Saturday, October 29, 2011

ХАР НЭРС БОЛОН ХӨХ НЭРСНИЙ ЯЛГАА

Хөх нэрс: (Vaccinium corymbosum or V. angustifolium -- Family Ericaceae)
Хар нэрс: (Vaccinium myrtillus)
  
Хар нэрс (bilberry) болон хөх нэрс (blueberry) нь Vaccinum бүлийн жимсгэнүүд юм.

Хар нэрс нь бутандаа ганц нэгээр ургасан байдаг. Хар нэрс нь төв болон хойд Европод голчлон ургадаг бөгөөд түүхийгээр хэрэглэдэггүй, болгож хэрэглэдэг жимс юм. 



Харин хөх нэрс нь бутандаа хонгорцоглон ургадаг. Хөх нэрс нь өөрт тохиромжтой ямар ч орчинд ургах чадвартай байдаг байна. Хар нэрснээс ялгаатай нь жимсийг боловсорсон даруйд шууд идэж болдог.





Дараах зурган дээр хар болон хөх нэрсний доторх зөөлөн эдийн ялгааг харуулсан байна. 
Улаан өнгийн зөөлөн эдтэй нь хар нэрс, ногоон нь хөх нэрс.


Bilberry, blueberry гэсэн нэр томьёон дээр их эргэлздэг байсан болохоор энэ талаар үзэж байгаад нийтлэхээр шийдлээ. Монголд ургадаг нь аль нь юм болоо гэж их гайхдаг байлаа. Харин одоо л нэг юм ойлголоо. Бидний иддэг, чанамал хийдэг, шүүс хийдэг нэрс бол хөх нэрс юм байна. 


Эх сурвалж:
http://www.mirtoselect.info/public/bilberry_blueberry.asp