Tuesday, April 10, 2012

2-р хэсэг: Залуужих (rejuvenation)

Цэвэрлэгээ (cleanse) хийсний дараа юу хийх хэрэгтэй вэ?
Цэвэрлэгээ нь бие махбодод шаардлагатай хаягдлыг зайлуулах цаг хугацааг өгсөн бол одоо эрүүл эд эсийг дахин төлжүүлэх үе шат ирлээ. Энэ үе шат нь 1-2 сар үргэлжлэх ба бүх зүйл дотроосоо гадагшлах маягаар явагдана. "Food matters"-ийн залуужих хоолны дэглэмийн гол зарчмуудыг дор дурьдлаа.
  • Энзим, тэжээлийн бодис, амьдрах хүчний энергийг агуулсан бүхэл (whole), болгоогүй буюу түүхий (raw) хүнс
  • Гликемийн индекс (glycemic index/GI) багатай болон бие махбодыг шүлтшүүлэх хүнсийг цусны чихрийн түвшинг хянаж байх зорилгоор хэрэглэх
  • Хүчтэй супер хүнснүүдийг аминдэм, эрдэс, амин хүчил, фито-нутриент (phytonutrients)-уудыг нөхөх зорилгоор хэрэглэх.
  • Дархлааны тогтолцоогоо дэмжихийн тулд харшил төрүүлэгч агуулаагүй найрлагуудыг хэрэглэх
  • Макробиотик хүнснүүдийг хэрэглэх
Дээрх зарчимуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах хялбар, амттай жоруудыг хэрэглээрэй. (Жоруудыг 3-р хэсэг болгон удахгүй оруулах болно)

Түүхий (raw), амьд (living) хүнс
Яагаад түүхий хүнс гэж?
Жимс, хүнсний ногоо нь шинэхэн, боловсруулаагүй байдал дээрээ эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй байдаг. Дулааны боловсруулалтын үед бүх шим тэжээлийн 85% нь алдагддаг ба энзимүүд идэвхигүй болдог. Хоолыг болгож идэхэд хүнсний ногоон дахь энзимүүд устаж, бие махбод өөрийн энзимийн нөөцөөсөө ашиглах шаардлагатай болдог. Тийм ч учраас боловсруулсан хоол хүнс идсний дараа ядарч, бие хүндэрч, энергигүй болдог. Байнга боловсруулсан, болгосон хоол идэхэд бие махбодын энзим байнга хорогдож, өвчний урьдал байдал, дегенератив өвчнүүд бий болох нөхцөл бүрддэг. Хоолны дэглэмдээ боловсруулаагүй хүнснүүдийг нэмснээр бие махбодыг ерөнхийд нь тэтгэж, тэнхэрүүлэх боломжтой. Энзимүүдийн тусламжтайгаар бие махбодод бүх урвалууд яваггдаг бөгөөд тэдэнгүйгээр бид амьдралгүй атомууд юм. Энзимүүд нь хоол боловсруулалт, дархлаа болон бүх бодисын солилцоо, нөхөн төлжүүлэх үйл ажиллагаануудад катализатор буюу хурдасгагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Энзимийн гурван ангилал
Бодисын солилцооны энзимүүд (metabolic enzymes) нь биед байгалиасаа оршдог бөгөөд биднийг харах, сонсох, мэдрэх, хөдлөх, бодох гээд бүх үйлдэлд хурдасгагч, катализаторын үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн эдгээр нь эсийн дотор явагдаж байгаа хоргүйжилт, энергийн үйлдвэрлэлд шаардлагатай химийн урвалыг хурдасгадаг.

Хоол боловсруулах энзимүүд нь бие махбодод боловсордог. Тэдгээр нь бидний идсэн хоол хүнсийг задалдаг. Хэрвээ бид үргэлж боловсруулсан, болгосон хоол хүнс идэж байвал нойр булчирхай хоол боловсруулах энзимүүдийг ялгаруулсаар туйлдах болно. Хэрвээ нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж энзимүүдээ ялгаруулж чадахгүй болвол бусад эрхтнүүдийн амин чухал энзимүүдийг булааж хэрэглэх болдог. Хэрвээ ийм зүйл тохиолдвол бидний өдөр тутмын үйл ажиллагаа маш хүндрэлтэй болно.

Хүнсний энзимүүд нь бидний идэж байгаа хүнснээс гаралтай. Бүх жимс, хүнсний ногоо нь өөрсдийгөө боловсруулахад шаардлагатай энзимүүдийг агуулсан байдаг. Хүнсний энзим ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүүдэд манго, банана, хан боргоцой, авокадо ордог.

Бид төрөхдөө их хэмжээний энзимийн хадгаламжтай байдаг. Хэрвээ бид болосвруулсан хоол хэрэглэсээр, түүхий жимс ногоо идэхгүй хэвээр байвал энэ хангамж нь буурч, бид хөгшрөлт, өвчлөлт, эрт нас барах зэрэгт илүү эмзэг болдог.
Идсэн хоолоо боловсруулахад шаардлагатай энзимүүдгүй бол бидний идсэн хоол, болосвруулаагүй хоол биед хуримтлагдах болно. Ингэснээр жин нэмэх, үрэвсэлтэй болох, хоол боловсруулах өвчинд өртөх, ядрах зэрэг олон зовиуруудад хүргэнэ.

Ямар хүнсийг түүхий буюу боловсруулаагүй гэх вэ?
48 С-ээс дээшгүй температурт боловсруулсан хүнс болон ямар ч дулааны боловсруулалтанд ороогүй хүнсийг түүхий буюу боловсруулаагүй гэсэн ангилалд оруулдаг. Шарах, усанд буцалгах, гриллдэх, жигнэх, печинд хийх зэрэг нь бүгд дулааны боловсруулалтанд орно.


Одоо бүгд боловсруулаагүй ногоо, жимс ямар ач тустайг мэдсэн болохоор хоол хийхдээ аль болох шинэхэн салат, жимс ногооны шүүс зэргийг оролцуулахыг хичээгээрэй. Ямар ч хоолтойгоо цуг нэг аяга ногооны шүүс буюу ногоон супер хүнсний ундаа уух нь боловсруулалтыг дэмжих сайн талтай.


Эх сурвалж:
Food matters Detox and Rejuvenation guide, pages 15-18

No comments:

Post a Comment