Sunday, April 8, 2012

Самар, үр, шош буурцаг зэргийг усанд дэвтээхийн ач тус

Самар (nut), үр (seed), үр тариа (grain) зэрэг нь байгалиасаа тохиромжтой нөхцөлтэй болох хүртэл тэсэж үлдэх зохицуулгатай байдаг. Энэхүү байгалийн хамгаалах механизмд тэжээлийн бодисын хориглогчид (nutritional inhibitors) болон хорт бодисууд (toxic substances) зэрэг орох бөгөөд эдгээр нь тохиромжтой нөхцөлд орж, соёолж, нахиалах хүртэл үр тариаг хадгалж байх үүрэгтэй байдаг. Бороо орох үед самар, үр, тариа норж, соёолон ургах боломжтой болдог. Тийм ч учраас бид нар самар, үр, тариаг усанд дэвтээснээр байгалийн энэхүү жамыг дагаж байгаа хэрэг юм. 


Дээрх хориглогчид болон хорт бодисууд нь усанд дэвтээх үед багасах буюу бүр зайлуулагддаг. Эдгээр хориглогчид болон хорт бодисуудад энзим саатуулагчид (enzyme inhibitors), фитатууд буюу фитийн хүчил (phytates/phytic acid), полифенолууд буюу таннинууд (polyphenols/tannins), гойтроген буюу бамбай булчирхайн үйл ажиллагааг дарангуйлагчид (goitrogens) зэрэг орно.

Энзим саатуулагчид гэж юу вэ?
Хүний биед хоол боловсруулах болон бодисын солилцооны энзимүүд байдаг. Хоол боловсруулах энзимүүд нь хоол хүнсийг задлахад оролцдог бол бодисын солилцооны энзимүүд нь биед болж буй бүх биологийн үйл явцад оролцож байдаг. Энзим саатуулагчид нь энзимийн идэвхитэй байрлалд очиж, рецепторыг нь бөглөх, эвдэх, уусгадаг. Түүнчлэн энзимтэй өөртэй нь холбогдон энзимийн үйлдлээ гүйцэтгэх боломжийг хаадаг.


Фитатууд гэж юу вэ?

Бүх үр тариа нь фитийн хүчлийг гаднах давхаргадаа агуулсан байдаг. Энэхүү фитийн хүчил нь кальци, магни, зэс, төмөр, цайртай хоол боловсруулах замд холбогдож, тэдний шимэгдлийг бууруулж байдаг. Тийм ч учраас ферментжүүлээгүй бүхэл үр тарианы бүтээгдэхүүнүүдийг агуулсан хоолны дэглэм нь эрдсийн дутагдал, ясны сийрэгжилд хүргэдэг. Боловсруулаагүй хивэгийг ихээр хэрэглэх нь гэдсээр дамжин өнгөрөх хугацааг хурдасгадаг боловч цаашдаа гэдэс цочролын хамшинж, удаан хугацааны дараа олон төрлийн гаж нөлөөг бий болгодог. 
 


Самар, үр, тариаг усанд дэвтээх нь ямар хэрэгтэй вэ?
1. Фитийн хүчлийн багасгах буюу арилгах
2. Таннины хэмжээг багасгах буюу арилгах
3. Энзим саатуулагчдыг саармагжуулах
4. Ашиг тустай энзимүүдийн нийлэгжлийг дэмжих
5. Аминдэм, ялангуяа В аминдэмүүдийн хэмжээг нэмэгдүүлэх
6. Глутенийг задлаж, хоол боловсруулалтын хялбар болгох
7. Уургийг шимэгдэхэд дөхөмтэй болгох
8. Эрдсийн дутагдал, ясны сийрэгжлээс сэргийлэх
9. Бүдүүн гэдсэнд хоруудын саармагжих үйл явцад тусалж, бүдүүн гэдсийг цэвэр байлгах
10. Олон тооны өвчин, эмгэгээг сэргийлэх


Усанд дэвтээснээр энзим, лактобацилл болон бусад ашиг тустай организмыг үр тариан дахь фитийн хүчлийн саармагжуулах боломжийг өгдөг. Бүлээн усанд сойх нь бүх үрэнд байдаг энзим саатуулагчыг саармагжуулдаг. Дэвтээх болон ферментжүүлэх процессийн дүнд глутен болон бусад боловсроход хүндрэлтэй уургууд нь хэсэгчлэн задарч, боловсроход хялбар болдог. 


Самар, үр, тариаг дэвтээхэд юу хэрэг болох вэ?
Маш олон төрлийн шингэнийг ашиглаж болох боловч цэвэр ус (хлоржуулаагүй) ашиглах нь хамгийн энгийн тохиромжтой. 7-24 цагийн дотор энзим саатуулагчид саармагжиж, та соёолж эхлэхийн харах болно.




Хэр удаан хугацаа шаардагдах вэ?
Бүлээн усанд хамгийн багадаа 7 цаг дэвтээх нь үр тарианы фитийн хүчлийн ихэнх хэсгийг саармагжуулна. Түүнчлэн шөнийн турш, 24 цаг дэвтээх нь түүнээс ч илүү ач тустай байх болно.
Усанд сойсныхоо дараа аль болох хурдан хатаах хэрэгтэй. Зуухыг ашиглах буюу цэвэр даавууг ашиглаж болно.


Шош буурцгийн тухайд
Ямар ч төрлийн шош, буурцгийг ус болон цуунд (vinegar) хэрэглэхээсээ өмнө дор хаяж 12 цагийн турш дэвтээсэн байх шаардлагатай.
Шош буурцгийг дэвтээхдээ далайн байцааг савныхаа доор хийж, дээр нь буурцгаасаа хийж болно. 1 хэсэг далайн байцаа дээр 6 буюу түүнээс дээш хэсгийг нэмнэ. Ингэснээр амт, боловсруулалтыг сайжруулж, илүү тэжээллэг болгодог гэнэ. Шөнийн турш буюу 12 цагаас дээш хугацаагаар дэвтээх ба усыг нэгээс хоёр удаа сольвол тохиромжтой. Усанд сойсноор илүү хурдан болгож, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Учир нь хий үүсгэгч энзимүүд болон трисахаридууд нь сойсон усаар дамжин гадагшилдаг. Сойсон усаа хэрэглэж болохгүй, шууд урсгах хэрэгтэй. Шош, буурцгаа буцалгахдаа хутгаж, дээрх хөөсийг авч байх хэрэгтэй.


Эх сурвалж: http://foodmatters.tv/articles-1/the-benefits-of-soaking-nuts-and-seeds

1 comment: