Monday, March 19, 2012

Инь болон Ян (Yin and yang)


Зарчим
1. Бүх зүйлс Инь, Ян хоёроос тогтдог.
2. Түүнчлэн бүх зүйлс Инь, Ян хоёрт хуваагддаг.
3. Тэд бие биенийгээ бүтээдэг.
4. Тэд харилцан бие биенийгээ хянаж байдаг.
5. Тэд бие биендээ хувирах чадвартай.


Өвчний Инь шинж тэмдгүүд-хүйтэн

Ядрах, нойрмоглох, дулаан хувцаслах, дулаан хөнжилд унтах дуртай, унтаж байхдаа биеэ хумих, гар, мөчид нь үргэлж хүйтэн байх, цайвар царайтай, ам нь цангадаггүй, халуун ундаанд дуртай, өтгөн хатах (идэвхигүй байдал, хөдөлгөөнгүй байдлаас үүдэлтэй), суулгах (өвдөлт, үнэргүй усан суулгалт), өнгөц амьсгалтай, чимээгүй байдалд дуртай, зөөлөн нам дуутай, ярих сонирхолгүй, шээсний өнгө тунгалаг, элбэг, тунгалаг буюу өтгөн цагаан (өнгөгүй) ялгадастай, ерөнхийдөө удаан, хөдөлгөөн багатай, хувь хүний хувьд илүү дотогшоо хандлагатай

Өвчний Ян шинж тэмдгүүд-халуун

Амарч чаддаггүй, сандарч түгшдэг, хөнгөн хувцасладаг, хөнжилөө хөлдөө жийчихдэг, бүх биеэ дэлгэж, сунгаж унтдаг, халуун гар, мөчидтэй, улайж, халуу оргисон царайтай, хүйтэн ундаанд дурладаг,  өтгөн хаталт, суулгалт (өвдөлттэй, үмхий үнэртэй), хурдан, гүнзгий, чимээтэй амьсгалдаг, тайван байдалд дургүй, шээс өтгөн, бараан өнгөтэй идээрхэг, хурц үнэртэй ялгадастай (идээтэй), ерөнхийдөө түрэмгий, хурдан, огцом хөдөлгөөнтэй, хувь хүний хувьд нээлттэй, гадагшаа хандлагатай

Эх сурвалж:
AIAS, Herbal Medicine-2, Lesson 3 Traditional Chinese Medicine Overview

No comments:

Post a Comment