Tuesday, June 2, 2015

Д аминдэмийн тухай товчхон

Д аминдэм судлалаар дэлхийд тэргүүлэгч Dr. Holick-ийн Д аминдэмийн талаар хэлсэн ишлэлүүдээс
·         Д аминдэм нь эрүүл бат бөх шүд, яс, булчин бий болгох, эрүүл хэвээр хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
·         Д аминдэмийн дутагдал нь кесарын хагалгаа хийх магадлалыг дээшлүүлдэг.
·         Жирэмсэн эмэгтэйчүүд мультивитамин (ихэнхдээ 400ОУН Д аминдэм агуулдаг)-ийг оролцуулан нийт 1000ОУН Д аминдэм өдөр тутамд хэрэглэж байх хэрэгтэй.
·         Хөхүүл эмэгтэйчүүд өдөрт 4000-6000ОУН Д аминдэм хэрэглэвэл хүүхэд шаардлагатай хэмжээний Д аминдэмээ бүгдийг хөхний сүүгээр дамжуулан авч чадна.
·         Нярай хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн Д аминдэм хэрэглэх хэрэгтэй
·         Д аминдэмийн агууламж өндөртэй хүнс тийм ч их байдаггүй. Байгалийн /фермд үржүүлсэн биш/ яргай загас 1 порцондоо /100г/ ойролцоогоор 500-1000ОУН Д аминдэм агуулдаг нь хүний өдрийн хэрэгцээнд хүрэх төдий хэмжээ юм.
·         Байгалийн /фермд үржүүлсэн биш/, зэрлэг яргай загас нь Д аминдэмээ байгаль дээрх эх үүсвэрүүдээс авдаг бол фермд үржүүлсэн яргай загас 1 порцондоо 100-250ОУН хэмжээгээр л агуулдаг.
·         Зун цагт нарны хэт ягаан туяа-В нь Д аминдэм арьсан үүсэхэд оролцдог.
·         Өвлийн цагт экватороос холдох тусам хэт ягаан туяа багасч, арьсан дээр үүсч чадахгүй болдог.
·         Хойд өргөргийн 35 градусаас хойшоо оршдог орнуудад амьдардаг /Улаанбаатар хойд өргөргийн 47 градуст оршдог/ бол 11 сараас 2 сарын хооронд Д аминдэм үүсэх боломжгүй.
·         SPF 15-аас дээш нарны хамгаалалт хэрэглэх нь Д аминдэм нийлэгжүүлэх процессийг 99% бууруулдаг.
·         Нас явах тусад нарны гэрлийн нөлөөгөөр Д аминдэм үүсэх чадвар буурдаг. 70 настай хүн 20 настай хүнээс Д аминдэм нийлэгжүүлэх чадвараараа 70% бага байдаг. Тэгэхээр өндөр настнууд нарны гэрлээс илүүтэйгээр аминдэмийн нэмэлтийн тусламжтай Д аминдэмээ нөхөх хэрэгтэй.
·         Таргалалт нь Д аминдэмийн хэрэгцээг нэмэгдүүлэхийн хажуугаар өөхний эсүүдэд Д аминдэм хуримтлагдаж, бусад эд эсэд хангалттай хэмжээгээр очихоос сэргийлдэг.
·         Ихэнх хүмүүс, ихэнх газар нутагт зуны улиралд гар, хөлөө долоо хоногт 2-3 удаа 5-15 минут шарахад хангалттай хэмжээний Д аминдэм үүсдэг. Харин энэ хугацааны дараа нарны хамгаалалттай тос түрхэж арьсаа эрт хөгшрөх, арьсны хавдраас хамгаалж болно.
·         Д аминдэмийн түвшинг тогтоох цусны шинжилгээ нь 25-гидрокси Д аминдэмийн хэмжээг тодорхойлох юм.
·         Dr. Holick бүх насанд хүрэгчид болон хүүхдүүд өдөрт хоол хүнс, мультивитамины нэмэлтээс гадна 1000ОУН Д аминдэм хэрэглэж байх хэрэгтэй гэж үздэг.

·         Д аминдэмийн дутагдал нь, зуны улиралд хүртэл, маш түгээмэл.

No comments:

Post a Comment