Wednesday, December 28, 2011

Будаа болон ургамалтай дэр

Тодорхой ургамал болон цэцэгнүүд нь нойргүйдэл, бухимдлыг арилгаж, тайвшруулах үйлдэлтэй байдаг. Нойрсоход тусалдаг хэд хэдэн төрлийн тос байдаг ба эдгээрийг ургамал болон цэцгэн дээрээ нэмснээр сайхан үнэртэй болгодог. Дэрэн дээрээ хэвтэх үед таны биеийн дулаан, жингийн нөлөөгөөр үнэрээ ялгаруулдаг. Энэ бол олон зууны турш туршигдан, үр дүнтэй нь батлагдсан ароматерапи (aromatherapy) буюу анхилуун үнэрээр эмчлэх арга юм. Та доорх ургамлуудыг хэрэглэн, дараах үр дүнг харах боломжтой.
  • Тайвшруулах үйлдэлтэй ургамлууд: Алтан товч (Chamomile), Лаванда (Lavender), Сарнайн дэлбээ (Rose petals), Гааны навч (Mint)
  • Уйлдаг хүүхдэд: Лаванда (Lavender), Гаат мийхумс (Catnip), Суйга шаралж (Mugwort)
  • Сайхан зүүд зүүдлэе гэвэл: Гаврын навч (Balsam needles), Лаванда (Lavender), Розмарин (Rosemary), Цэцэрлэгийн майоран (Sweet marjoram)
  • Толгойн өвдөлтийг намдаах: Алтан товч (Chamomile), Лаванда (Lavender), Розмарин (Rosemary) гэх мэтээр ургамлуудын үйлдлийг судалж байгаад тэднээр дэр хийж авч болно.
Дэрэн дотроо юу ч хийж болох ба бүх төрлийн будаанаас авхуулаад, хатаасан ургамал, цэцэг гээд юу ч хийж болно. Үүн дээрээ анхилуун үнэрт тоснуудыг (essential oils) нэмснээр нойрсох үед сайхан үнэр ялгарах болно. Монголын нөхцөлд ургамал, цэцгийг өөрөө түүн, хатааж хэрэглэж болох юм. Түүнчлэн хатаасан ургамлуудыг худалдан авч (хэрвээ байвал) өөрийн хүссэн дэрээ хийх боломжтой.

Энэ нийтлэлээр та бүхэнд ийм дэр байж болох тухай л өгүүлсэн болно. Харин та бүхэн өөрсдөө уншиж, судалж байгаад, тохирсон дэрээ өөрсдөө хийх боломжтой. Интернетээр хайвал олон төрлийн агууламжтай, олон төрлийн дэр хийх заавар олон байна.

http://www.moodletter.com/DreamPillow.htm

No comments:

Post a Comment