Monday, June 25, 2012

9-р хэсэг. Соёолж (Sprout)

Соёолж гэж юу вэ?
Соёолж нь амьд хүнсний (living foods) хамгийн их концентрацитай хэлбэр нь юм. Соёолж нь бүх амьд ургамлын үрээс бий болсон үрсэлгээ юм. Нөхөн төлжих чадвартай бүх үр, шош соёолох боломжтой. Зарим түгээмэл хэрэглэгддэг соёолжинд алфалфа (alfalfa), улаан буудайн өвс (wheat grass), арвайн өвс (barley grass), шар буурцаг (soy bean), chickpea, adzuki bean, наран цэцгийн үр (sunflower seed), хөх тариа (buckwheat), quinoa, эрнэнэ шиш, овьёос гэж мэт орно.

Яагаад соёолж?
Соёолжлуулах гэдэг нь усанд дэвтээгээд, өсөж, ургаж буй амьд үрслэгээг бий болгодог. Соёолжийг идэх нь өсөж, томроход шаардлагатай бүх бодис, энергийг агуулсан амьдралын хүчийг идэж байгаа гэсэн үг юм. Үрийг усанд хийгээд, наранд тавихад байгалийн энзимүүд ялгарч эхэлнэ. Самар үрийг түүхийгээр хэрэглэхэд тэдгээрийн энзимүүд нь идэвхигүй байдаг бөгөөд тэдгээрийг боловсруулахын тулд та өөрийн биеийн энзимийг хэрэглэдэг. Харин дэвтээсний дараа үр, самар нь өөрийн энзимийг идэвхижүүлж, усыг өөртөө шингээж, хоёр буюу түүнээс олон дахин томордог. Ингэснээр зөвхөн хэмжээгээрээ томроод зогсохгүй, шим тэжээлийн агууламж нь ч гэсэн нэмэгддэг. Ерөнхийдөө соёолуулах үйл явц нь үрийг урьдаар боловсруулж, нийлмэл нүүрс-ус болон уургийг илүү хялбар шимэгдэх нэгдлүүдэд хувиргаж, хүнсний харшил үүсэх эрсдлийг бууруулна. Үүний үр дүнд уураг, аминдэм, эрдэс, бичил элемент, эслэг, энзимүүдийн хялбар боловсруулагдах хэлбэрийг их хэмжээгээр агуулсан супер хүнс бий болдог.

Соёолж бэлтгэх нь их сонирхолтой байх болно. Таньд хэрэглэгдэх зүйлс нь шилэн сав, үр буюу шош, шүүсэн ус болон самбай. Түүнчлэн тусгай шилэн савнууд зарагддаг.


Соёолж болон тэдгээрийн хэрэглээ

Соёолж бэлтгэн хэрэглэх нь бүтэн жилийн турш шим тэжээлтэй шинэ хүнсний ногоо хэрэглэж болох хялбар арга юм. Ялангуяа Монголын нөхцөлд өвөл, хаврын цагт гэртээ шинэ ногоо  хэрэглэх боломжийг олгоно. Соёолжийг салат, шөл, хачиртай талх гэх мэт олон төрлийн хоолонд нэмж хэрэглэдэг.
Хятадууд МЭӨ 3000 оноос эхлэн соёолжийг хэрэглэж ирсэн ба гэдэс дүүрэх, базлах болон бусад хоол боловсруулах замын өвчнүүдийн үед хэрэглэхэд тустай гэж үздэг. Хунза буюу Пакистаны хойд нутагт оршдог ард түмэн дэлхийд урт насладаг ардуудын тоонд ордог ба тэд өвлийн турш соёолж иддэг байна.
Дэлхийн 1-р дайны үед урд эгнээний дайчиддаа С аминдэмээр баялаг хамгийн сайн, эдийн засгийн хувьд боломжийн хүнс нь соёолж байжээ. Харин дэлхийн 2-р дайны мах ховордсон үед уургийн гол эх сурвалжийг улаан буудай, арвайг соёолжлуулан бий болгосон өвсийг (wheat and barley grass) хэрэглэхийг зөвлөж байжээ.

