1-р хэсэг
Хэрчсэн лууванг харах юм бол яг л хүний нүд шиг харагддаг. Хүүхэн хараа, солонгон бүрхэвч, цацарсан шугамууд гээд бүгд хүний нүд шиг харагддаг. Тэгээд ч шинжлэх ухаанаар лууван хүний нүдний үйл ажиллагаа, цусны урсгалыг сайжруулдаг гэдгийг баталсан билээ.
Улаан лооль нь 4 тасалгаатай бөгөөд улаан өнгөтэй байдаг. Зүрх мөн адил улаан өнгөтэй, 4 тасалгаатай байдаг. Олон тооны судалгаагаар зүрх, судсанд сайнаар нөлөөлдгийг баталсан байдаг.
Хушга нь баруун, зүүн тал бөмбөрцөгт хуваагдсан жижигхэн тархи шиг л харагддаг. Хушганы нугалаа, атираа нь хүртэл тархины бор гадарга шиг харагддаг. Түүнчлэн энэ нь тархины үйл ажиллагаанд шаардлагатай олон төрлийн нейротрансмиттерийн найрлагад ордог бодисуудыг агуулдаг байна.
Улаан шош нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, эдгэрэлтийн процессийг сайжруулдаг. Та ажигласан бол энэхүү шош нь яг л бөөртэй адилхан харагддагийг анзаарах болно.
No comments:
Post a Comment