Sunday, April 22, 2012

7-р хэсэг: Ургамал-супер хүнс

Ургамал нь хүрээлэн буй хөрс, агаар дахь дутагдал болон хоолны дэглэмийн улмаас биед дутагдаж гачигдаж байгаа тэжээлийн бодисуудаар хүний бие махбодыг хангана. Эмийн ургамлууд нь бие махбодын бүхий л үйл ажиллагаанд зохицуулагч, тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Ургамлыг бүхлээр нь хэрэглэх нь доторх идэвхитэй найрлагыг нь ялган авч хэрэглэхээс хамаагүй илүү үр дүнтэй байдаг.


Халгай (Nettle)

Халгай нь бүдүүн гэдэсний хөдөлгөөнийг дэмждэг. Халгайн навчийг хатааж, хэрэглэх үед шүлсний нөлөөгөөр өргөс нь саармагждаг байна. Халгай нь жин хасахыг хүссэн хүмүүст маш үр дүнтэй байдаг. Өглөө бүр халгайн цай нэг аягыг ууж байх нь өтгөн гадагшлахад сайнаар нөлөөлдөг. Халгайн навч нь бамбайн үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлэх ба бүдүүн гэдсэнд салс үүсэлтийг нэмэгдүүлэх байдлаар өтгөнийг гадагшлуулахад дөхөм болдог.


Зуун наст (aloe vera)

Зуун наст нь олон наст шүүслэг ургамал бөгөөд ямар цаг агаарт ургах боломжтой боловч тропикийн болон суб-тропикийн бүст илүү сайн ургадаг. Байгалийн гаралтай стероидууд, антибиотик, амин хүчил, эрдэс болон энзим зэрэг 75 төрлийн эдгээн эмчлэх чадвартай ургамлуудыг агуулсан байдаг тул суперхүнс гэж нэрлэдэг болжээ. Эгептүүд арьс чийгшүүлэгч, түлэгдэл, шарх, батга, экзема гээд арьсны олон төрлийн өвчинд хэсэг газарт хэрэглэдэг байжээ. Энэ нь ерөнхийдөө найрлага дахь байгалийн гаралтай хүхэрийн агууламжтай холбоотой байна. Зуун настын шүүс нь ходоодны хүчил ихдэлтийн үед шүлтшүүлэх нөлөө үзүүлж, цээж хорсох, ходоодны шарх үүсэх, хоол боловсруулалт удаашрах зэрэг шинж тэмдгүүдийг арилгахад тустай.


Эхинаци (echinacea)
Энэ ургамал нь байгалийн гаралтай антибиотик агуусан бөгөөд дархлаа сайжруулж, бие махбодын өвчний эсрэг хамгаалалтыг нэмэгдүүлдэг. Тунгалагийн урсгалыг идэвхижүүлдэг тул дархлаа тогтолцоонд нөлөөлдөг. Ханиадны улирлын үед шингэн буюу бүрээс хэлбэрээр 2-3 долоо хоног хэрэглэх хэрэгтэй. Эхинацийн цай нь хавдар болон халдварын эмчилгээнд өргөн хэрэглэгддэг болж байгаа.

Хүн орхоодой (Ginseng)
Хүн орхоодой нь стрессийн үед хэрэглэхэд тустай гол ургамлуудын нэг юм. Энэхүү ургамлыг азид эрт цагаас хэрэглэж иржээ. Энэхүү онцгой ургамал нь өвчин болон мэс заслаас тэнхэрч байгаа үед илүү хэрэглэхэд тохиромжтой. Стресс, ядаргааг тайлахад туслах бөгөөд цай буюу бүрээс хэлбэрээр хэрэглэгддэг.


Эх сурвалж: Detox and rejuvenation guide, page 33

No comments:

Post a Comment