroiditis, according to the current state of knowledge. Endokrynol Pol. 2021;72(2):153-162. doi: 10.5603/EP.a2021.0017. PMID: 33970480.
  20. Latif S, Jamal A, Memon I, Yasmeen S, Tresa V, Shaikh S. Multiple autoimmune syndrome: Hashimoto's thyroiditis, coeliac disease and systemic lupus erythematosus (SLE). J Pak Med Assoc. 2010 Oct;60(10):863-5. PMID: 21381622.