Sunday, June 21, 2015

Хад жимсний пирог

Байгалийн жимсгэнээр анх удаагаа пирог хийж үзлээ. 


Хадны пирог 

Сууринд:
-170г гурил (ойролцоогоор 1 1/4 аяга)
-Чимх давс
-100г давсгүй масло (7 хоолны халбага)
-1 өндөгний шар
-2 халбага хүйтэн ус

Жимс:
-350г хад жимс
-120г элсэн чихэр (3/4 аяга)
-2 хоолны халбага гурил (эрдэнэ шишийн гурил хийж болно)
-Сүү болон элсэн чихэр бага зэрэг

Заавар:
Суурийг хийхдээ гурил давсаа шигшээд, дээр нь маслоо дөрвөлжилж хийгээд хурууныхаа үзүүрээр имэрч, бутална. Өндөгний шарыг 2 хоолны халбага устэй хольж масло, гурилтайгаа холиж, бүхэл болгоно. 2 хувааж, нэг хэсгийг нь сууринд, нэг хэсгийг нь дээр нь бүрэхээр илдэнэ.


 


Зуухыг 170-180С-д халаана. 

Жимсийг саванд хийж, дээр нь элсэн чихэр, гурилаа хийгээд хутгаж, бэлдсэн суурин дээрээ хийгээд дээд талаар нь бүрнэ. 



Бүрсэн гурилаа сүүгээр бүрж, бага зэргийн элсэн чихэр цацна. 




35-40 минут жигнэх бөгөөд доторх жимс нь хөөсөрч, гурил нь алтлаг шар болтол болгоно. 




Жорыг эндээс авав. 

No comments:

Post a Comment