Sunday, February 19, 2012

Хүүхдийг бор хоолонд оруулах




Зөвхөн хөхөөр хооллож байсан хүүхдээ бор хоолонд оруулах нь эхний 2 жилд маш аажмаар явагдаж хэрэгтэй. Түүнчлэн зөв, зохистой хооллолтын зуршлыг бий болгоход тохиромжтой цаг юм.
Таны хүүхэд хэзээ хөхний сүүнээс өөр хоолонд орохоо таньд өөрөө мэдэгдэх болно. Ихэнхдээ 4-6 сард хөхөндөө цадахгүй болох үед, шүд ургаж эхлэх үед нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй.

Нэмэгдэл хоолонд оруулах зарчмууд:
  • Нэмэгдэл хоолонд зөв зүйтэйгээр оруулах юм бол экзем, астма зэрэг харшил үүсэх эрсдлийг бууруулна
  • Зөвхөн нэг төрлийн хүнсийг нэг удаад өгч эхлэх
  • Маш бага хэмжээтэйгээр нэг удаад өгөх- эхний өдөр 1 цайны халбагаас эхлэх (зөвхөн амсах төдий)
  • Шинээр танилцуулсан хүнсээ хамгийн багадаа 3 өдөр (5-7 хоног хүртэл) өгсний дараа хэмжээг нь өдөр бүр цайны халбагаар нэмэгдүүлсээр бүтэн порцонд хүргэнэ
  • Хэрвээ хүүхэд хоолыг идэхээс татгалзах буюу ямар нэгэн харшилын шинж тэмдэг илэрвэл хоолыг өгөхөө зогсоох ба дараагийн өөр хоолыг өгөхөө 7 хүртэлх хоногоор хойшлуулах
  • Хэрвээ харшилын шинж тэмдэг илэрсээр байвал орчноосоо харшил төрүүлэгчийг хайж олох
 
    Хориглох хүнсний бүтээгдэхүүн
    •  Харшил төрүүлэх шинж чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг 2 нас хүртэл нь хэрэглэхгүй байх хэрэгтэй (сүү, улаан буудай, өндөг, эрдэнэ шиш, улаан лооль, цитрус жимс)
    • Дэлгүүрт зарагддаг хүүхдийн тэжээлүүд (чихэр, давс, өөх тос, мөөгөнцөр, будаг, хадгалалт удаашруулагч ихтэй)
    • Вандуй, шош зэргийг боловсруулахад хүндрэлтэй байдаг тул хэрэглэхгүй байх
    • Каффейн агуулсан ундаанууд, жимсний чанамал болон чихэр ихтэй бүтээгдэхүүнүүд, давсалсан хүнс
    • Зөгийн балыг 2 нас хүртэл нь өгч болохгүй. Учир нь найрлаган дахь Clostridium botulinum нь хордлогод оруулж, амь насанд нь ч аюул учруулж болзошгүй. 
    • Жимсний шүүсийг өгөхдөө чихэр ихтэй тул үргэлж усаар шингэлж байх. Шүүс:Ус 1:3
    Хүнсний ногоо
    4-6 сар
    • Лууван, байцаа, цэцэгт байцаа, брокколи, төмс, хаш, хулуу
    • Олон төрлийн өнгөтэй, олон янзын шинж чанартай олон төрлийн бүтээгдэхүүн өгөх
    • Ууранд жигнээд, нухаж өгөх: цөцгийн тос, сүү зэргийг нэмэхгүй. 
    18 сар
    • Улаан лооль
    24 сар
    • Эрдэнэ шиш
    Жимс
    4-6 сар
    • Битүү чанасан лийр, абрикос, чавга зэргийг бананатай нухаж өгөх
    • Их чихэр агуулсан жимснүүдийг байнга өгөх хэрэггүй
    • Хүнсний ногоотой хольж өгч болох ба тэднийг өөрсдөө сонгох боломж өгөхгүй байх хэрэгтэй. Учир нь тэд чихэрлэг тул жимсийг байнга идэх гэх болно. 
    12 сар
    • Алим, тоор, түүхий жимс
    24 сар
    • Цитрус жимс, бусад жимсгэнүүд
    Будаа

    6 сар
    • Бор будаа, гурвалжин будаа
    9 сар
    • Шар будаа (Төмрийн агууламж ихтэй)
    Сүү 
    Хүүхдэд тохирох ганц сүү бол хөхний сүү бөгөөд дор хаяж 12 сар хүртэл хөхүүлэх хэрэгтэй.  Хэрвээ хөхөөр хооллохгүй бол үнээний сүү өгч болохгүй ба хүүхдийн нэмэлт тэжээл өгөх хэрэгтэй. Үнээний сүүний уураг, өөх тос, нүүрс-усны харьцаа нь хөхний сүүнээс их ялгаатай бөгөөд нярай хүүхдэд тохиромжгүй байдаг.

    Мах
    6-9 сар
    • Аль болох залуу амьтны мах өгөх (хурга, тугал)
    • Дараа нь үхэр, гахай, тахиа, элэг зэргийг өгч эхлэх
    Загас
    12 сар
    • Тос багатай, цагаан өнгийн загасны мах өгч эхлэх
    Өндөг
    12-24 сар
    • Эхэлж өндөгний шарыг 1/4 халбагаар долоо хоногт хамгийн ихдээ 3 удаа өгөх (өндөгний шар нь тэжээлийн бодисууд ялангуяа төмөр ихтэй, өндөгний цагаан нь уургаар баялаг)
    • Дараа нь 1/2 халбагаар нэмэгдүүлсээр бүтэн өндөгний цагаан иддэг хүртэл аажим өгөх
    • Өндөгний шарыг иддэг болсны дараа цагааныг бага багаар, аажмаар дасгаж өгнө
    Самар
    5 нас
    • Самар нь 5-аас доош насны хүүхдэд аюултай бөгөөд хахаж болзошгүй. 
    • Ямар ч үед самарыг хяналттайгаар өгөх хэрэгтэй. 
    Тэмдэглэл

    Энэ бол Австралид зөвлөж байгаа зөвлөмж юм. Монголын нөхцөл байдал өөр боловч хүүхэддээ зөвхөн хүүхдийн будаа, бантан өгөх нь маш буруу гэж би боддог. Өөр олон төрлийн сонголтоор олон төрлийн, шим тэжээлээр баялаг хоол хийж өгч байх хэрэгтэй. Монгол хэдийгээр эндээс өөр ч гэсэн бидний хоолны дэглэм, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд улам л баруунжиж байгаа учраас энэ зөвлөмжийг ч хэрэглэхэд буруудахгүй гэж бодож байна. Хэдийгээр уур амьсгал, уламжлал гэж ярьдаг боловч бүх зүйл маань л барууны орнуудтай улам л адилхан болж байгаа. Тэгэхээр гадаад орнуудад хэрэглэгдэж байгаа эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн зөвлөмжүүдийг яагаад бид хэрэглэж болохгүй гэж?

    Эх сурвалж:
    AIAS Nutrition-2 хичээлийн сургалтын гарын авлага

    No comments:

    Post a Comment