Monday, February 24, 2014

Хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа алдагдахад хүргэх 5 гол шалтгаан

Өнөө цагт бараг л хүн бүр хоол боловсруулах тогтолцооны асуудалтай болсон байна. Тэгвэл үүнд хүргэж буй шалтгаануудыг бичлээ. 

Гэдэсний нянгийн тэнцвэр алдагдах
Хоолыг зөв боловсруулж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь гэдэсний нянгийн тэнцвэрт бус байдал юм. Нийт гэдэсний нянгийн 85% нь сайн буюу ашигтай нян, 15% нь муу буюу эмгэг төрүүлэгч нян байвал үйл ажиллагаа хэвийн явагдана. Ийм тэнцвэрт байдалд байснаас ашигтай нян нь зарим төрлийн цардуул, эслэг, чихрийг задлах, шимэгдүүлэх гэх мэт үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Харамсалтай нь антибиотикийн хэрэглээ, элсэн чихэр, архи, хорт бодисууд, хэт цэвэршүүлж, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ ихэссэнээс энэ тэнцвэр алдагддаг.

Тэнцвэрт байдлыг сэргээж, бий болгохын тулд нянгийн эсрэг үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болох сонгино, сармис, орегано зэрэг ургамлуудыг хэрэглэж, пробиотик хүнс болон пробиотикийн нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй.

Энзимийн дутагдал
Алое вера нь найрлагадаа энзим агуулдаг.
Бидний идсэн хоол хүнсийг хүний биеийн шимэгдүүлж чадах хэмжээнд задлахад энзимүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Бид сүүлийн үед хэтэрхий боловсруулж, цэвэршүүлсэн хоол хүнс иддэг болсонтой холбоотойгоор хоол хүнстэй цуг орж ирж, хоол хүнсний задрал, боловсролтонд туслах энзимүүдийн хэрэглээ багассан. Түүхий навчит ногоонууд, улаан лооль, байцаа, сонгино, сармис гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд нь найрлагадаа энзимүүд агуулдаг, эдгээр нь хамт идсэн цардуул, уургийнхаа боловсролтыг дэмждэг. Мөн ханборгоцой жимс нь уураг задлагч ферментийн агууламж өндөр бөгөөд өөрөөр нь дарсан байцаанд нь мөн энзимүүд их агуулагддаг. Хоолыг сайн зажлах явцад шүлсний ферментүүд мөн задлах үйлчилгээ үзүүлдэг.

Хэрвээ шинэ ногоо, жимс хоолтойгоо цуг идэх боломжгүй бол энзимийн бэлдмэлийг хоолтойгоо цуг ууж, хоолны шингэцийг сайжруулж болно.

Магнийн дутагдал
Магнийг 325 энзимийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг гэсэн судалгаа байсан бол сүүлийн үеийн судалгаагаар энэ тоо 800-д дөхөж байна. Магни нь ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Магни нь булчингийн үйл ажиллагаа хэвийн явагдахад оролцдог, хоол боловсруулах зам тэр чигээрээ булчин учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Магни дутагдсанаар хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөн удааширч, өтгөн, хаягдлаа гадагшлуулах үйл ажиллагаа удааширна. Навчит ногоонууд болон бусад ургамлууд нь магнийн агууламж өндөр байдаг. Мөн нэмэлт хэлбэрээр магнийг хэрэглэж болно.

Стресс
Стресс нь хоол боловсруулах замын олон асуудлыг үүсгэж байдаг. Олон аминдэм, эрдсийг шавдан хэрэглэж, булчинг чангаруулж, гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулж, энзим, пробиотик болон бусад бодисуудын шимэгдэлтийг удаашруулна.
Стрессийн үед эмийн алтантовч цэцгийн цай, эмчилгээний мөөг, дасгал, бясалгал зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

Хүнд металлын хордлого
Хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг муутгах хоруудын дунд хүнд металлууд гол байр эзэлдэг. Хүнд металлууд нь хүний биед олон хэлбэрээр ордог ба элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хүнд металлуудыг хоргүйжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн хүмүүст даатгах бөгөөд Хлорелла замаг, силантро ургамлуудыг хэрэглэхийг зөвлөдөг.

www.lifestream.mn

No comments:

Post a Comment