Tuesday, November 8, 2011

Шар айрагны хөрөнгө буюу Brewer's yeast

 Шар айрагны хөрөнгө нь шар айраг исгэхэд хэрэглэдэг нэг эст мөөгөнцрийн гаралтай бүтээгдэхүүн юм. Түүнчлэн хүнсний нэмэлт бэлтгэх зорилгоор бас ургуулдаг. Энэ хөрөнгө нь хром болон бусад эссенциал бичил элементүүд, селени, уураг, В комплекс аминдэмүүдийг агуулдаг. Энэ нь бидний хүнсэнд хэрэглэдэг исгэгчдээс ялгаатай, хромын агууламж багатай бөгөөд арай гашуун амттай байдаг. Шар айрагны хөрөнгийг хүнсний нэмэлтээр гадаад орнуудад олон жилийн турш хэрэглэсээр иржээ. 


Шар айрагны хөрөнгөнд В1 (тиамин), В2 (рибофлавин), В3 (ниацин), В5 (пантотений хүчил), В6 (пиридоксин), В9 (фолийн хүчил), Н буюу В7 (биотин) зэрэг В аминдэмүүд агуулагддаг. Эдгээр аминдэм нь бие махбодыг энергиэр хангах үйл явц, нүүрс-ус, уураг, өөх-тосны задралд оролцдог. Энэ хөрөнгөд маш, сүүн бүтээгдэхүүнд голчлон агуулагддаг В12 аминдэм байдаггүй.


Зарим судалгаагаар чихрийн шижинтэй хүмүүс хромын нэмэлтийг хэрэглэх нь цусны чихрийг хянахад сайн үр дүн үзүүлдэг гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг. Хром нь цусны чирийн хэмжээг бууруулахын зэрэгцээ глюкозын тэсвэрт чанар (tolerance)-ыг сайжруулж, шаардагдах инсулины хэрэгцээг бууруулдаг байна. Шар айрагны хөрөнгө нь хромоор баялаг тул үүнийг чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байх магадлалтай.

Цөөн тооны судалгаагаар шар айрагны хөрөнгө нь БНЛП-холестерол (LDL-cholesterol)-ын хэмжээг бууруулж, ИНЛП-холестерол (HDL-cholesterol)-ын хэмжээг нэмэгдүүлдэг нь батлагдсан байна. Гэхдээ энэ нь хромын агууламжтай эсвэл найрлага дахь өөр ямар нэгэн бодистой холбоотой эсэх нь нарийн тодорхойлогдож гараагүй байна.
Өөр хэд хэдэн судалгаанд батганы эмчилгээнд үр дүнтэй гэж гарчээ.

Шар айрагны хөрөнгө нь нунтаг, шахмал, шингэн, мөхлөг хэлбэрээр зарагддаг.
Насанд хүрэгчид өдөрт 1-2 хоолны халбагаар хоолонд нэмэх буюу ус, шүүсэнд уусгаж уудаг..


Эх сурвалж:
http://www.umm.edu/altmed/articles/brewers-yeast-000288.htm

No comments:

Post a Comment