Thursday, December 25, 2014

Овьёостой жигнэмэг

Овьёосны жигнэмэг

 Орц

-1 аяга масло
-1 аяга элсэн чихэр
-2 өндөг
-1,5 аяга гурил
-1 цайны халбага хүнсний сода
-1 цайны халбага давс
-3 аяга овьёосны нэвс

Дараалал

1. Дунд зэргийн хэмжээтэй саванд цөцгийн тос, элсэн чихрээ миксердэнэ. Өндгөө 1, 1-ээр нь нэмнэ. Гурил, хүнсний сода, давсаа өөр саванд холиод өмнөх зуурмаг руугаа нэмнэ. Дээрээс нь 3 аяга овьёосны нэвсээ нэмнэ. Зуурмагаа бүтээгээд хөргөгчинд хамгийн багадаа 1 цаг байлгана.

Жигнэмэгээ листэн дээрээ тавьсан байдал

2. Зуухаа 190С-д халаана. Листэн дээрээ бор цаас, хөнгөн цагаан цаас тавьж, зуурмагаа хушганы хэмжээтэй болгоод листэн дээрээ тавина. Зуурмагаа хавтгайлж, дарна.

3. Халаасан зууханд 8-10 минут болгоно. 10-20 минут хөргөсний дараа идэж болно. 

Овьёосны жигнэмэг болсны дараа

Тэмдэглэл: Дээрх бол яг хийх заавар нь. Гэхдээ одоогоор миксергүй байгаа учраас эхлээд маслоо хайлуулаад, элсэн чихрээ нэмсэн. Бага зэрэг хөргөж байгаад өндгөө хийсэн. Мөн зуурмагаа 1 цаг хөргөгчинд байлгаагүй, шууд хавтгайлан хийсэн. Зарим жигнэмэг дотор сүүтэй шоколад жижиглэн хийсэн. Үзэм нэмж хийж болно. Гэхдээ ямар нэгэн асуудалгүй болсон. 


Сүүтэй амтат талх

Сүүтэй, зөөлөн, амтат талх

Орц:
- 180 мл сүү (40 градус буюу бага зэрэг халуун)
- 2 1/4 цайны халбага исгэгч
- 1/4 аяга элсэн чихэр

- 2 өндөг 
- 1/4 аяга масло (60г орчим)
- 3 1/4 аяга гурил (450 грамм)
- 1 цайны халбага давс


Хийх арга:
Сүүгээ бага зэрэг халаагаад дээр нь исгэгч, элсэн чихэр, өндгөө нэмнэ. Гурил, давсаа өөр саванд хийж, сүүтэй холимогоо гурил дээрээ нэмж, зуурна. 1 цаг орчим амраасны дараа хэвлээд, дахин 30-40 минут амраасны дараа 180С-д 30-35 минут болгоно. 


Жорыг эндээс авч, бага зэрэг өөрчлөв. 

Сүүтэй зөөлөн талх, хажуу талаас нь амталгаа хийчихсэн



Sunday, December 21, 2014

Шоколадтай кексний жор

Шоколадтай кекс, хялбар жороор
 
Орц:
  • 3/4 аяга цөцгийн тос/масло, өрөөний температурт байгаа
  • 3/4 аяга кокоа нунтаг
  • 3/4 аяга гурил
  • 1/2 цайны халбага хөөлгөгч/baking powder
  • 1/4 цайны халбага давс
  • 1 аяга элсэн чихэр
  • 3 том өндөг
  • 1/2 аяга цөцгий
Хийх дараалал:
  1. Зуухаа 175 градуст халаана. Хэвээ бор эсвэл хөнгөн цагаан цаасаар бүрнэ. 
  2. Дунд зэргийн хэмжээтэй саванд кокоа, гурил, хөөлгөгч, давсаа хийж, хутгана. Өөр саванд масло, элсэн чихрээ зөөлөн болтол нь миксердэнэ. Өндгөө нэг нэгээр нь хийж, хийснийхээ дараа бүрт миксердэнэ. Дараа нь гурил болон зөөхийгөө бага багаар ээлжлэн хийнэ. 
  3. Зуурмагаа хэвэндээ хийгээд 30-35 минут орчим болтол нь жигнэнэ. Зуурмаг дээрээ дарж үзэхэд буцаж ойж байвал болсон гэсэн үг. Өөрөөр шүдний чигчлүүр хийгээд хуурай гарч ирвэл болсон гэж үзнэ. Болоогүй байвал зуурмагны шингэн гарч ирдэг. Болсны дараа 10 минут хөргөнө.
Нунтаг сахараар хийсэн icing буюу бүрэх сироп
Жорыг эндээс Англи хэл дээр харж болно. Кексний амт их гоё боллоо. Зөөлөн, бутарсан, амт нь яг гоё таарсан байна.

