Saturday, October 17, 2015

Амтат төмсний брауни

Бялуу, амттангийн орц найрлагыг багахан өөрчлөөд хоосон илчлэгийг багасгаж, тэжээллэгийн нэмэгдүүлж болно. Амттан идэхдээ гэмшиж харамсахаа больж, таргална гэж айхгүйгээр идэх хичнээн сайхан. Энэ удаад дэлгүүрээс авсан амтат төмсөө чанаад, хальслаад, бэлдсэн нухашаа брауниний гурилны оронд хийж үзлээ. Pinterest дээр амтат төмсний брауни, zucchini brownie гэх мэт жорууд харж байсан болохоор амтат төмсний брауни хийхээр шийдэв. Яг надад байгаа материалуудад таарсан жор олдохгүй байсан тул ерөнхийд нь харж байгаад доорх жорыг зохиогоод хийж үзэв. Үндсэн жоронд элсэнa чихэр 1 аяга байсныг тал болгож, 1 аяга гурилны оронд 1 аяга амтат төмсний нухаш хийлээ. 


Тэжээллэг чанарыг харьцуулъя.

                      1 аяга амтат төмс /200 г/                  1 аяга цагаан гурил /125 г/

Илчлэг                    180 ккал                                              455 ккал                    
Уураг                      4 г                                                          13 г
Эслэг                      6.6 г /DV* 26%/                                     3 г /DV 14%/
Омега-3                  8 мг                                                       27.5 мг                       
Омега-6                  120 мг                                                  489 мг
А аминдэм             38433 ОУН /DV 769%/                      0
С аминдэм             39.2 мг /DV 65%/                                0
Кальци                    76 мг /DV 8%/                                      18.7 мг /DV 2%/
Кали                         950 мг /DV 27%/                                 134 мг /DV 4%/
Манган                    1 мг /DV 50%/                                     0.9 мг /DV 43%/

*DV /Daily value/- Өдөрт хэрэгцээт тэжээлийн бодисын тухайн хүнсний бүтээгдэхүүний тухайн хэмжээнд эзлэх хувь.

Орц: 
-100г масло
-1/2 аяга элсэн чихэр
-2 өндөг
-1 аяга амтат төмсний нухаш
-1/2 аяга какао нунтаг
-1/2 цайны халбага baking powder буюу тортны хөөлгөгч

Заавар: Масло, элсэн чихрээ миксердэж /миксер байхгүй бол саванд хийж маслоо бага зэрэг хайлуулаад элсэн чихрээ нэмж хутгаж болно/, дээр нь өндгөө нэг нэгээр нь хийнэ. Амтат төмсний нухашаа нэмж, зөөлөн хутгаад, үлдсэн орцнуудаа нэмж зуурмаг бэлэн болно. Зуурмагаа 175С-д ойролцоогоор 35-40 минут жигнэнэ.

Амтат төмсний брауни яг л жирийн браунитай адил амттай болсон. Энэ жорны чихрийг 1/3 аяга болгож багасгаж болохоор санагдлаа, нилээн чихэрлэг болж. Зарим жоронд элсэн чихэрний оронд зөгийн бал хийж, илүү байгалийн гаралтай орцтой болгосон байдаг. Мөн маслоны оронд далдуу модны тос ч хийж болдог. 

Та бүхэн туршиж үзээрэй. 

Sources:
-Амтат төмсний тэжээллэгийн мэдээлэл: http://nutritiondata.self.com/facts/vegetables-and-vegetable-products/2667/2
-Улаан буудайн цагаан гурил: http://nutritiondata.self.com/facts/cereal-grains-and-pasta/5745/2

No comments:

Post a Comment