Thursday, April 26, 2012

8-р хэсэг: Жимс, самар-суперхүнс


Чөлөөт радикал нь бие махбодын хэвийн солилцооны явцад үүсч байдаг боловч гадаад орчны бохирдол, тамхи, цацраг, түлэгдэж, гүн шарсан хоол болон болгосон хоолнууд зэрэг гадаад орчны нөлөөгөөр чөлөөт радикалын хэмжээ ихэсч байдаг. Эдгээр чөлөөт радикалуудтай тэмцэх гол арга нь антиоксидант ихээр агуулсан хүнснийхээ хэрэглээг нэмэгдүүлэх юм. Антиоксидант чөлөөт радикалтай харилцан үйлчлэлцсэнээр чөлөөт радикалын эд эсийг гэмтээх нөлөөнөөс хамгаалдаг.

Антиоксидантууд нь хүнсний бүтээгдэхүүнд оршдог байгалийн гаралтай нэгдлүүд юм. Эдгээрт А, С, Е аминдэм, бета-каротин, зарим эрдэс, фенолт нэгдлүүд болон бусад химийн бодисууд ордог. Жимс, самран суперхүнснүүд нь тэжээлийн бодисуудаар баялаг төдийгүй антиоксидант шинж чанар ихтэй бүтээгдэхүүнүүд юм.

Гожи жимсгэнэ (goji berry)
Гожи берри нь Өвөр Монгол болон Түвдийн хамгаалагдсан хөндийд ургадаг бөгөөд С аминдэмийн агууламж нь жүржийнхээс 500 дахин их хэмжээтэй байдаг. Энэ жимсгэнэ нь А, В1, В2, В6, Е аминдэмийн сайн эх сурвалж төдийгүй 18 аминхүчил, 21 бичил элементийг агуулдаг. Хамгийн чухал нь энэхүү жимсгэнэ нь антиоксидант ихээр агуулсан байдаг ба хөгшрөлт, өвчний явцыг удаашруулахад тохирсон маш гайхалтай бүтээгдэхүүн юм.

Боловсруулаагүй какао (raw cacao)
Энэ самарны тухай маш их мэдээлэл байдаг. Гэхдээ урьдчилан анхааруулж хэлэхэд гадуур зарагдаж байгаа какаон нунтаг болон дэлгүүрүүдэд худалддаг какаог "Dutch method" аргаар буюу химийн бодисуудыг нэмж, 150 С хүртэл халааж, ихэнх тэжээлийн бодис, антиоксидантууд устсан байдаг. Тийм ч учраас сертификаттай органик (certified organic) боловсруулаагүй какаоны нунтгийг олж авах буюу бүхэл буурцгийг авч 40С-ээс ихгүй температурт боловсруулан хэрэглэнэ. 40С-ээс хэтрэхэд дулаанд мэдрэмтгий аминдэм, эрдэс, антиоксидантууд устдаг. Какао нь магнигаар маш баялаг бөгөөд магнийн дутагдал нь нийт хүн амын дийлэнхи хувьд илэрсэн байдаг. Түүнчлэн хоолны дуршилыг багасгадаг, илчлэг багатай тул жингээ хасах гэж байгаа хүмүүст их ач тустай. Төмөр хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд 28 гр орчим какаоны буурцаг нь төмрийн өдрийн зөвлөгддөг хэмжээний 314%-ийг агуулдаг юм байна. Боловсруулаагүй какаоны антиоксидантын оноо (ORAC) нь 95500 буюу улаан дарснаас 14, ногоон цайнаас 21, цэвэр шоколаднаас 7 дахин их хэмжээний антиоксидант агуулдаг гэсэн үг юм. Хэн шоколадыг эрүүл мэндэд тустай гэж бодохов дээ.

Мака (maca)
Мака нунтаг нь Мака үндэснээс гаралтай бөгөөд Перугаас гаралтай амтат суперхүнс юм. Энэхүү хүнсийг энергийн хэрэгцээг хангах, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх, үр тогтоолтыг сайжруулах, дархлааны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэсээр иржээ. Перуд макаг хүнс болон эмийн зориулалтаар өргөн хэрэглэдэг ба дэлхийн өнцөг булан бүрт худалдан авах боломжтой болжээ.

