Д аминдэм судлалаар дэлхийд тэргүүлэгч Dr. Holick-ийн Д аминдэмийн талаар хэлсэн ишлэлүүдээс
·
Д аминдэм нь эрүүл бат бөх шүд,
яс, булчин бий болгох, эрүүл хэвээр хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
·
Д аминдэмийн дутагдал нь кесарын
хагалгаа хийх магадлалыг дээшлүүлдэг.
·
Жирэмсэн эмэгтэйчүүд мультивитамин
(ихэнхдээ
400ОУН Д аминдэм агуулдаг)-ийг оролцуулан нийт 1000ОУН Д аминдэм өдөр тутамд
хэрэглэж байх хэрэгтэй.
·
Хөхүүл эмэгтэйчүүд өдөрт
4000-6000ОУН Д аминдэм хэрэглэвэл хүүхэд шаардлагатай хэмжээний Д аминдэмээ
бүгдийг хөхний сүүгээр дамжуулан авч чадна.
·
Нярай хүүхдүүд
төрсөн цагаасаа эхлэн Д аминдэм хэрэглэх хэрэгтэй
·
Д аминдэмийн
агууламж өндөртэй хүнс тийм ч их байдаггүй. Байгалийн /фермд үржүүлсэн биш/
яргай загас 1 порцондоо /100г/ ойролцоогоор 500-1000ОУН Д аминдэм агуулдаг нь
хүний өдрийн хэрэгцээнд хүрэх төдий хэмжээ юм.
·
Байгалийн /фермд
үржүүлсэн биш/, зэрлэг яргай загас нь Д аминдэмээ байгаль дээрх эх үүсвэрүүдээс авдаг бол
фермд үржүүлсэн яргай загас 1 порцондоо 100-250ОУН хэмжээгээр л агуулдаг.
·
Зун цагт нарны хэт
ягаан туяа-В нь Д аминдэм арьсан үүсэхэд оролцдог.
·
Өвлийн цагт
экватороос холдох тусам хэт ягаан туяа багасч, арьсан дээр үүсч чадахгүй
болдог.
·
Хойд өргөргийн 35
градусаас хойшоо оршдог орнуудад амьдардаг /Улаанбаатар хойд өргөргийн 47
градуст оршдог/ бол 11 сараас 2 сарын хооронд Д аминдэм үүсэх боломжгүй.
·
SPF 15-аас дээш нарны хамгаалалт хэрэглэх нь Д аминдэм
нийлэгжүүлэх процессийг 99% бууруулдаг.
·
Нас явах тусад нарны
гэрлийн нөлөөгөөр Д аминдэм үүсэх чадвар буурдаг. 70 настай хүн 20 настай
хүнээс Д аминдэм нийлэгжүүлэх чадвараараа 70% бага байдаг. Тэгэхээр өндөр
настнууд нарны гэрлээс илүүтэйгээр аминдэмийн нэмэлтийн тусламжтай Д аминдэмээ
нөхөх хэрэгтэй.
·
Таргалалт нь Д
аминдэмийн хэрэгцээг нэмэгдүүлэхийн хажуугаар өөхний эсүүдэд Д аминдэм
хуримтлагдаж, бусад эд эсэд хангалттай хэмжээгээр очихоос сэргийлдэг.
·
Ихэнх хүмүүс, ихэнх
газар нутагт зуны улиралд гар, хөлөө долоо хоногт 2-3 удаа 5-15 минут шарахад
хангалттай хэмжээний Д аминдэм үүсдэг. Харин энэ хугацааны дараа нарны
хамгаалалттай тос түрхэж арьсаа эрт хөгшрөх, арьсны хавдраас хамгаалж болно.
·
Д аминдэмийн түвшинг
тогтоох цусны шинжилгээ нь 25-гидрокси Д аминдэмийн хэмжээг тодорхойлох юм.
·
Dr. Holick бүх
насанд хүрэгчид болон хүүхдүүд өдөрт хоол хүнс, мультивитамины нэмэлтээс гадна
1000ОУН Д аминдэм хэрэглэж байх хэрэгтэй гэж үздэг.
·
Д аминдэмийн
дутагдал нь, зуны улиралд хүртэл, маш түгээмэл.