Wednesday, June 18, 2014

Гишүүнээр чанамал хийх нь



Гишүүнэ бол хүмүүсийн мэддэгээр айраг гэж нэрлэдэг ургамал юм. Гишүүний үндсийг эмийн зориулалтаар хэрэглэдэг бөгөөд 6-10 настай үндсийг нь намар түүж, хатааж, нунтаглаад хоол боловсруулах замын өвчнүүдэд хэрэглэдэг. Ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах суулгах, элэг, цөсний асуудлууд, хоолны дуршил сайжруулах гэх мэт хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг байна. 


Харин гишүүний ишээр нь чанамал хийдэг. Гишүүнэ нь кальци, К аминдэм, антиоксидантуудын өндөр агууламжтай. Навч нь хортой тул хэрэглэхгүй зөвхөн ишийг нь хэрэглэнэ.
Би энэ долоо хоногт чанамал хийх төлөвлөгөөтэй байна. Гишүүнэ нь хаа сайгүй их ургадаг хэдий ч аль болох хүний хөлөөс хол, машин замаас хол газраас түүгээрэй. 
Ерөнхийдөө чанамалд маш их чихэр ордог. Гэхдээ би хийхдээ жорон дээрхээс бага хэмжээтэй сахар хийчихдэг. 2 төрлийн жорыг энэ удаад оруулъя.

Жор 1
-Гишүүнэ   450г
-3 хоолны халбага зөгийн бал
-2 хоолны халбага чиа үр (байхгүй бол заавал хийх шаардлагагүй, омега 3, эслэгийн өндөр агууламжтай үр байдаг юм, Органик дэлгүүрт /70159898/ зарагдаж байгаа. )
-1 хоолны халбага шинэ шахсан нимбэгний шүүс эсвэл жүржийн шүүс (савласан шар өнгөтэй шүүс жинхэнэ нимбэгний шүүс биш тул битгий хэрэглэж байгаарай)

Жор 2
-1,5кг Гишүүнэ
-500г элсэн чихэр
-2 хоолны халбага нимбэг эсвэл жүржийн шүүс

Заавар
Эхний жор нь байгалийн сахар болох зөгийн балтай учир боловсруулсан сахар ихээр хэрэглэхээс татгалздаг хүмүүст их тохиромжтой санагдлаа. Элсэн чихрийн ургамлын ихэнх хувь нь генийн өөрчлөлттэй болсон гэж уншиж байсан тул боломжтой бол Органик бор, цагаан элсэн чихэр хэрэглээрэй. 



Гишүүнийг угааж, навчин хэсгийг нь тасалж хаяад, зөвхөн улаан туяатай ишийг нь 1 см гаран хэмжээтэй хэрчинэ. Савандаа элсэн чихэр, эсвэл зөгийн балтайгаа хольж, буцалгаад галыг нь багасгаж ойролцоогоор 25-30 минут чанамал шиг бүтэцтэй болтол нь буцалгана. Гаргахаасаа 5-10 минутын өмнө нимбэг, жүржийн шүүсээ хийнэ. Ариутгасан шилэндээ хийж таглаад жимсний чанамалын оронд хэрэглэнэ. 









5 comments:

  1. энэ чинь ус хийж буцалгах юм уу?

    ReplyDelete
    Replies
    1. ус хийхгүй, гишүүнэ, чихэр л хийнэ.

      Delete
  2. жигнэж хэрэглэх аргыг зааж өгөөч

    ReplyDelete
  3. жигнэж хэрэглэх аргыг оруулж өгнө үү

    ReplyDelete
  4. зөгийн балыг чаначихаар юу болох вэ?

    ReplyDelete