Sunday, October 11, 2015

Хавдар хэр хурдан ургадаг вэ?

Ихэнх хавдрууд тэмтрэгдэхгүй, шинж тэмдэг өгөхгүй хэдэн жил, заримдаа хэдэн арван жил болдогийг хүмүүс ухамсарладаггүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн турш би ойлгосон юм. Бидний өнөөдрийн сонголтууд ирэх жилүүд, хэдэн арван жилийн дараах архаг өвчнүүд үүсэх нөхцөл, хавдар тусах эрсдлийг бий болгодгийг ойлгох нь маш чухал юм.
Хавдар хэр хурдан өсөж, тархдагийг ойлгохын тулд хоёр дахин нэмэгдэх хугацаа (doubling time)-ны, нэг эс хуваагдаж 2 болох хугацаа, тухай мэдэх хэрэгтэй.
Энэ хугацаа нь хавдар бүрт өөр өөр байдаг ба энэ хаягаар хоёр өөр хугацаанд хэмжигдсэн хавдрын хоёрлох хугацааг олж болно.
Энэ санааг тоогоор илэрхийлье, КТ шинжилгээнд 1 мм масс уушгинд илэрсэн ба 2 жилийн дараа 15 мм болсон гэж үзвэл хоёр дахин нэмэгдэх хугацаа нь 62 өдөр байх нь.
Ямар нэгэн хавдрын эс 1 мм болохын тулд дунджаар 6 жил шаардлагатай байдаг ба 1 мм хүртлээ оношлогдох боломжгүй байдаг. Тэгэхээр хавдар 5 см болохын тулд олон жил шаардагддаг нь ойлгомжтой байна.
Өнөөдөр бид юу идэж, яаж амьдарч байгаа нь ирээдүйд ямар өвчин тусах магадлалтайг тодорхойлдог.
Архаг өвчнүүд, олон төрлийн хавдрын эрсдлийг бууруулахын тулд өдөр тутамдаа хийж болох зүйлс бол:
1.     Цэвэршүүлсэн элсэн чихрийн хэрэглээг хязгаарлах.
2.     Ханаагүй тосны хүчлүүдийн (шингэн ургамлын тоснууд) хэрэглээг бууруулах.
3.     Цацраг туяанаас аль болох хол байх.
4.     Жирэмслэлтээс сэргийлэх дааврын бэлдмэлүүд, даавар орлуулах эмчилгээнээс татгалзах.
5.     Экзоген хорууд болох пестицид, гербицид, хүнд металлууд, диоксинууд, ууршдаг органик бодисууд зэргээс аль болох зайлсхийх.
6.     Д аминдэмийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгах.
7.     Тогтмол дасгал хийж, тайван унтаж амарч байх.  
8.     Стрессгүй, тайван амгалан байдлыг аль болох бүрдүүлэх.

Эндээс авах гол мессеж бол архаг өвчин, хавдар бол гэнэт бий болдоггүй, бидний өмнөх амьдралдаа хийж байсан  сонголтуудын үр дүн юм шүү.
Эх үүсвэр: http://drbenkim.com/how-fast-does-cancer-grow-spread
Тэмдэглэл: Миний хувьд яг одоо хавдрын эсүүд ургуулж, эм туршдаг судалгаа хийж байгаа. Миний ургуулж байсан бүдүүн гэдэсний хавдрын эс 24 цагт хоёр дахин нэмэгддэг. Одоо ургуулж байгаа хөхний хавдрын эс 38 цагт 2 дахин нэмэгддэг.  Эс болгон өөр өөр хугацаатай байдаг. 

No comments:

Post a Comment