Saturday, April 21, 2012

6-р хэсэг:Далайн замагнаас гаралтай супер хүнснүүд

Далайн замаг нь дэлхий дээрх тэжээлийн бодисуудаар хамгийн баялаг ургамал байдгийн учир нь тэдгээр нь далайд буй бүх тэжээлийн бодисуудтай хүрэлцэх боломжтой байдаг. Эдгээр нь сүүнд агуулагддаг кальциас 10 дахин, үхрийн махнаас 8 дахин их уургийн агууламжтай байдаг. Замагны химийн найрлага нь хүний цусны сийвэнгийн найрлагатай ойролцоо байдаг болохоор цусыг цэвэршүүлэх ач тустай байх магадлалтай. Эдгээр нь цусыг шүлтшүүлж, одоогийн хоолны дэглэмийн дүнд үүсдэг хүчиллэг бүтээгдэхүүнүүдийг саармагжуулж, хүрээлэн байгаа орчны хорт бодисууд болох хүнд метал, цацрагийн завсрын бүтээгдэхүүн зэргээс бие махбодыг хамгаалж, гадагшлуулахад тусалдаг. Бидний туршиж мэдсэн нэг гол үр дүн бол далайн замагны жин хасах үйлчилгээ юм. Байгалийн гаралтай йодын агууламж ихтэй тул бамбай булчирхайг идэвхижүүлж, идсэн хоол маань өөх болон хадгалагдахаас өмнө зарцуулагдах боломжтой болно. Үүний зэрэгцээгээр эрдсүүд нь өөхний эсийн химийн холбоог задалдаг. Далайн ургамлуудыг идэхийн хажуугаар эдгээрийг хийсэн ваннд суух нь целлюлитийг багасгаж, тунгалагийн урсгалыг сайжруулдаг.

Нори
Далайн замаг нь Азиудын хоолны дэглэмд хэдэн мянган жилийн турш байсаар ирсэн. Японд хийгдсэн судалгаагаар далайн ногоон ургамлыг хоолныхоо дэглэмийн 5%-аас бага хэмжээгээр агуулсан байхад хавдрын ургалтыг сааруулж, зарим тохиолдолд идэвхитэй хавдрыг засралд (remission) оруулж байжээ. Далайн замгийг өдөр тутмынхаа хоолонд хэрэглэснээр илүү тэжээлийн бодисыг авах ба шинэ амтыг мэдрэх болно.

Нори (Nori)
Хүрэн замаг
Энэ нь сүши хийдэг гэдгээрээ сайн танигдсан замаг юм. Та гэртээ өөрийн хүссэн төрлөөрөө сүши хийж идэх боломжтой. Түүнчлэн шөлөндөө давсны оронд хийж, давсыг орлуулж болно.

Хүрэн замаг (Kelp)
Хүрэн замаг нь далайн ургамал идэх дургүй хүмүүст тохирсон нунтаг, бүрээс хэлбэрээр зарагддаг. Далайн эрэг хавиар хамгийн түгээмэл олддог замаг юм. Үүнийг ванндаа хийж, хоргүйжүүлэх үйлчилгээг нь ашиглах боломжтой.
Улаан замаг

Улаан замаг (Dulse)

Энэхүү улаан замаг нь мөхлөг, хайрс (flake) хэлбэрээр зарагддаг ба болгох шаардлагагүй шууд салат, ногоо зэрэгт давсны оронд хэрэглэх боломжтой.




Aраме

Араме (Arame)
Энэ нь бор, утаслаг далайн ургамал юм. Халуун усанд 5 минут дэвтээгээд хэрэглэнэ.


Вакаме (Wakame)




Вакаме
Чихэрлэг амттай бөгөөд хачиртай талханд хийхэд тохиромжтой. халуун усанд 5 минут дэвтээж, хэрэглэнэ.

Комбу (Kombu)
Kомбу
Японд олон зууны турш хэрэглэж ирсэн бөгөөд эрдсээр баялаг төдийгүй хоолны амтыг сайжруулдаг. Буурцагийг болгох үедээ бага зэргийг хамт хийвэл буурцгийн шимэгдэлтийг сайжруулж, хийг багасгана. Түүнчлэн соёолж дэвтээхдээ комбуг дотор нь хийвэл эрдсийг нь соёолж өөртөө шингээж авдаг.

Эх сурвалж: Food matters, Detox and rejuvenation guide, page 32

No comments:

Post a Comment