Sunday, February 19, 2012

Бүдүүн гэдсээ цэвэрлэх эмчилгээ

 Таны эрүүл мэнд бүдүүн гэдэснээс эхэлдэг учраас гэдсээ цэвэр байлгах нь маш чухал. Эмч нар бүдүүн гэдэсний цэвэрлэх эмчилгээг (colon therapy) бүдүүн гэдэс дурандах (colonoscopy) шинжилгээний бэлтгэл болгон хийдэг. Учир нь энэ нь дурандахаас өмнө таны гэдсэнд буй хаягдал болон эмгэг төрүүлэгчдийг биеэс гадагшлуулдаг.

Бүдүүн гэдэс таныг эрүүл байхад яагаад чухал үүрэгтэй вэ?
Бүдүүн гэдэс бол таны биеийн хог хаягдлын менежментийн хэсэг юм. Биеийн бүх эс, эд болон хоргүйжүүлэлтийн хамгийн чухал эрхтэн болох элэг зэрэг нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сайн байхад биеийг хорт бодисуудаас цэвэрлэж байдаг.

Таны идсэн хоолны боловсруулалтын дараах хаягдал бүтээгдэхүүнүүд биеэс гадагшлахаар бүдүүн гэдсэнд ирдэг ба энэ үед ч гэсэн тодорхой тэжээлийн бодис, дааврууд шимэгдэх буюу үйлдвэрлэгдэж байдаг. Түүнчлэн бүдүүн гэдэс нь зөвхөн хаягдлыг гадагшлуулаад зогсохгүй ус, электролит, аминдэм зэрэг үлдэгдэл тэжээлийн бодисуудыг шимэгдүүлж байдаг.


Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээнээ нь бүх хүнд ач тустай байх 3 шалтгаан
1. Ихэнх хүний бүдүүн гэдсэнд хэдийгээр өдөр бүр хүндээр бие засдаг ч гэсэн дунджаар 3-4.5 кг хуучин өтгөний үлдэгдэл агуулагдаж байдаг.
2. Бүдүүн гэдэсний хананд хуримтлагдсан өтгөн нь шимэгч, мөөгөнцөр, бактер вирусын үржих таатай орчин болдог.
3. Орчин цагт хоргүйжүүлэх зам ихэнх хүнд хаагдсан байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хорт бодисууд биед хуримтлагдсаар байдаг. Өдөрт нэг хүн дунджаар хоол, ус, агаар, стресс, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнд 123 төрлийн химийн бодистой өдөр бүр хүрэлцэж, хэрэглэж байдаг.


Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээ болон колоноскопийн бэлтгэл


Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээний үед мэргэшсэн цэвэрлэгээ хийгч бүлээн усаар бүдүүн гэдсийг дүүргэж, гадагшлуулдаг. Энэхүү процесс нь эхэндээ эвгүй санагдаж байж болох ч бусад бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээнээс илүү сайн цэвэрлэж чаддаг.


Яагаад бүдүүн гэдсээ цэвэрлэх хэрэгтэй вэ?
Хэрвээ 
  • Таны өтгөн хатдаг бол 
  • Бүдүүн гэдэснийхээ эрүүл мэндийг сайжруулахыг хүсэх байгаа бол
  • Бүдүүн гэдэс дурандуулах гэж байгаа бол
  • Хоргүйжих (detox) шаардлагатай бол
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл
  • Эсийн түвшинд бие махбодио усаар хангахыг хүсвэл
  • Батга, хоолойн өвдөлт, толгойн өвдөлт, арьсны тууралт, булчин, үений өвдөлт, үтрээний ялгадас, загатнаа, ядаргаа, сульдаа, дотор муухайралт, сэтгэл гутрал зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол
  • Боловсруулсан хүнснээс эрүүл хооллолтонд шилжиж байгаа бол
  • Бүдүүн гэдэснээсээ бактер, мөөгөнцөр, салс, хуучирсан өтгөний материалыг гадагшлуулахыг хүсэж байгаа бол та бүдүүн гэдсээ цэвэрлэх хэрэгтэй. 
Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээний чухал ойлголтууд
  • Аюулгүй. Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээ нь бие махбодоос хорыг гадагшлуулах аюулгүй арга юм.
  • Үр дүнтэй. Энэ эмчилгээ нь шинэ, зохистой хоолны дэглэмийн хамтаар маш хялбар, өвдөлтгүй, үр дүнтэй цэвэрлэгээний арга юм.
  • Хоргүйжилтийн үеийн шинж тэмдгүүдийг бууруулдаг. Хоргүйжилтийн үед биед хорууд хуримтлагдаж, ялгарч чадахгүй байх үед шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд бүдүүн гэдэсний хаягдлыг гадагшлуулж байснаар хорыг биеэс хурдан гадагшлуулдаг. 
Бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээ нь хоол боловсруулах замдаа анхаарч буй зөвхөн нэг л арга юм. Эрүүл, хоргүйжүүлэх дэглэмийн хамтаар бүдүүн гэдсээ цэвэрлэж байх нь гэдсийг эрүүл байлгаад зогсохгүй биеийн эрүүл мэндэд ч тустай. 

Эх сурвалж:
http://www.foodmatters.tv/_webapp_516269/Colon_Hydrotherapy_-_The_Therapy_that_Even_Doctors_are_Recommending

1 comment:

  1. Яаж цэвэрлэх заавар, аргачилал байна уу хө

    ReplyDelete