Thursday, April 19, 2012

Брокколи, вандуйтай шөл

Уг нь анх зөвхөн брокколитой шөл хийх гэж байсан боловч вандуй болон бусад зүйлсийг нэмж, илүү тэжээллэг болгов.

Урьдчилан бэлтгэсэн тахианы шөл (Тахианы шөлний оронд ногооны шөл, ясны шөл гээд ямар ч шөл хийсэн болно)

Арилгаж, хэрчсэн төмс

Хэрчсэн вандуй

Шөлөндөө вандуй, төмсөө хийж болтол нь буцалгана

Буцлах дөхөөд ирэх үед нь сонгино, сармис, брокколигоо хэрчиж хийнэ.
Бэлэн болсон шөлөө холигчид хийж, амтлагч ногоогоор амталж болно. Интернэтээс шөлний жор харахаар дандаа авокадог ингэж зүсэж тавьсан байдаг болохоор нь дуурайв.

Хүүхэддээ зөвхөн бантан, каш өгөхийн зэрэгцээ энэ шөлийг хийж өгвөл тохиромжтой.

No comments:

Post a Comment