Sunday, December 21, 2014

Шоколадтай кексний жор

Шоколадтай кекс, хялбар жороор
 
Орц:
  • 3/4 аяга цөцгийн тос/масло, өрөөний температурт байгаа
  • 3/4 аяга кокоа нунтаг
  • 3/4 аяга гурил
  • 1/2 цайны халбага хөөлгөгч/baking powder
  • 1/4 цайны халбага давс
  • 1 аяга элсэн чихэр
  • 3 том өндөг
  • 1/2 аяга цөцгий
Хийх дараалал:
  1. Зуухаа 175 градуст халаана. Хэвээ бор эсвэл хөнгөн цагаан цаасаар бүрнэ. 
  2. Дунд зэргийн хэмжээтэй саванд кокоа, гурил, хөөлгөгч, давсаа хийж, хутгана. Өөр саванд масло, элсэн чихрээ зөөлөн болтол нь миксердэнэ. Өндгөө нэг нэгээр нь хийж, хийснийхээ дараа бүрт миксердэнэ. Дараа нь гурил болон зөөхийгөө бага багаар ээлжлэн хийнэ. 
  3. Зуурмагаа хэвэндээ хийгээд 30-35 минут орчим болтол нь жигнэнэ. Зуурмаг дээрээ дарж үзэхэд буцаж ойж байвал болсон гэсэн үг. Өөрөөр шүдний чигчлүүр хийгээд хуурай гарч ирвэл болсон гэж үзнэ. Болоогүй байвал зуурмагны шингэн гарч ирдэг. Болсны дараа 10 минут хөргөнө.
Нунтаг сахараар хийсэн icing буюу бүрэх сироп
Жорыг эндээс Англи хэл дээр харж болно. Кексний амт их гоё боллоо. Зөөлөн, бутарсан, амт нь яг гоё таарсан байна.

Кремний оронд 2 хоолны халбага сүүнд 9 хоолны халбага нунтаг элсэн чихэр хийж, icing sugar буюу чихрийн сироп хийж бүрлээ. 2 халбага сүүн дээрээ нунтаг элсэн чихрээ 1, 1-ээр нь хийж, хутгана. Яг жор дээрээ бол 1-2 хоолны халбага сүүн дээр 1 аяга нунтаг элсэн чихэр /16 хоолны халбага гэсэн үг/ хийхээр байсныг өөрчлөв. Чихрийг багасгаж хийлээ. Тэгтэл их гоё болсонгүй. Чихэр нь их байх юм бол өтгөрөөд гоё болох юм байна. Оригинал жорыг эндээс харж болно. Whipped cream буюу сүүн крем, маслон крем, шоколадтай крем гэх мэт өөрийн хүссэн кремээрээ бүрж болно.


Брауний/Brownie

-1/2 аяга масло
-1 аяга элсэн чихэр
-2 өндөг
-1/3 аяга нунтаг какао
-1/2 аяга гурил
-1/4 цайны халбага давс
-1/4 цайны халбага baking powder

Заавар
Маслоо хайлуулаад дээр нь элсэн чихрээ нэмж хутгана. Өндгөө нэг нэгээр нь хагалж хийгээд дээр нь гурил, какао, давс, baking powder-ээ хийгээд хутгасны дараа 175С-д халаасан зууханд 25-30 минут болгоно. 


 

No comments:

Post a Comment