Wednesday, June 10, 2015

Артишок ургамлын ач тус

Артишокыг хоолонд хийж идэх болон артишокын ханд хэлбэрээр олон төрлийн өвчин зовиурын үед хэрэглэдэг. Артишокыг хэрэглэснээр цусны холестеролыг бууруулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодыг хоргүйжүүлэх, элэг хамгаалах үйлчилгээнүүдийг үзүүлдэг. 




Эрүүл мэндэд үзүүлэх ач тус
  • Элэг, цөсний өвчнүүд холестерол ихдэлттэй хавсарсан үед цөс ялгаралтыг сайжруулж, өөх тосны шимэгдэлтийг дэмжиж, гэдэсний ханыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. 
  • Хоол хүнс, усанд агуулагдах хортой бодисууд элгэнд шүүгдэж, цөстэй цуг гадагшилдаг тул цөс хэвийн гадагшлах нь биеийг хоргүйжүүлэн цэвэрлэхэд маш тустай. Цөс нь давхар өтгөн гадагшлуулдаг. 
  • Холестерол ихэдсэн үед аюулгүй, хоргүй, байгалийн эмчилгээ болдог. Артишок нь холестеролыг цөс болон хувиргаж, биеэс гадагшлуулдаг. БНЛП буюу муу холестеролыг бууруулж, ИНЛП буюу сайн холестеролыг нэмэгдүүлдэг.  
  • Мөн кали ихтэй тул даралт бууруулах үйлчилгээ үзүүлнэ. 
  • Антиоксидантын өндөр агууламжтай тул хавдар, хөгшрөлт, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. 
  • Дархлаа дэмжиж, олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхэд тусална. 
  • Элэгний эд эсийг хамгаалах, нөхөн төлжүүлдэг силимариныг агуулдаг тул элэгний үрэвсэл, хатууралтай өвчтнүүд тогтмол хэрэглэх хэрэгтэй. 
  • Шартсан үедээ артишок ханд хэрэглэх буюу артишок идэх нь хордлогыг богино хугацаанд тайлахад тустай. 
  • Хоол боловсруулах замын зовиурууд, өтгөн хаталт, суулгалт, гэдэс цочролын хамшинж, хоол боловсруулалт муудсан тохиолдлуудад хэрэглэхэд үр дүнтэй. 
  • 1 ш артишок нь насанд хүрэгчдийн өдрийн хэрэгцээний эслэгийн 1/4-ийг хангах боломжтой тул өтгөн сайн гадагшлуулна. Мөн С аминдэм, кали, фолийн хүчил, магнигаар баялаг. 
Эх үүсвэрүүд:
http://foodmatters.tv/articles-1/why-we-should-all-be-eating-more-artichokes

No comments:

Post a Comment