Thursday, April 12, 2012

Өглөөний цай (2)

Өнөөдөр өглөөний цайндаа гадил, амро жимс (mango), тарагтай шейк хийж уулаа. Жор гээд байх сүртэй зүйл байхгүй бөгөөд байгаа жимсээ хэрчиж, тарагтай хамт холигчинд хийгээд л болоо. Хялбар, хугацаа бага шаардсан, тэжээллэг өглөөний цай болно гэж найдаж байна.





Түүнчлэн өглөө бүр уудаг нэг аяга нимбэгтэй усны ач тусыг бичихээр шийдлээ. Байгалийн анагаах ухааны мэргэжилтнүүд бүгд нимбэгтэй усыг хэрэглэхийг зөвлөдөг ба ач тус нь маш их гэнэ лээ. Австралид органик нимбэг хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд дэлгүүрт, захад зарж буй бүх жимс, хүнсний ногоо пестицид гэх мэт олон төрлийн хорт бодисуудыг агуулж байдаг, тэр нь биед хуримтлагдсаар бие махбодын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэдэг. Органик хүнсний тусгай дэлгүүрүүд байдаг бөгөөд эдгээр дэлгүүрүүдэд байгаа ногоо, жимс нь бусдаасаа илүү үнэтэй байдаг.

Өглөө бүр өрөөний температурт байгаа, эсвэл бүлээн аяга усанд тал нимбэгний шүүсийг шахаж уух нь дараах ач тустай.
1. Дархлаа сайжруулна. Нимбэг нь С аминдэмээр баялаг бөгөөд ханиадаас сэргийлэх, эмчлэхэд тустай. Мөн калигаар баялаг ба кали нь мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж, цусны даралтыг бууруулахад тусалдаг.
2. рН-ийг тэнцвэржүүлнэ. Өдөр бүр нимбэгтэй ус уух нь бие махбодын ерөнхий хүчиллэгийг бууруулж, илүү шүлтлэг орчинтой болгоно. Хэдийгээр нимбэг өөрөө хүчиллэг боловч задарсны дараа шүлтлэг орчинг бий болгодог. (Миний бодлоор бие махбод өөрөө өөрийнхөө хүчиллэгийг зохицуулах зохицуулгатай бөгөөд заавал шүлтлэг болгоно гэх шаардлага байхгүй. Гэхдээ энд тэгж заагаад байдаг юм. Бие махбодыг шүлтшүүлэх хэрэгтэй, хүчиллэг байх нь олон өвчинд хүргэнэ гэж. Энэ талаар сонирхолтой нийтлэлийг http://drbenkim.com/ph-body-blood-foods-acid-alkaline.htm хаягаар олж уншаарай)
3. Хоол боловсруулалтыг дэмжинэ. Нимбэгний шүүс нь хаягдал бүтээгдэхүүнүүдийг бие махбодоос гадагшлуулна. Мөн элэгнээс цөс ялгаралтыг дэмжих замаар хоол боловсруулалтыг сайжруулна. Хоол боловсруулалт сайжирснаар цээж хорсох, өтгөн хатах зовиурууд багасна.
4. Нимбэг нь шээс хөөх шинж чанартай бөгөөд шээлгэх замаар хорт бодисуудын ялгарлыг дэмжинэ.
5. Арьсыг цэвэр толигор болгоно. С аминдэм нь үрчлээг бууруулж, арьсыг цайруулна гэх мэт олон ач тустай.
Илүү дэлгэрэнгүйгээр интернэтээс хайгаад уншихыг хүсвэл маш их материал байдаг.


Эх сурвалж: http://lajollamom.com/2011/01/drink-warm-lemon-water-in-the-morning/

No comments:

Post a Comment