Кремний оронд 2 хоолны халбага сүүнд 9 хоолны халбага нунтаг элсэн чихэр хийж, icing sugar буюу чихрийн сироп хийж бүрлээ. 2 халбага сүүн дээрээ нунтаг элсэн чихрээ 1, 1-ээр нь хийж, хутгана. Яг жор дээрээ бол 1-2 хоолны халбага сүүн дээр 1 аяга нунтаг элсэн чихэр /16 хоолны халбага гэсэн үг/ хийхээр байсныг өөрчлөв. Чихрийг багасгаж хийлээ. Тэгтэл их гоё болсонгүй. Чихэр нь их байх юм бол өтгөрөөд гоё болох юм байна. Оригинал жорыг эндээс харж болно. Whipped cream буюу сүүн крем, маслон крем, шоколадтай крем гэх мэт өөрийн хүссэн кремээрээ бүрж болно.


Брауний/Brownie

-1/2 аяга масло
-1 аяга элсэн чихэр
-2 өндөг
-1/3 аяга нунтаг какао
-1/2 аяга гурил
-1/4 цайны халбага давс
-1/4 цайны халбага baking powder

Заавар
Маслоо хайлуулаад дээр нь элсэн чихрээ нэмж хутгана. Өндгөө нэг нэгээр нь хагалж хийгээд дээр нь гурил, какао, давс, baking powder-ээ хийгээд хутгасны дараа 175С-д халаасан зууханд 25-30 минут болгоно. 


 

Saturday, December 20, 2014

Ургамлын ханд бэлтгэх тухай

Эрүүл мэндээ бэхжүүлэхэд ургамлыг хэрэглэх арга
 
Хэрэглэгдэх материал
Ургамлын ханд бэлтгэхэд шаардагдах материал
  • Хатаасан эсвэл шинэ ургамал 
  • 40-50 градусын сайн чанарын архи
  • Тагтай шилэн сав
  • Ариун марль 
  • Бор шилэн сав
  • Шошго наах цаас, үзэг
 Хатаасан болон шинэ ургамлаар ханд/extract бэлтгэх:
  1. Маш сайн чанарын хатаасан ургамал худалдаж авна. Нунтагласан ургамал хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь ханданд тунадас үүсэх магадлалтай. 
  2. Хэрвээ хатаасан ургамал хэрэглэх бол 1 хэсэг ургамал дээр 3 хэсэг спирт /ургамал:спиртийн харьцаа 1:3/ байх хэрэгтэй.  Харин шинэ ургамал хэрэглэх бол 1:1 харьцаагаар хийвэл тохиромжтой.
  3. Ургамлыг ариутгасан цэвэр шилэнд хийнэ.
  4. Спиртээ ургамал дээрээ нэмж, ургамлаа спиртийн холимог дотор бүрэн ортол дарж өгнө.
  5. Шилээ таглаад, сайн сэгсрээд харанхуй газар 2-6 долоо хоног хадгална. Өдөр бүр 1-2 удаа сайн сэгсэрнэ. 
  6. 2-6 долоо хоногийн дараа ариун марлиар ургамлыг шүүж аван, хандыг бор шилэнд хийж, ургамлын нэр, он сар өдөр гэх мэт шаардлагатай мэдээллийг бичиж наагаад хөргөгчинд хадгална. 4 жил хүртэл хугацаагаар хадгалж болно.
  7. 1 цайны халбагаар өдөрт 3 удаа ууна.
  8. Хэд хэдэн ургамлыг нэг дор хандалж болно.
Ургамлын хандаа шүүх процесс