Улаан буудайн өвсний шүүсийг Dr Ann Wigmore хүнд өвчтөнүүдийг эмчлэхдээ хэрэглэдэг байжээ. Эрдэс, уураг, энзим, А, В комплекс, С, Е, К аминдэмүүдээр баялаг бөгөөд дархлаа тогтолцоог дэмжих бодисоор дүүрэн байдаг. Шүүс хэлбэрээрээ биед хурдан шимэгддэг бөгөөд бие махбодыг цэвэршүүлж, нөхөн сэргээхэд их илчлэг шаарддаггүйгээрээ давуу талтай.


Эх сурвалж:
Food matters: Detox and rejuvenation guide, pages 39-40

Бага насны хүүхдүүдэд эм, бэлдмэлийн тунг тооцох

Дараах зарчим, аргуудыг Ургамлын Анагаах Ухаан-1 (AIAS) хичээлийн гарын авлагаас авлаа.

Young-ийн зарчим

Хүүхдийн нас*Насанд хүрэгчдийн тун/Хүүхдийн нас+12
Жишээ
5 настай хүүхдэд бодохдоо
5*5/5+12=1.47 мл
3 настай хүүхдэд
3*5/3+12=1 мл

Өөр нэг арга бас байдаг ба энэ нь хялбар бодогдох боловч дээрхээс бага тунтай байдаг.
Хүүхдийн нас*Насанд хүрэгчдийн тун/20
5 настай хүүхэд
5*5/20=1.25 мл
3 настай хүүхэд
3*5/20=0.75 мл

Clark-ийн зарчим

Өвчтөний биеийн жин (кг)*Насанд хүрэгчдийн тун/60
25*5/60=2 мл
12*5/60=1 мл

Fried-ийн формула

Хүүхдийн нас (сараар)*Насанд хүрэгчдийн тун/150

60*5/150=2 мл
36*5/150=1.2 мл

Өөр хүснэгтүүд ч байдаг юм байна.

 
2 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/15
7 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/12
14 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/8
28 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/5
3 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/4
5 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/3
7 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/2
14 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 2/3
15-69 нас
Насанд хүрэгчдийн тун
70-80 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 5/8
80-90 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 2/3
90-100 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/2


Хүүхдийн нас
Тун
0-1 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/8
1-2 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/4
2-5 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/3
5-12 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/2
12-оос дээш нас
Насанд хүрэгчдийн тун (илүүдэл жинтэй буюу дунджаас бага жинтэй тохиолдлоос бусдаар)

Wednesday, June 13, 2012

Өрнийн ургамлын анагаах ухаанд хэрэглэгддэг хятад ургамлууд

Astragalus membranaceus 
Milk vetch root
Үйлдэл: дархлаа сайжруулах, тоник, зүрхний тоник, шээс хөөх, даралт бууруулах
Хэрэглээ: Эрхтний пролапс, дархлаа сулрах, архаг ядаргааны хамшинж, архаг болон ауто-иммуни өвчнүүд, нефрит, зүрхний архаг дутагдал, ходоодны шарх, архаг халдвар, хөлрөлт, даралт ихдэлт
Эсрэг заалт: Цочмог халдвар

Scutellaria baicalensis
Baical skullcap
Үйлдэл: Үрэвслийн эсрэг, харшилын эсрэг, бактерийн эсрэг, хөнгөн зэргийн тайвршуулах, даралт буулгах, шээс хөөх, bitter (хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, хоолны дуршилыг нэмэгдүүлдэг гашуун амттай ургамлууд)
Хэрэглээ: Харшил, үрэвсэлт өвчнүүд, цочмог, архаг халдварууд, даралт ихдэлт, атеросклероз, катаракт, чихрийн шижингийн хүндрэлүүд, жирэмсний хордлого, restless fetus ()

Bupleurum falcatum
Hare's ear root
Үйлдэл: Үрэвслийн эсрэг, элэг хамгаалах,ханиалгалтын эсрэг, хөлөргөгч
Хэрэглээ: Томуу, гепатомегали, умай, шулуун гэдэсний урвалт, цочмог архаг элэгний өвчнүүд, химийн бодисын шалтгаант элэгний гэмтэл, сарын тэмдгийн алдагдал, архаг ханиалгалт, цочмог халдвар, архаг үрэвсэлт өвчнүүд
Гаж нөлөө: Зарим хүмүүст бага зэргийн тайвшруулах үйлдэлтэй, гэдэс дүүрэх

