Sunday, January 13, 2013

Яагаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай вэ?



1.    Хөрсний шимт бодисын агууламж буурснаас бидний хоол тэжээл дэх тэжээлийн бодисуудын хэмжээ буурсан байдаг. Дэлхийн ихэнх бүс нутагт газрын хөрсөнд ихээр ногоо, тарьж, малыг ихээр бэлчээрлүүлж байгаа. Энэ нь хөрсний чанарыг муутгадаг. Ихэнх газарт хөрс чанаргүй болж, сайжруулахад улам хүндрэлтэй болж байгаа. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг олон төрлийн эрдэс, аминдэмийн агууламж багатай болгоход хүргэдэг.
2.    Эрлийзжүүлсэн ургац шим тэжээлийн бодисын агууламж багатай байдаг. Үүнийг өнөөдөр хаа сайгүй хэрэглэдэг бөгөөд нэг акр газарт урьдынхаас илүү их ногоо тарьснаас 100 жилийн өмнөхөөс тэжээлийн бодисуудын агууламж хэд дахин буурсан. Энэ үзүүлэлт АНУ болон дэлхийн бусад бүх орны судалгаанд гарч ирдэг. Жишээ нь 100 жилийн өмнө тарьж байсан хэмжээнээс 10 болон түүнээс дээш дахин их хэмжээний улаан буудай, гурил нэгж талбайд тариалагдаж байгаа. Гэхдээ хөрс 10 дахин их эрдэс, аминдэмийн агууламжгүй. Үүний үр дүнд өнөөгийн улаан буудайн уургийн агууламж 6%-тай байхад 100 жилийн өмнө 12-14%-ийн агууламжтай байжээ.
3.    Өнөөгийн хэрэглэж байгаа бордоонууд хангалттай хэмжээний бичил элементээр хангаж чаддаггүй. 100 жилийн өмнө малын өтөг, бууцыг бордоо болгон ихээр ашиглаж байв. Харин одоо суперфосфатын бордоог үүний оронд хэрэглэх болжээ. Эдгээр нь азот, кали, фосфорыг голчлон агуулдаг бөгөөд бичил элементээр дутмаг юм. Хэдий харамсалтай ч гэсэн үнэн. Бидний ургац стероид уудаг хүнтэй адил болсон-идэвхижсэн боловч хүчтэй, аюулгүй биш юм. Суперфосфатууд өсөлтийг дэмжигч мэт үйлчилдэг. Энэ нь хөрс болон ургацын эрдсийн хэмжээг ихээр буурахад хүргэдэг.
4.    Одоо цагт дэлхий даяар хэрэглэх болсон пестицид, гербицид нь хүнсний бүтээгдэхүүнийг зарим талаар хортой болгож, хөрсний бичил биетүүдийг гэмтээдэг. Эдгээр нь хоёулаа хөрсний тэжээлийн бодисуудын хэмжээг бууруулдаг. Хөрсний бичил биетүүд нь эрдэс болон бусад элементийг ургамлаас хөрсөнд бий болгоход шаардагддаг. Олон төрлийн пестицид, гербицид болон бусад химийн бодисуудыг талбайд хэрэглэснээр эдгээр хөрсний бичил биетүүд үүргээ бүрэн гүйцэтгэх чадваргүй болж, ногоо, жимсны найрлага дахь тэжээлийн бодисуудын хэмжээ буурдаг.
Мөн бид пестицидийн үлдэгдлийг боловсруулж, ялгаруулахад нэмэлт тэжээлийн бодис шаардагддаг учраас бидний биедээ хэрэглэх хэмжээнээс тодорхой хэмжээгээр зарцуулах шаардлагатай болдог. Ихэнх пестицид нь бидний биеийг хордуулах химийн бодисууд байдаг. Зарим нь хүний биед аажмаар хуримтлагддаг хар тугалга, арсени болон бусад хорт металлуудыг агуулдаг.
5.    Хол зайд тээвэрлэх болсноос тэжээлийн бодисуудын агууламж буурна. Хүнсний ногоо, жимсийг хурааж авсан цагаас эхлэн тэжээлийн бодисуудын хэмжээ буурч эхэлдэг. Өнөөдөр ихэнх ногоог хүн ам оршин суудаг газраас хол тарьж, олон хоног тээвэрлэгдэн байж хүмүүст хүрдэг. Дээр нь нэмээд жимсийг дэлхий даяар тарааж, хүргэхэд шинэ мэт байлгахын тулд химийн бодисоор шүршиж, туяагаар шарж, боловсруулдаг.
6.    Хоолыг хэт боловсруулснаас улаан буудай, гурил, будаа, сүүн бүтээгдэхүүнүүдийн доторх шимт бодисуудын агууламж ихээр буурдаг. Улаан буудайг цагаан гурил болгоход найрлагынх нь магнийн 80%, цайрын 70-80%, хромын 87%, манганы 88%, кобалтын 50%-ийг ялгадаг. Чихрийн нишингэнээс цагаан элсэн чихрийг гаргаж авахын тулд магнийн 99%, хромын 93%-ийг ялгадаг. Будааг цагааруулахдаа цайр, хромыг 75% бууруулдаг. Энэ нь зөвхөн цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд яригдаж байгаа тоо юм. Хадгалах арга нь боломжийн, түүж, барьсныхаа дараа богино хугацаанд хадгалсан учраас шинээр нь хөлдөөсөн жимс, жимсгэнэ, шинээр нь лаазалсан сардин загас тийм ч муу хүнсэнд орохгүй. Гэхдээ хамгийн тэжээллэг, цэвэр хүнсэнд шинээр нь барьж, түүж түргэн хугацаанд хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд ордог. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ариутгах явцад кальци,фосфор болон зарим уургийн биологийн үнэлгээ (bioavailability) буурдаг.
7.    Хүнсэнд хиймэл амт, үнэр, өнгө оруулагч, тогтворжуулагч зэрэг нэмэлт бодисуудыг хэрэглэх нь тэжээлийн бодисын агууламжыг улам буурахад хүргэдэг. Зарим нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй байж болох ч хортой, мөн шимт бодисуудын агууламжийг бууруулахад хүргэдэг.
8.    Хоол боловсруулалт болон тэжээлийн бодисуудын шимэгдэлт алдагдах. Одоо цагт бараг л хүн бүрийн хоол боловсруулах чадвар муудсан. Энэ нь тэжээлгүй, чанар муутай хүнс хэрэглэснээс болон цэвэршүүлж, боловсруулсан хүнс, эдгээрийн найрлага дахь химийн бодисуудтай холбоотой. Мөн үүнд хоол боловсруулах энзимүүдийн ялгаралт бага байх, гэдэсний бичил биетний орчны өөрчлөлт нөлөөлдөг. Үр дүнд нь тэжээлийн бодисуудыг шимэгдүүлэн авах чадвар илүү буурна. Тийм болохоор хүн бүрын хоол боловсруулалтыг сайжруулахад дэмжлэг болох нэмэлтүүдийг хэрэглэх хэрэгтэй.
9.    Стресстэй, яаруу амьдралын хэв маяг. Энэ нь хоол боловсруулалтыг муутгаж, илүү их тэжээлийн бодисуудыг зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг. Бие махбод ямар нэгэн стресстэй учрахад цайр хэдхэн минутын дотор биеэс ялгарна. Стресс нь дээрх нөхцөл байдлууд дээр улам нэрмээс болдог.
10.  Архаг болон цочмог халдварт өвчнүүдийн үед ихэнх тэжээлийн бодисуудын хэрэгцээ, хэрэглээг нэмэгдүүлдэг.
11.  Бүх хүүхэд өнөөдөр ямар нэгэн тэжээлийн бодисын дутагдалтай төрж байна. Нөгөө талаар төрсөн цагаасаа эхлэн нэмэлтээр ямар нэгэн шимт бодисыг авах шаардлагатай төрж байгаа. Эхээс хүүхдэд тэжээлийн бодисууд хангалттай хэмжээгээр очихгүй байгаагаас хүүхэд дутагдалтай төрж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
12.  Вакцин болон бусад эмийн бодисуудыг хүмүүс ихээр хэрэглэснээс тухайн хүний тэжээлийн ерөнхий байдлыг алдагдуулдаг. Антибиотик, хүчил саармагжуулагчид, хүчиллэг бууруулагчид, аспирин зэрэг олон төрлийн эмүүд хоол боловсрон, шингэх үйл явцад нөлөөлдөг.
13.  Агаар, ус болон хаа сайгүй байрлах химийн бодис, хорт металлуудыг хоргүйжүүлэхэд тэжээлийн бодисуудыг ихээр шаардаж, хэрэглээг нэмэгдүүлдэг.
14.  Зарим эмнэлгийн процедурууд нь тэжээлийн бодисуудын хэмжээг бууруулдаг. Жишээ нь бүх төрлийн мэс засал, рентген гэх мэт шинжилгээнүүд үүнд багтана. Мэс засал нь стрессийг үүсгэж, эмийн бодисуудыг ихээр хэрэглэхэд хүргэдэг.
15.  Амьдралын тусгай үеүдэд илүү их тэжээлийн бодисууд хэрэгтэй. Бүх насны хүүхэд, өндөр настан, тамирчид, өвчтэй хүмүүс, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд, архи хэрэглэгчид, цагаан хоолтон, бүх төрлийн стресст өртсөн хүмүүс бусдаас илүүтэйгээр шимт бодисуудын хэрэгцээтэй байдаг.

No comments:

Post a Comment