Амьтны гаралтай уураг, ханасан өөх тос, каффейн, архи зэргийн зэрэгцээгээр химийн бодисоор дүүрсэн бидний хоолны дэглэм биеийн дотоор эко-тогтолцоог өөрчилдөг. Хэдийгээр сайн хоол хүнс иддэг байлаа ч гэсэн хүрээлэн буй орчны бохирдлоос сэргийлэхийн тулд цэвэрлэгээг хийх шаардлагатай байдаг.
Амьтдын дунд болон уламжлалт соёлд өлсөх, мацаг барих тогтсон заншил байдаг бөгөөд энэ нь бие махбодод өөрийгөө цэвэрлэж, хоргүйжүүлэх цаг хугацааг өгч байдаг. Бид бүхэн гаднаасаа хичнээн усан орж цэвэрлэж байдаг ч биеийнхээ дотоод хэсгийг цэвэрлэж байдаг билүү?
Бид яагаад хоргүйжүүлэлт хийх шаардлагатай вэ?
Дараах асуултуудыг бөглөж хоргүйжүүлэлт хийх шаардлагатай эсэхээ мэдэж болно.
- Гэдэс тань дүүрч, өтгөн хатдаг уу?
- Та хэдий их идэхгүй байгаа ч жин нэмсээр байна уу?
- Та ядарч, эрч хүчгүй болж байна уу? (хүчил ихтэй дэглэмийн (acidic diet) нэг шинж)
- Таны хоол боловсруулалт дордсон уу? (энэ нь таны бие шаардлагатай тэжээлийн бодисуудаа шимэгдүүлж чадахгүй байгаагийн нэг илрэл)
- Таны арьс, үс урьдынх шигээ эрүүл харагдахаа больсон уу?
- Таны ам шархалж, мөөгөнцөртөж, шээс ялгаруулах замын халдварт өртөж, харшилын улмаас ойр ойр шаналж байна уу?
3 өдрийн хоргүйжүүлэх хөтөлбөр
Хэдийгээр 7-10 өдрийн хөтөлбөр бие махбодод хоргүйжүүлэлтийн үйл явцыг эхлүүлдэг боловч ихэнх хүмүүст энэ нь хүндрэлтэй байдаг тул 3 өдрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. 3 өдөр чадахгүй бол ядаж нэг өдөр ч гэсэн хийхэд юу ч хийгээгүй байснаас хамаагүй дээр юм.
Ямар ач тустай вэ?
- Та хуримтлагдсан хоруудыг гадагшлуулж, магадгүй жин хасах болно
- Эрч хүч нэмэгдэнэ
- Элэг, бөөр, цус цэвэршсэнээр цусан хангамж сайжрах болно
- Оюун ухааны чадвар нэмэгдэнэ
- Таны ходоод жингээ барихад туслахуйц хэвийн хэмжээндээ ортол багасана
- Зүрхний өвчтэй хүмүүсийн зүрхний хэм хэвийн хэмжээнд орох магадлалтай
Өглөө
Том аяга авч 1 нимбэгний шүүсийг шахаж хийгээд дээр нь эрхий хурууны чинээ шинэхэн цагаан гааг нухаж хийгээд, аягаа дүүртэл өрөөний температурт байгаа шүүсэн усыг хийнэ.
Өглөөний цайны өмнө
Ногоон ундаа бэлтгэх:
Улаан буудайн өвс-хиаг, ерхөг (wheat grass), арвайн өвс (barley grass) болон шүүсэн усаар ундаа бэлтгэх. Энэ нь бие махбодыг шүлтжүүлж, эсийг энергиэр хангаж, цэвэрлэгээний үйл явцыг хурдасгах болно.
Өглөөний цай
Дунд зэргийн хэмжээтэй 4 ширхэг лууван, 1 хүрэн манжин, 1 өргөст хэмх, 1 атга дүүрэн шинэхэн бууцай, 1/4 аяга яншуйг шүүс шахагчид хийж шүүсийг уух. С аминдэм 1000 мг, маалинганы үрийн тос (flaxseed oil) 1000 мг-тайг 2 ширхэгийг уух.
Бага үд
Гаа (peppermint), хүн орхоодой (ginseng), чихэр өвс (licorice), цагаан гаа (ginger), алтан товч (chamomile) зэрэг каффейн агуулаагүй цай эсвэл туулгах цайг уух. Түүнчлэн ногоон ундаагаа аль болох их хэмжээгээр уух.
Өдрийн хоол
Бор будааг түүхий болон ууранд жигнэсэн хүнсний ногоонуудтай (цэцэгт байцаа, шитаке мөөг, цагаан лууван, сонгино, сармис, цагаан гаа) хамт хэрэглэх. Ногоогоо далайн ногоон ургамлууд, нимбэгний шүүс, эксра виржин чидун жимсний тосоор амтлах. С аминдэм 1000 мг-ийг уух.
Үдээс хойш
Лууван, алим, цагаан гааны шүүс бэлтгэж уух
Оройн хоол
2 лууван, 2 улаан лооль, атга дүүрэн бууцайн навч, 2 цоохор майлз (celery), тал өргөст хэмх, тал улаан чинжүүний шүүсийг шахаж, дээр нь улаан буудайн эсвэл арвайн өвсний нунтгийг хийнэ. 1000 мг-тай С аминдэмийг 1 шахмалыг ууна.
