Долоогоны цайг ардын эмчилгээ болон эмнэлзүйн анагаах ухаанд зүрхний тоник болгон ашиглаж ирсэн. Долоогоныг зүрхний үйл ажиллагааг сайжруулах, зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулах, бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Мөн цээжний бахыг тогтворжуулж, зүрхний шигдээсийн дараах эдгэрэлтийн үеийг дэмжихэд ашигладаг.
Долоогоны цай нь түүний навч, цэцэг, жимсгэнээс бүрдэх ба зүрхэнд нөлөөлдөг олон төрлийн биофлавоноид төст нэгдлүүдийг агуулдаг байна. Ургамлын эдгээр найрлага нь astringent буюу агшаах үйлдэл үзүүлдэг.
Түүнчлэн АХФ (ACE)-ийг саатуулж, судас нарийсгагч үйлдэлтэй ангиотензин II-ийн нийлэгжлийг бууруулна. Ингэснээр артерийн даралтыг бууруулж, мөчдийн цусан хангамжийг сайжруулдаг. Долоогонод агуулагддаг биофлавоноидууд нь маш хүчтэй антиоксидантууд юм.
Долоогоно нь зүрхний титэм судасны өвчин, атеросклероз, даралт ихдэлтэнд үр дүнтэй, эрсдэл багатай эмчилгээ болдог.
Эх сурвалж:
http://www.teabenefits.com/herbal-tea-benefits/hawthorn-tea-benefits.html
No comments:
Post a Comment