Байгалийн анагаах ухаан бол бие махбодын өөрөө өөрийгөө эмчлэн эдгэрүүлэх чадварыг дэмжих замаар өвчин, эмгэгийг эмчилдэг анагаах ухааны салбар юм.
Tuesday, December 20, 2011
Ижил төстэй байдлын хууль (Law of similarities)
3-р хэсэг
Чидун жимс нь өндгөвчний үйл ажиллагааг сайжруулж, дэмждэг.
Грейпфрут, жүрж болон бусад цитрус жимснүүд нь эмэгтэй хүний хөхний булчирхайтай төстэй бөгөөд хөхний эрүүл мэндэд тустай ба хөхнөөс гарч, орох тунгалагийн урсгалыг сайжруулдаг байна.
Харин гадил, өргөст хэмх, зукини (zucchini) зэргийн гол бай нь эр бэлэг эрхтэн байдаг гэнэ шүү.
Газрын самар (peanut) нь төмсөг болон бэлгийн чадавхид нөлөөлөх нөлөө ихтэй байдаг. Виакрагийн гол найрлага болох аргининыг газрын самарнаас гаргаж авдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй байна.
Усан үзэм нь уушигны альвеолыг санагдуулам дүрстэй байдаг. Уушигний эд нь альвеол гэх маш жижиг салбарласан хийт бөмбөлгүүдээс тогтдог. Энэхүү бүтэц нь уушиг болон цусны судасны хооронд хийн солилцоог явуулдаг. Шинэхэн усан үзмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүст уушигны хавдар, эмфизем тусах эрсдэл багасдаг байна. Усан үзмийн үр нь проантоцианидин хэмээх антиоксидантыг агуулдаг ба харшилын шалтгаант гуурсан хоолойн багтрааны хүндрэлийг багасдаг байна.
Эх сурвалж:
http://www.awakeningblog.com/hidden-message.html
AIAS Herbal medicine-1 хичээлийн гарын авлага
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment