Ойрын үед талхаа өөрөө барьдаг боллоо.
Барих тусам гарт орж эхэлж байна.
Эхлээд зураг дээрх жороор талх барьсан.
Энэ "Эрүүл амьдралын хөтөч" facebook хуудас бол миний хөтөлдөг хуудас юм шүү. Та бүхэн лайк дарж, нэгдэн эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээлэл авч байгаарай.
Хөх тарианы бэлэн зуурмагаар хийсэн талх
Бүхэл үрийн гурилтай талх
Энэ талхны жорыг өөрөө зохиогоод хийчихсэн.
Орц, 2 аяга нэгдүгээр гурил, 2 аяга бүхэл үрийн гурил, гүнжидийн үр 3 хоолны халбага, сүү 1аяга+тал аяга орчим, 1 ш бүтэн өндөг+1 өндөгний цагаан, 2 цайны халбага жамц давс, 2 хоолны халбага зөгийн бал, 2 цайны халбага исгэгч. Зууханд хийхээсээ өмнө 1 өндөгний шар, бага зэргийн сүүтэй хольж дээр нь түрхсэн. Ерөнхийдөө хийх арга нь дээд талын зураг дээрхтэй адилхан.
Би ер нь талхыг их тэжээллэг байлгахын тулд олон орц нэмэх дуртай. Өндөг, сүү, үр тариа, зөгийн бал гэх мэтээр.
Овьёостой печень
Энэ зурган дээрх печень бол овьёостой печень. Ер нь бол эслэг ихтэй, В аминдэм ихтэй болно гэсэн үг. Гэртээ хийсэн учраас ямар ч Е нэмэлт байхгүй. Хэдий элсэн чихэр, тос ихтэй ч хааяа идэхэд амттай, аюулгүй.
Орц: 1 аяга цөцгийн тос, 1 аяга элсэн чихэр, 1 аяга бор элсэн чихэр, 2 өндөг, 2 аяга гурил, 1цайны халбага сода, 1 цайны халбага давс, 3 аяга түргэн болдог овьёос. Бас үзэм нэмж болно.
Цөцгийн тос, элсэн чихрээ холигчинд хийж холиод, өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Гурил, сода, давсаа өөр саванд хийж хутгаад өмнөх зуурмаг дээрээ нэмнэ. Дараа нь овьёосоо хутгаад хөргөгчинд 1 цаг байлгана. Зуухаа 190С-д халааж, листээ тослоно эсвэл бор цаас дэвсэнэ. Хөргөгчинд хийсэн зуурмагаа гаргаж ирээд хушганы хэмжээтэйгээр хувааж, бага зэрэг дарж, хавтгайлж листэн дээрээ тавина. Зуухандаа хийгээд 8-10 минут болгоод, харж байгаад хэтэрхий түлэгдэхээс нь өмнө авч, 5 минут хөргөсний дараа листнээсээ авна.
No comments:
Post a Comment