Орос нэр: Молочный чертополох (Расторопша пятнистая)
Монгол нэр: ???
Энэ ургамлын үрийг 2000 жилийн турш элэгний өвчнийг эмчлэх, олон төрлийн хороос элгийг хамгаалах зорилгоор хэрэглэж ирсэн. Монголчууд бидний мэддэг Карсил гэдэг эм нь энэхүү ургамлын идэвхитэй найрлага болох силимариныг агуулсан байдаг. Түүнчлэн Монголд зарагддаг элэг хамгаалдаг олон төрлийн, нийлмэл, хүнсний нэмэлтийн гол найрлага нь Silybum marianum байдаг.
Ургамлын бүх хэсгийг хэрэглэж болох бөгөөд ерөнхийдөө аюулгүй юм. Амьтанд хийгдсэн судалгаагаар ургамлын үрийн ханд нь өндөр тунгаараа ч аюулгүй бөгөөд хөврөлд ч гэсэн хорт нөлөө үзүүлээгүй байна. Хүнд хийгдсэн судалгаагаар ч аюулгүй байжээ. Тийм ч учраас ямар ч хүнд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд ч гэсэн хэрэглэж болно.
Сүүлийн хорин жилд хими, фармакологи, эмнэлзүйн хэдэн зуун судалгаануудаар силимарины эмчилгээний үйлдлийн механизмыг судалсан байдаг. Зөвхөн Америкд л гэхэд 300 гаруй судалгаа силимарин болон түүний үйлдлийг судалсан байна. Судалгаануудын үр дүнд энэ ургамал нь элэгний бүх төрлийн гэмтлээс (химийн бохирдуулагчид, элэг хордуулагч эмийн бодисууд, элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт) элгийг хамгаалах чадвартайг баталжээ.
Milk thistle нь силимарин хэмээх нийлмэл биофлавоноидыг агуулдаг. Силимарин нь силибин, силидианин, силикристин гэсэн гурван хэсгээс тогтдог бөгөөд хамгийн идэвхитэй, гол үйлчилгээ үзүүлдэг хэсэг нь силибин юм. Milk thistle-ийн ханд нь элэгний эс рүү хорт бодис нэвтрэхээс хамгаалж, хоруудыг элэгний эсээс зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Бусад биофлавоноидуудын адилаар хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг. Түүнчлэн элэгний эсийг нөхөн төлжүүлдгийг олон судалгаануудаар баталсан байдаг. Тийм ч учраас силимарин нь элэгний архаг үрэвсэл, өөхөн элэг, элэгний хатуурлын эмчилгээнд зайлшгүй байх ёстой. Архины шалтгаант элэгний хатуурлын үед спиртийн солилцоон хорт бүтээгдэхүүнүүдийг элэгнээс гаргаж, хоргүйжүүлэх үйлдэл үзүүлдэг. Элэгний эсийн үхжлийг бууруулах чадвартай болохоор элэгний дутагдалд орохоос сэргийлж, элэгний дутагдлын тохиолдлыг бууруулж байжээ. Силимарин нь элгэнд коллаген хуримтлах үйл явцыг бууруулдаг тул үүдэн вений даралт ихсэлтийн тохиолдлыг бууруулж чаддаг байна. Дабл-блаинд, хяналтат нэгэн судалгаагаар силимарин нь элэгний өвчний үед нэмэгддэг ГОТ, ГПТ-г бууруулж байжээ. Нийт болон холбоот билирубины түвшин ч эмчилгээний үед буурч байжээ.Элэгний биопсийн шинжилгээгээр гистологийн байдал ч дээрдсэн нь харагджээ.
Стандарт тунтай milk thistle-ийн нэмэлт бэлдмэлийг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Учир нь эдгээр бэлдмэлүүд нь биологийн идэвхитэй бодисыг ялгаж, тохирох тунгаар нь бэлдсэн байдаг. Монголд хүнсний нэмэлт борлуулдаг ANN, GNC болон Моносын оруулж ирдэг 21st century брэндийн дэлгүүрүүдэд milk thistle-ийн ханд зарагддаг. Гэхдээ Карсилийг ч хэрэглэж болох ба энэ нь харьцангуй хямд байдаг.
Элэгний өвчний эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд 70-80%-ийн силимарины агууламжтай бэлдмэлийг өдөрт 420 мг (өдрийн тунг 2-3 хувааж хэрэглэх), урьдчилан сэргийлэх зорилгоор 280 мг тунгаар хэрэглэж болно. Судалгаануудаас харахад эмчилгээний хугацаа нь дунджаар 4-9 сар байсан бөгөөд 41 сар хүртэлх хугацаагаар хэрэглэхэд аюулгүй байсан байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд силимариныг элэгний бүх төрлийн өвчин, эмгэгийн үед маш үр дүнтэй, аюулгүй тул элэгний өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд ихээр хэрэглэж байх нь зүйтэй.
Энэ ургамлын монгол нэрийг яаж ч хайгаад олдохгүй байгаа юмаа. Та бүхэн мэддэг бол хэлж тус болно уу!
Эх сурвалж
http://www.liversupport.com/milkthistle.htm
http://ntp.niehs.nih.gov/ntp/htdocs/chem_background/exsumpdf/milkthistleext.pdf
http://www.aafp.org/afp/2005/1001/p1285.html
http://boditsetseg.blogspot.com/2012/05/carduus-nutans-l.html эндээс үз. Монгол нэрийг нь, Сүүн зараа өвс, сүүн зараа уул (SILYBUM MARIANUM) гэдэг юм байна.
ReplyDeleteMILK THISTLE
Азаргана биш үү
ReplyDeleteАзаргана тай их төсөөтэй ургамал байна
ReplyDeleteТолбот силибум гэж нэрлээд байх шиг байгаа
ReplyDeleteМари-ийн чонын өргөс гэдэг ургамал байна
ReplyDeleteМари-ийн чонын өргөс гэдэг ургамал
ReplyDeleteсүүн зараа өвс
ReplyDeleteсүүт азаргана гэж орчуулсан юм биш үү
ReplyDeleteазаргана гэдэг
ReplyDeleteТолбот арзаахай.сүүн зараа
ReplyDelete