Monday, June 6, 2022

Туранхай хүн шиг сэтгэж, жингээ хасах 8 стратеги

Туранхай хүн шиг сэтгэж, жингээ хасах 8 стратеги
1. Өөрийгөө хэвийн жинтэй байгаагаар төсөөлөх.
Хэрвээ та илүүдэл жингээ хасахыг хүсч байгаа бол өөрийгөө хэвийн жинтэй болсон байгаагаар төсөөлөх. Өөрийн туранхай байсан үеийн зургаа өөртөө ил тавьж, ямар зорилготойгоо өөртөө байнга сануулж байх. Мөн илүүдэл жинтэй болсноос хойш хийж чадахгүй болсон зүйлсээ хийж чадаж байгаагаар төсөөлөн бодох. 

2. Бодит хүлээлттэй байх. 
Урт хугацааны зорилт тавих. Сард 1-2 кг хасах нь 1 жилийн дараа 12-24 кг хассан үр дүнтэй байна. Энэ нь хийх боломжтой, ман буцаж жингээ хурдан нэмэхгүй, мөн өөрийн бие, эрүүл мэндэд ч сөрөг нөлөөгүй байх болно. 

3. Жижиг зорилгууд тавих. 
Амьдралын хэв маягаа өөрчлөх жижиг зорилтууд тавьснаас жингээ хасах зорилгодоо хүрч чадна. Жишээ нь: 
-Өдөр бүр одоо идэж байгаагаас арай их хэмжээний жимс, хүнсний ногоо иднэ. 
-Өдөрт ямар нэгэн дасгал хөдөлгөөн 30 минут хийнэ. 
-Зөвхөн амралтын өдрөөр л согтууруулах ундаа хэрэглэнэ. 
-Шарсан төмсний оронд салат иднэ. 
-Амьсгаадахгүйгээр шатаар өгсөж чаддаг болно. 
Нэг дор олон том зорилт тавих нь шантрахад хүргэдэг болохоор аажмаар, бага багаар өөрчлөлтийг оруулах нь зохимжтой. 

4. Дэмжлэг авах. 
Хэцүү цаг үед бүх хүнд тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг болохоор найз, гэр бүлийн гишүүнтэй байнгын холбоотой байж, ярилцаж байх. 

5. Детальчилсан төлөвлөгөө гаргах. 
Орой бүр маргааш идэх эрүүл хоол, мөн маргаашийн дасгалын төлөвлөгөөгөө гаргах. Фитнесст явахаа яг л уулзалт төлөвлөдөг шигээ төлөвлөх. Өөрийн эрүүл мэндийг чухалчлан авч үзэж, эрүүлжих алхам хийх нь таныг эрүүл зуршилтай болгож, жингээ хэвийн болгоход тусална. 

6. Өөрийгөө шагнах. 
Өөрийн амжилтыг урамшуулж, кинонд явах, маникур хийлгэх гэх мэт дуртай зүйлээ хийх. 

7. Хуучин зуршлаа хаях. 
Таны ямар зуршил жин нэмэгдүүлэхэд хүргэсныг олж тогтоогоод, бага багаар түүнийгээ засах. Хэрвээ та орой ирээд л зурагт үзээд хэвтдэг бол иддэг чипсээ жимсээр солих, дараа нь илчлэггүй ундаа уух, ус уудаг болох, цаашлаад гарч алхдаг болох гэх мэтээр өөрчлөх. Мөн гэртээ авдаг эрүүл бус, илчлэг ихтэй хүнс авахаа больж, эрүүл сонголтууд хийж эхлэх. 

8. Тэмдэглэл хөтлөх. 
Тогтмол жингээ үзэж, юу идэж байгаагаа, хэр их дасгал хийж байгаагаа, сэтгэл хөдлөлийн түвшингээ, мөн биеийн бусад үзүүлэлтүүдийн тэмдэглэл хөтлөж байх. Ингэж тэмдэглэл хөтлөх нь эрүүл дадал зуршлыг бүтээж, жин нэмэхэд хүргэдэг зуршлыг хасахад тусалдаг нь судалгаагаар батлагдсан байдаг. 

Эх үүсвэр:

https://www.webmd.com/diet/obesity/features/8-ways-to-think-thin

No comments:

Post a Comment