Цагаан гааны эрүүл мэндэд үзүүлэх ач тус нь маш их. Цагаан гаа нь жирэмсний эхний триместерийн хордлого, бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, хоолны шингэц алдагдах, ханиад томуу тусах, бүх төрлийн үрэвсэлт өвчний үрэвсэл дарах зэрэгт хэрэглэж болох эмийн ургамал юм.
Цагаан гаагаар чихэр хийж, өдөр бүр идсэнээр дээрх зовиуруудыг анагааж болно.
Орц:
-100г хөгшрөөгүй/залуу/жижиг цагаан гаа
-1 аяга элсэн чихэр
-1/4 аяга ус
-2 хоолны халбага гурил
-Чимх кардамом нунтаг /хийхгүй ч байсан болно/
-1 цайны халбага нимбэгний шүүс /хийхгүй ч байсан болно/
-Масло
-Калькин цаас
-Хэв
1-р алхам. Цагаан гааг үрж, хэвээ бэлдэнэ
Цагаан гааг хальсалж, угааж, хатаасны дараа үрэгчээр үрнэ. Жижиг буюу залуу цагаан гаа сонгох хэрэгтэй.
2-р алхам. Цагаан гааны чихрээ бэлдэх
Элсэн чихэр, ус, кардамом нунтгийг саванд хийж, зөөлөн гал дээр хайлтал нь буцалгана. Хөөсрөөд ирэх үед нь бага зэргийг таслан авч, усанд хийж тогтоцыг нь зураг дээрх байгаагаар шалгаж үзнэ. Тохирсон тогтоцтой болсон үед үрсэн цагаан гаагаа нэмж, ойр ойрхон хутгана. Хэдэн минутын дараа хөөсөрч буцлах үед гурилаа нэмж, 1 минут орчим хутгана.
3-р алхам. Хэвэндээ хийх
Тосолсон хэвэндээ цагаан гааны чихрээ хийж, тасалгааны температурт хөртөл нь байлгана. Дараа нь 1*1 см хэмжээтэй зүсч, хөлдөөгч, эсвэл хөргөгчинд хадгалаад өдөр бүр нэг ширхэгийг иднэ. Цагаан гааны чихэр. Ginger candy |
Эх сурвалж: http://www.instructables.com/id/Homemade-Ginger-Candy/?ALLSTEPS
No comments:
Post a Comment