Saturday, June 20, 2015

Гэрийн нөхцөлд гранола хийх арга

Овьёосыг өдөр тутамдаа хэрэглэх нэг арга нь гранола хийх юм. Овьёос нь эслэгийн агууламж их тул өтгөн хатахаас сэргийлэх, өөх-тосны шимэгдэлтийг багасгах ба аминдэм, эрдсээр баялаг тул тэжээллэг өглөөний цай болдог. 


Орц: 
-4 аяга овьёос (rolled oats, геркулес)
-100 г самар (siesta hazelnut самар хийсэн, ямар ч самар өөрийн хүссэн хэмжээгээр хийж болно)
-100 г үзэм (хатаасан жимснүүдээс өөрийн сонголтоор хийж болно)
-1 цайны халбага синнамон (хийхгүй ч байсан болно)
 Шингэн орцонд: 
-Агч модны сироп (maple syrup) 125мл буюу тал аяга (байхгүй бол оронд нь зөгийн бал хийж болно, өтгөн зөгийн балыг бага зэрэг халааж байгаад шингэвтэр болгоод бусад орцуудтай холино)
-2 хоолны халбага ургамлын тос
-2 хоолны халбага зөгийн бал
-Шингэн ванилла 1 цайны халбага

Заавар
Шингэн орцуудыг жижиг саванд хольж, овьёосыг самар, синнамонтой холино.


Шингэн орцуудаа овьёосны холимогтоо хийгээд листэн дээрээ нимгэн тарааж, урьдчилан 150 орчим градуст халаасан зууханд хийж, 20 орчим минут болгоно. 


Болсны дараа үзмээ нэмж, хутгаад гранола бэлэн болно. 


Хэрэглэх арга
Өглөөний цайнд сүүнд хийж идэхэд тохиромжтой. Мөн өдрийн аль ч цагт амны зугаа болгон хэрэглэнэ. 



No comments:

Post a Comment