Эх сурвалж:
http://www.naturesapotheke.com/howtomakeyourownherbaltinctures.htm
http://www.oregonswildharvest.com/archived_recipes/making_your_own_extract_with_dried_herbs

Saturday, December 13, 2014

Палео хоолны дэглэм

Палеолитик буюу Палео хооллолт нь одоо цагаас 2 саяаас 10000 жилийн өмнөх хүмүүсийн идэж байсан шиг хүнсний зүйлүүдийг л идэхийг зөвлөдөг хоолны дэглэм /diet/ юм. Ойролцоогоор 10000 жилийн өмнөөс газар тариалан хөгжсөн гэж үздэг бөгөөд энэ үеэс өмнө үр тарианы бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэггүй байсан учраас энэхүү хооллолтонд үр тариа, гурил, будаан бүтээгдэхүүн ордоггүй онцлогтой.

Палео хооллолтын үед ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг дараах пирамидаас харж болно. Пирамидийн хамгийн доод суурь хэсэгт уураглаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох бүх төрлийн мах, загас, далайн амьтад, өндөг багтдаг. Харин голын хэсэгт буюу ихэнхдээ идэх хүнсэнд бүх төрлийн цардууллаг бус жимс, хүнсний ногоо юм. Пирамидын дээд хэсэгт бага зэргийн самар, коконат буюу далдуу модны тос, оливийн тос зэрэг орно. Тэгэхээр энэ пирамидад байгаа л хүнснүүдийг хэрэглэнэ гэсэн үг.

Палео хүнсний пирамид

Орчин үеийн хооллолтонд гол байр суурь эзэлдэг гурилан бүтээгдэхүүн, цэвэршүүлж, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс алийг нь ч хэрэглэж болохгүй. Дараах зурагт идэж болох болон болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг зураг байна.

Идэж болох, болохгүй хүнс

Палео хооллолтын жишээ жорууд

Өглөөний цай
Олон төрлийн ногоотой омлет


Өдрийн хоолонд ногооны салаттай цуг үхэр, тахиа, загас, гахайны махтай идэх


Оройн хоол
Ууранд жигнэсэн ногоонууд шарсан тахианы мах


Дессерт
Бүх төрлийн жимс, жимсгэнэ идэж болно. 


Saturday, December 6, 2014

Гадилтай талх

Орц:
Бүрэн болсон гадил
-1 аяга элсэн чихэр
-8 хоолны халбага масло
-2 том өндөг
-3 гадил 
-1 хоолны халбага сүү
-2 аяга гурил
-1 цайны халбага хөөлгөгч /baking powder/
-1 цайны халбага хүнсний сода
-1 цайны халбага давс
 
Гадилтай талх, нарийн боовонд бүрэн болсон гадил хэрэглэдэг. Бүрэн болсон гэдэг нь гаднаа хар хар цоохортой болсон гэсэн үг юм. 
 
Заавар:
165C дээр зуухаа халаана. 
Элсэн чихэр, маслоо том саванд хөвсгөр зөөлөн болтол миксердэнэ. Өндгөө нэг нэгээр нь дээр нь нэмнэ.
Жижиг саванд гадилаа сэрээгээр нухна. Гадил дээрээ сүүгээ хийнэ. 
Өөр нэг саванд гурил, хөөлгөгч, сода, давсаа хийж холино. 
Масло, элсэн чихрийн холимог дээрээ гадилтай холимогоо хийгээд дээрээс нь гурилны холимогоо хийж, сайтар хутгана.
Хэвэндээ зуурмагаа хийгээд 1 цаг орчим, шүдний чигчлүүр хуурай, цэвэр гарч иртэл болгоно. 15 минут хөргөсний дараа зүснэ. 
 
Гадилтай талх болсон байдал. Дотор нь гадилны хэсгүүд харагдаж байна.