Пребиотикууд ба пробиотикууд нь хоол боловсруулах замын бактеруудын тэнцвэрт байдлыг хадгалахад оролцдог. Пробиотикууд нь өсгөвөрлөсөн бүтээгдэхүүн болох тараг, бяслаг, давсалж дарсан байцаа (sauerkraut)-нд агуулагдах бөгөөд ингэснээр та хоол боловсруулах замдаа Lactobacillus, Bifidobacterium зэрэг ашигтай бактеруудын тоог нэмдэг. Харин нэмэлт хэлбэрээр хэрэглэх тохиолдолд гэдсэнд задрах бүрхүүлтэй (enteric-coated capsule) хэлбэрээр хэрэглэх шаардлагатай. Учир нь пробиотикуудын 99% нь ходоодны хүчилд 1 цаг (хоол ходоодонд боловсрох дундаж хугацаа) болоход устдаг байна. Гэхдээ гэдсэнд задрах бүрхүүлгүй бүтээгдэхүүнийг хоолны өмнө ууснаар энэ үүнээс сэргийлж болдог байх магадлалтай.
Пробиотик бүтээгдэхүүнүүд
Харин пребиотикууд нь хүнсний бүтээгдэхүүнүүдийн боловсорч, шимэгддэггүй хэсэг бөгөөд хоол боловсруулах замаар өнгөрөх явцдаа ашигтай бактеруудыг тэжээж, тэдний өсөлтийг дэмждэг. Өөрөөр хэлбэл пребиотикууд нь ашигтай бактерийг эрүүл оршиход тусалдаг. Пребиотикууд нь ширхэглэг нүүрс ус болох олигосахарид бүтэцтэй байдаг. Олигосахаридууд нь жимс, шош, буурцаг, бүхэл үр, тарианы бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Пребиотик бүтээгдэхүүнүүд
Эх сурвалж:
http://www.beta-glucan-info.com/probiotic_facts.htm
http://nutrition.about.com/od/therapeuticnutrition1/p/pro_prebiotics.htm
http://vchoiceblog.com/2010/12/14/probiotics-fundamental-immune-and-digestive-support/
http://www.prebioticproducts.com/
No comments:
Post a Comment