Corydalis ambigua
Yan Hu Suo
Үйлдэл: Хоол боловсруулалт сайжруулах (bitter), тайвшруулах, hypnotic, өвчин намдаах (морфины үйлдлийн 40%-тай тэнцэхүйц), зүрх хамгаалах, хэм алдагдлаас сэргийлэх, даралт бууруулах, зүрхний инфарктын хэмжээг 24 цагийн дотор бууруулах ба гол энзимүүдийн хэмжээ ихсэхийг 4 цагийн дотор саатуулна
Хэрэглээ: Бүх төрлийн өвдөлт, нойргүйдэл, зүрхний хэм алдагдал, зүрхний ишеми
Эсрэг заалт: Жирэмслэлт

Salvia miltiorrhiza
Dan Shen
Үйлдэл: Тайвшруулах, зүрх хамгаалах, даралт бууруулах, анти-коагулянт, фибрин хайлуулах, хугарал болон бусад гэмтлийн эдгэрэлтийг сайжруулах, элэг хамгаалах, шархны эдгэрэлтийн сайжруулах (vulnerary), бактер, вирусын эсрэг
Хэрэглээ: Цээжний бах, нойргүйдэл, зүрх дэлсэлт, даралт ихдэлт, төвийн болон захын цусан хангамжийн дутагдал, сарын тэмдгийн алдагдал, элэгний өвчнүүд, батга болон арьсны бусад өвчнүүд
Эсрэг заалт: Антикоагулянт, антиаггрегант эмүүд хэрэглэж байгаа тохиолдолд, цус алдамтгай байдал, жирэмслэлт

Angelica sinensis
Dong Quai
Үйлдэл: Цус төлжүүлэх, сарын тэмдгийн алдагдлыг засах, эстроген тогтворжуулагч, туулгах, хэм алдагдлын эсрэг, female tonic
Хэрэглээ: Дисменоррея, аменоррея, сарын тэмдгийн өмнөх хамшинж, цэвэршилт, үргүйдэл, нейралгия, зүрх дэлсэлт
Эсрэг заалт: Сарын тэмдэг ихээр ирэх, цус алдалт

Peony lactiflora
White peony
Үйлдэл: Агшилт тавиулах, таталт тавиулах, дархлаа сайжруулах, үрэвслийн эсрэг, харшилын эсрэг, тестостерон бууруулах
Хэрэглээ: Дисменоррея, булчингийн чангарал, гөлгөр булчингийн агшилт, дизентери, хараа бүрэлзэлт, эпилепси, өндгөвчний олон уйланхайт хамшинж, ой санамж буурах, дааврын шалтгаант батга

Panax ginseng
Солонгос хүн орхоодой
Үйлдэл: Адаптоген, thymoleptic (сэтгэцэд нөлөөлөх), идэвхижүүлэгч, цусны чихэр бууруулах-гипогликемик, дархлаа идэвхижүүлэгч, элэг, зүрх хамгаалагч, хэм алдалтын эсрэг, настай хүнд биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах зорилгоор-тоник (удаан хугацаагаар хэрэглэх бол бага тунгаар, өндөр тунгаар богино хугацаагаар хэрэглэх)
Хэрэглээ: Ядаргаа, стресс, оюуны, биеийн хэт ачаалал, мэс засал/өвчний дараа бие тэнхрүүлэгч, цээжний бах, хэм алдагдал, дархлаа сулрах, цэвэршилт, бэлгийн сулрал, эр бэлгийн эсийн чанар муу байдал, чихрийн шижин, архинд донтох өвчин, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүд, гуурсан хоолойн багтраа.
Гаж нөлөө: Өндөр тунгаар нойргүйдэл, цочромтгой байдал, даралт ихдэлт, салганалт, эуфори, толгойн өвдөлт, бэлгийн үйл ажиллагаа буурах, өглөөний суулгалт, сарын тэмдгийн алдагдал
Эсрэг заалт: Цочмог халдвар, даралт ихдэлт, удаан хугацааны хэрэглээ

