Friday, April 20, 2012

5-р хэсэг: Зөгийнөөс гаралтай супер хүнс

Египтчүүд зөгийнөөс гаралтай бүтээгдэхүүний эдгээх найрлагуудын тухай МЭӨ 5500 онд бичиж байжээ. Энэтхэгчүүд зөгийн бүтээгдэхүүнүүдийг МЭӨ 1000 онд шашны ёслолдоо хэрэглэдэг байв. Бабилончууд эдгээрийг өвчний эмчилгээнд хэрэглэдэг байсан. Харин барууны ертөнцөд зөгийнөөс гаралтай суперхүнсийг санамсаргүйгээр өдөр бүр боловсруулаагүй  зөгийн бал (raw honey), зөгийн тоосонцорыг өдөр бүр хоолондоо хэрэглэдэг, 100-аас өндөр насалдаг Оросын уугуул зөгий үржүүлэгчдийг судлах үедээ олж мэджээ.

"Хэрвээ зөгий дэлхийн бөмбөрцөгөөс уствал хүн төрөлхтөнд 4 жил л амьдрах хугацаа үлдэнэ. Зөгий байхгүй бол тоос хүртээлт байхгүй, ургамал ургахгүй, амьтад үгүй болж, хүн амьдрах боломжгүй болно" Альберт Эйнштейн

Зөгийн сүүнцэр (royal jelly)
Зөгийн сүүнцэр гэдэг нь ажилчин зөгийний толгойн булчирайнаас ялгардаг сүүтэй төстэй шүүрэл юм. Хатан зөгийн бараг л энэ сүүнцэр дээр амьдардаг бөгөөд бусад зөгийнөөс 40 дахин удаан хугацаагаар амьдардаг. Зөгийн сүүнцэр нь амьдралыг тэтгэдэг бараг бүх тэжээлийн бодисыг агуулсан байдаг. Пантотений хүчил буюу В5 аминдэмийн дэлхий дээрх хамгийн баялаг эх сурвалж болдог бөгөөд энэ аминдэм нь стресс, ядаргаа, нойргүйдэлтэй тэмцдэг, эрүүл үс, арьсанд чухал шаардлагатай тэжээлийн бодис юм.

Зөгийн тоосонцор (bee pollen)
Зөгийн тоосонцор гэдэг нь цэцэгт ургамлуудаас зөгийний түүж, мөхлөг хэлбэрээр хуримтлуулсан бүтээгдэхүүн юм. Зөгийн тоосонцор нь байгальд оршдог хамгийн төгс найрлагатай хүнсний нэг бөгөөд үхрийн махны уургаас 5-7 дахин их уургийг агуулдаг. Энэ нь тамирчид болон өвчнөөс илааршиж байгаа тэжээлийн бодис, энергийн шаардлага нь нэмэгдсэн хүмүүст их ач тустай. Энэ нь харшил, ялангуяа өвчний чичрэг (hay fever) болон синусит (хамрын дайвар хөндийн үрэвсэл)-ийн үеийн байгалийн гаралтай антидот болдог. Судалгаануудаар зөгийний тоосонцор нь хөгшрөлтийн шинж тэмдэг илрэхийн эсрэг үйлчилж, оюуны болон биеийн чадварыг нэмэгдүүлдэг.


Прополис (propolis) 
Прополис
Прополис гэдэг нь зөгийний үүрээ бүрдэг бодис бөгөөд зөгийн үүрийг дэлхийн хамгийн антисептик орчин гэж үздэг. Прополисийн бактерийн эсрэг шинж чанар нь хүн төрөлхтний бие махбодыг бактерийн нөлөөллөөс хамгаалдаг ба дархлаа тогтолцоог хүчирхэгжүүлдэг. Түүнчлэн прополис нь вирусын эсрэг үйлчилгээтэй байдаг. Судалгаагаар прополисийг ханиад, томууны улирлын үед хэрэглэхэд ханиадны тохиолдлыг бууруулж, ам, гүйлсэн булчирхай, залгиурын үрэвслийг намдаах ач тустай.

Эх сурвалж
Food matters: Detox and rejuvenation guide, page 31
http://www.foodmatters.tv/dvds/detox-and-rejuvenation-guide-e-book

No comments:

Post a Comment