Акаи (acai berry)
Акаи жимсгэнэ нь Амазоны хөндий дэх омог аймгийн хоолны дэглэмийн гол үндэс нь байсаар иржээ. Энэхүү жимсгэнэ нь үзмэн ягаан өнгөтэй, тропикийн жимсгэний амттай, антиоксидантын агууламж маш ихтэй юм. ОRAC оноо нь 1027 байдаг байна.




Далдуу модны самар болон тос (coconuts & coconut oil)
Залуун далдуу модны самар нь дэлхий дээрх электролитийн агууламж хамгийн их хүнсний нэг юм. Электролитууд нь бидний биеээр энерги зөөвөрлөдөг ионжсон давснууд юм. Хөлсөөр электролит ихээхэн гадагшилдаг тул электролитийн хангамж нь буурч, ядрах, сульдахад хүргэдэг. Энэ үед далдуу модны шүүсийг уух нь дэлгүүрт зарагддаг өнгө% амт оруулагтай спортын ундаанаас хамагүй илүү үр дүнтэй.
Далдуу модны тос нь ханасан өөх тос бөгөөд дундаж-гинжит өөхний хүчлийн нэг бөгөөд бусад ханасан өөх тосноос хялбархан шимэгдэж, хэрэглэгддэгээрээ ялгаатай. Бусад ханасан өөх тос нь биеийн эд эсэд хадгалагддаг бол далдуу модны тос нь элгэнд шууд очин, энергийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг. Түүнчлэн далдуу модны тосны 53%-ийг лаурийн хүчил эзэлдэг бөгөөд энэ нь хөхний сүүнд их хэмжээтэй агуулагддаг байна. Олон тооны судалгааны үр дүнгээс харахад лаурийн хүчил нь бактер, вирус болон бусад эмгэг төрөгчдөөс биеийг хамгаалахад тусалдаг байна. Халууны боловсруулалт ороогүй гаргаж авсан (cold pressed) далдуу модны тосыг Аюурведийн анагаах ухаанд 4000 жилийн турш хэрэглэж ирсэн бөгөөд одоо ч гэсэн олон сая хүн өвчний эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Өмнөд Америкт далдуу модны тосыг өвчнийг эдгэрүүлэх, өвчнөөс хурдан илааршуулахын тулд аяга аягаар нь уудаг. Түүнчлэн дэлхий даяар эмнэлгүүдэд хоол боловсруулах эмгэг, шимэгдэлт алдагдсан нөхцөл байдлуудад болон бага насны хүүхэд өөр төрлийн өөх-тос боловсруулах чадваргүй байгаа тохиолдолд хэрэглэгдэж байна. Далдуу модны тос нь хоол хийхэд тохирсон тос бөгөөд бусад төрлийн ургамлын тосноос ялгаатай нь хоол болгох температурт хүрэхэд чөлөөт радикал үүсгэдэггүй. Бусад тоснуудаас илүү исэлдэлт, хуршилдант тэсвэртэй байдаг. "Extra virgin cold pressed" төрлийг нь хэрэглэх хэрэгтэй. Учир нь энэ нь бага температурт боловсрогдсон, тэжээлийн бодисуудаа харьцангуйгаар хадгалсан байдаг.


Нони (noni)

Энэхүү жимс нь бактер, хавдар, үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд E.coli-ийн эсрэг үйлчилгээ сайтай гэдэг нь батлагджээ. Мөн өвчин намдаах шинж чанартай, эсийн нөхөн төлжилтийг дэмждэг, дархлааг сайжруулдаг байна.Нони нь олон төрлийн аминдэм, эрдэс, энзим, ко-энзим, ургамлын стерол, антиоксидант, фитонутриент, биофлавоноидуудыг агуулдаг. Ханиад, томуу, хоол боловсруулах замын эмгэгүүд, арьсны эмгэгүүд, өвчин намдаагч, толгойн өвдөлт, халдвар гэх мэт олон өвчний үед хэрэглэгддэг. Нониг одоо дэлхий даяар хэрэглэж байгаа бөгөөд худалдан авахдаа хөлдөөсөн жимсийг, шүүс авахдаа зөвхөн ферментжүүлээгүй хэлбэрийг сонгож аваарай.


Эх сурвалж:
Food matters: Detox and rejuvenation guide


Монголд суперхүнс гэж нэрлэгдэхээр ямар хүнс байдаг бол???

No comments:

Post a Comment