Polygala tenuiflora
Chinese senega
Үйлдэл: Цэр ховхлох, тайвшруулах, оюуны үйл ажиллагааг сайжруулах
Хэрэглээ: Цэр ихтэй ханиад, гуурсан хоолойн багтраа, амьсгалын дээд, доод замын архаг, цочмог халдвар, нойргүйдэл, зүрх дэлсэлт, бухимдал

Polygonum multiflorum
Black haired Mr He
Үйлдэл: Булчин, шөрмөс, ясыг бэхжүүлэгч, хөгшрөлтийн эсрэг, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулагч, анти-оксидант, настай хүмүүсийн ерөнхий тамир тэнхээг сайжруулагч
Хэрэглээ: Наснаас урьдаж үс цайх (premature greying), өвдөг, бүсэлхий нурууны өвдөлт, холбогч эдийг чангаруулагч, мөчдийн мэдээгүй байдал, гиперхолестеролеми,

Rehmania glutinosa
Chinese foxglove
Үйлдэл: Халуун бууруулах, цус алдалтыг зогсоох, үрэвслийн эсрэг, цусны нийлэгжлийг сайжруулах
Хэрэглээ: Кортикостероид эм хэрэглэх үед биеийн дотоод кортизолын хэмжээ дарангуйлагдахаас сэргийлэх, харшил, аутоиммун өвчин, цус алдалт, гематури, метрораги, цус багадалт, ядаргаа, чихрийн шижин, бага хэмтэй халууралт

Schisandra chinensis
Chinese magnolia vine
Үйлдэл: Бөөрний тоник, тайвшруулагч, элэг хамгаалагч, мэдрэлийн тоник, адаптоген, ханиалгалтын эсрэг, элэгний хоргүйжүүлэлт (1.2-р шат), биеийн сэтгэцийн ачаалал даах чадвар сайжруулагч
Хэрэглээ: Ханиалгалт, хөлрөлт, шөнө орондоо шээх, архаг суулгалт, нойргүйдэл, мартамхай байдал, цочмог, архаг элэгний өвчнүүд, химийн бодисын шалтгаант элэгний гэмтэл, элэгний үйл ажиллагааны бууралт

Zizyphus jujuba var spinosa
Sour chinese date seed
Үйлдэл: Тайвшруулагч, хөлрөлтийн эсрэг, гипнотик, даралт буулгах
Хэрэглээ: нойргүйдэл, бухимдал, зүрх дэлсэлт, хөлрөлт, даралт ихдэлт

Эх сурвалж
AIAS, Herbal Medicine-2, сургалтын гарын авлага 

Sunday, June 10, 2012

Коэнзим Кю10 (Coenzyme Q10)

Коэнзим Кю10 (CoQ10) нь биеийн эсүүдийн энергийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй бодис бөгөөд ялангуяа эсийн энерги боловсруулдаг эрхтэн болох митохондриор баялаг зүрхний булчингийн эсэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. CoQ10 нь холестеролын исэлдлээс сэргийлдэг Е аминдэмийг нөөцлөхөд тусалдаг байна. Артерийн хананд исэлдлийн улмаас гэмтсэн холестерол нь зүрхний шигдээс, цус харвалтыг эрсдлийг нэмэгдүүлдэг өөхөн хуримтлалыг эхлүүлэх хүчин зүйл болдог гэж үздэг.
CoQ10-ийн хэмжээ нас ахих тусам буурдаг бөгөөд зүрхний өвчтэй хүмүүст ихээр багассан байдаг. Зүрхний өвчин хэдий чинээ хүнд байна, CoQ10-ийн хэмжээ төдий чинээ буурсан байдаг байна. Түүнчлэн холестерол бууруулах зорилгоор хэрэглэдэг ловастатин, бета-блокатор болох пропранолол зэрэг нь бие дэх CoQ10-ийн хэмжээг бууруулдаг байна.

Үүрэг
Нэмэлтээр CoQ10-ийг хэрэглэхэд нас, өвчин эмгэг, эмийн нөлөөгөөр буурсан CoQ10-ийн хэмжээг нэмэгдүүлдэг. Хэдийгээр CoQ10-ийг бүх өвчин эмгэгийн үед хөгшрөлтийг удаашруулах зэргийн үед хэрэглэж болох боловч зүрхний өвчний эмчилгээнд гол найдлагаа тавьж байгаа. Энэ нь ялангуяа зүрхний булчингийн эмгэгүүд (кардиомиопати) болон зүрхний архаг дутагдлын үед ялангуяа их тустай гэж үздэг. Судалгаануудын үр дүнгээс харахад CoQ10 нь цусны даралтыг бууруулах, ишемийн дайрлагын тохиолдлыг багасгах, зүрхний хэм алдагдлыг засах, цусны бүлэгнэлтийг бууруулахад үр дүнтэй байдгийг баталсан байна.
CoQ10 нь маш хүчтэй антиоксидант бөгөөд бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тусалдаг байна. Түүнчлэн Паркинсоны өвчин гэх мэт мэдрэлийн өвчнүүдийн явцыг удаашруулдаг гэсэн баримтууд байдаг.

Үр дүнтэй байдлын баталгаа
Хэд хэдэн судалгаагаар кардиомиопати болон зүрхний архаг дутагдлын эмийн эмчилгээн дээр CoQ10-ийг нэмснээр зөвхөн эмийн эмчилгээ хийсэн бүлгээс эмчилгээний үр дүн илүү сайн байсан байна. 2500 гаруй тооны зүрхний эмгэгтэй өвчтнүүдийг оролцуулсан Италид хийгдсэн судалгаагаар 3 сар CoQ10-ийг хэрэглэсний дараа 80% нь шинж тэмдгүүд (амьсгаадалт, хөлийн хаван, нойр алдагдах) багассан гэдгийг баталжээ. Түүнчлэн CoQ10 нь Японд зүрхний архаг дутагдлын стандарт эмчилгээний нэг байдаг байна. Гэсэн хэдий ч Америкийн Зүрхний Нийгэмлэг (American Heart Association/AHA) болон Америкийн Кардиологийн Коллеж (American College of Cardiology) үүнийг зүрхний эмгэгийн эмчилгээнд оруулдаггүй. CoQ10 нь зүрхний ямар ч эмгэг, дутагдлын эмийн эмчилгээг орлохгүй бөгөөд нэмэлт болгон хэрэглэж байгаа бол эмчдээ заавал хэлэх шаардлагатай.
Хэд хэдэн судалгааны баг үүнийг Альцгеймер, Паркинсон зэрэг мэдрэлийн дегенератив өвчнүүд болон фибромиалгия зэргийн үед үр дүнтэй эсэхийг судалж байгаа.


Эх үүсвэр
CoQ10 нь байгалиасаа хүний биед оршдог бөгөөд амьтны дотоод эрхтэнд нилээд хэмжээтэй оршдог.

Хэлбэр болон тун хэмжээ
CoQ10 нь голдуу шахмал хэлбэрээр байдаг боловч шингэн, зөөлөн гель (softgel) бүрхүүл хэлбэрээр ч зарагддаг. Зүрхний өвчний эмчилгээнд хэрэгтэй тун хэмжээ нь өдөрт 100-360 мг. Жижиг хэмжээний нэгэн судалгаагаар кардиомиопатийн үед тогтсон эмчилгээний хамтаар 100 мг CoQ10-ийг хэрэглэхэд пласебогоос үр дүн нилээн сайн байсан байна. Өөр нэгэн судалгаагаар CoQ10 хэрэглэж байгаа бүлэг өвчтнүүд зүрхний эмийнхээ тоог бууруулах боломжтой болж байжээ.

Гарч болох асуудлууд
Ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна.

Юуг анхаарах вэ
CoQ10 нэмэлт худалдаж авахдаа тос агуулсан нэмэлтийг авах хэрэгтэй ба энэ нь шимэгдлийг сайжруулдаг байна. Түүнчлэн хоолтой цуг хэрэглэх нь шимэгдлийг сайжруулна.

Эх сурвалж
The Official American Nutraceutical Association Guide, Nutraceuticals: The complete encyclopedia of Supplements, Herbs, Vitamins, and Healing foods, 2001, pages 287-289