Унтахын өмнө
Хоргүйжүүлэх ургамлын цайнуудаас сонгон хэрэглэх (дээр дурьдсан)
Энэ хөтөлбөрийг дор хаяж 3 өдөр баримталснаар та үр дүнг харах болно. Өдрийн турш хэдий хэмжээний ч ногоон ургамлын ундааг бэлтгэн хэрэглэж болох ба аль болох жимсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Учир нь цэвэрлэгээний үед жимсэн дэх чихэр нь бие махбодыг хүчилшүүлэх болно (хоргүйжүүлэлтийн нэг зорилт нь бие махбодыг шүлтлэг орчинтой болгох).
Хэрвээ та маш их өлсвөл бүйлс (almond) самрыг идэж болно. Түүнчлэн өдрийн хоолонд жимсний шүүс уухын оронд ногооны шөл ууж болно (ялангуяа хүйтэн цаг ууртай газар амьдардаг бол). Хоргүйжүүлэлтийн 2 дах өдрөөс юм идэх дур, хорхой алга болох болно.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн хажуугаар доор зөвлөгөөнүүдийг дагаснаар бие махбодын байгалийн жамаараа хоргүйжих үйл явцыг дэмжиж, сэтгэл санааг өргөж, энергийн түвшинг нэмэгдүүлэх болно.
- Өдөр бүр 60 минут хурдан алхаагаар алхаж байх
- Дасгалын дараа ууранд эсвэл саунд орж, арьсаар ялгаруулах үйл явцыг сайжруулах
- Хоол бүрийнхээ өмнө 30 минутаас 1 цагийн йог хийж байх.
- Амьсгалын дасгал 1 удаад 10-ыг өдөрт 3 удаа хийх. 4 тоогоор амьсгалаа авч, 8-ын тоогоор амьсгалаа бариж, 16 тоолж, амьсгалаа гаргах (амьсгал авахдаа хэвлийгээ төмбийлгөх буюу гэдсээрээ амьсгалах).
- Усанд орж байхдаа зөөлөн үрэгчээр бүх биеэ 5 минутын турш үрж байх.
- Массаж хийлгэх. Аль ч төрлийн массаж ир дүнтэй боловч тунгалгийн тогтолцоог (lymph draining massage) дэмжих массаж илүү үр дүнтэй.
- Өглөө бүр 5 минутын турш бясалгал хийж байх. Чимээгүй сууж, амьсгалдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Таны бие махбод өөрийгөө хоргүйжүүлж байна гэж төсөөлөн бодож, хүчилтөрөгч уушгинд орж, амьсгалаа гаргах бүрт хорт бодисууд гадагшилж байна гэж төсөөлж байх.
- Кофе, хар цай, архи, тамхи, амттаныг хориглоно. Ногоон цай эсвэл нимбэгний шүүстэй ус элэгний хорт бодисыг ялгаруулах үйл явцыг дэмжих болно.
- Мах, цагаан идээг цэвэрлэгээний явцад хориглох ба цэвэрлэгээний дараа бага хэмжээгээр хэрэглэнэ.
- Өдөрт хамгийн багадаа 2 литр цэвэршүүлсэн, шүүсэн ус ууж байх хэрэгтэй. Хоолтойгоо цаг ус уухаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь ус болон шингэн нь хоол боловсруулах шүүсийг шингэлж, хоол боловсруулалтыг удаашруулдаг. Хоолноос 30 минутын өмнө буюу хоол идсэнээс 1 цагийн дараа уух нь тохиромжтой.
- Хэрвээ таньд тааламжгүй санагдахгүй бол бүдүүн гэдэсний цэвэрлэх клизм тавиулах хэрэгтэй. Энэ талаар http://natmedmn.blogspot.com.au/2012/02/blog-post.html эндээс олж унших боломжтой. Уснаас гадна тодорхой уусмалуудыг хэрэглэж болох ба тэр талаар дараа нийтлэл бичих болно.
Детокс буюу хоргүйжүүлэлтийн явцад хүнсний нэмэлт бэлдмэлүүдийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. С аминдэм антиоксидант тул хоргүйжүүлэлтийн үед ялгарч байгаа бодисуудыг өөртөө холбон, тэднийг гадагшлуулахад тусална. Элэг хоргүйжүүлэх гол эрхтэн тул элэгний үйл ажиллагааг дэмжих, хамгаалах нэмэлт хэрэглэнэ. Түүнчлэн бүдүүн гэдэсний бичил орчинг сэргээх пробиотик, пребиотик гэх мэт олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, хоргүйжилтийг дэмжиж, бие махбодыг тухайн үед ялгарах хорт бодисуудаас хамгаалах шаардлагатай. Дасгал хөдөлгөөн хийж хөлсөө ялгаруулснаар арьсаар хорт бодисуудын ялгарлыг дэмжих болно. Маш болгоомжтой хийх хэрэгтэй учраас мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөрийн эрүүл мэндийн байдлаа харгалзан хийх хэрэгтэй. Гэхдээ Монголд энэ талын мэргэжлийн хүн байхгүйЭнэ талаар уншиж судлая гэвэл мэдээлэл гадаад хэл дээр олон байгаа. Асуух зүйл байвал асууж болно. Чадах ядахаараа олж мэдэн хариулах болно.
Эх сурвалж:
Food matters: "Detox and rejuvenation guide" ebook, pages 8-14
http://www.foodmatters.tv/dvds/detox-and-rejuvenation-guide-e-book
No comments:
Post a Comment