Tuesday, April 24, 2012

Барууны ургамлын анагаах ухаанд хэрэглэгддэг аюурведийн ургамлууд

Adhatoda vasica 
Malabar nut tree

Үйлдэл: Цэр ховхлох (expectorant), гуурсан хоолой тэлэх (bronchodilator), багтрааны эсрэг (antiasthmatic), төрөлтийг хурдасгах (oxytocic), үр зулбуулах (abortifacient)

Хэрэглээ: Гуурсан хоолойн багтраа, цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл (бронхит), төрсний дараах цус алдалт, буйлны эмгэгийн үед хэсэг газарт түрхэх

Эсрэг заалт: Жирэмслэлт (төрөлтөөс бусад үед) 


Albizia lebbeck
The women's tongue

Үйлдэл: Мөөгөнцрийн эсрэг, бактерийн эсрэг, гэдэсний гөлгөр булчингийн агчил тавиулах, харшилын эсрэг, цусны холестерол бууруулах, түүнчлэн зүрхний тоник үйлдэлтэй байх магадлалтай

Хэрэглээ: Гиперхолестеролеми, атопик харшилууд (гуурсан хоолойн багтраа, харшилын ринит, экзема, чонон хөрвөс), амьсгалын замын өвчнүүд, экземийн үед хэсэг газарт


Andrographis paniculata
Chiratta, King of bitters
Шахмал хэлбэрээрээ дархлаа тогтолцоо, шингэн хэлбэрээрээ хоол боловсруулалт сайжруулах

Үйлдэл: хоол боловсруулалтыг сайжруулах (bitter), тоник, цөс ялгаралтыг дэмжих (choleretic), дархлаа дэмжих, элэг хамгаалах, халуун бууруулах (antipyretic), үрэвслийн эсрэг, зулбуулах, адатоген (adaptogen) 

Хэрэглээ: Цочмог болон архаг халдвар, дархлаа суларсан байдал, шимэгч хорхойн халдвар, малария, элэгний гэмтэл, элэгний халдвар, элэгний үйл ажиллагаа дарангуйлагдсан эмгэг, зүрх судасны эмгэг

Эсрэг заалт: Жирэмслэлт


Гаж нөлөө: Их тунгаараа ходоодны цочрол, хоолны дуршил бууралт, огиулж бөөлжих шинж илэрч болно. Ерөнхийдөө гаж нөлөө багатай ургамал. 


Bacopa monniera
Brahmi
Аюурведийн хамгийн өргөн хэрэглэгддэг мэдрэлийн тогтолцооны ургамал

Үйлдэл: Мэдрэлийн тоник (nervine tonic), хөнгөн зэргийн тайвшруулагч, хөнгөн зэргийн таталт намдаах, үрэвслийн эсрэг, ой тогтоолт, анхаарал, сурах чадварыг сайжруулагч

Хэрэглээ: Гэмтэл, цус харвалтын дараах мэдрэлийн гэмтэл (дор хаяж 1 жил хэрэглэх), мэдрэлийн ядаргаа, эпилепси, сэтгэцийн өвчин

Сoleus forsohlii
Coleus

Үйлдэл: Даралт буулгах, глаукомын эсрэг, цусны ялтас эсийн эсрэг (antiplatelet), гуурсан хоолойн агчил тавиулах, зүрхний үйл ажиллагаа сайжруулах (cardiac tonic), бамбайн үйл ажиллагаа бага хэмжээгээр идэвхижүүлэх 

Хэрэглээ: Даралт ихдэлт, зүрхний архаг дутагдал, тархины судасны өвчин (судас тэлэх), зүрхний цусан хангамжийн дутагдал (ischemic heart disease), тромбоз, глаукома, гуурсан хоолойн багтраа, уушигны архаг бөглөрөлт өвчнүүд, хоол боловсруулалт муудах, бамбайн үйл ажиллагаа бага зэрэг буурсны улмаас жин нэмэх, псориаз, үр тогтоох чадвар муу байх, хөнгөн зэргийн гипотиреодизм

Эсрэг заалт: Даралт багатай байх

Анхаарах: Даралт бууруулах эмүүдийн үйлдлийг нэмэгдүүлнэ


Commiphora mukul
Gum guggul, Guggul

Үйлдэл: Холестерол бууруулах, цус шингэлэх (anti-platelet), үрэвслийн эсрэг, таргалалтын эсрэг, LDL бууруулах, HDL нэмэгдүүлэх, антиоксидант

Хэрэглээ: Гиперхолестеролеми, цусны триглицерид өндөр байх, артрит, зүрхний цусан хангамжийн дутагдал, илүүдэл жин, зангилаат-уйланхайт батга (3 сарын дараагаас үр дүн мэдэгдэнэ, тослог арьстай өвчтнүүд энэхүү ургамалд тетрациклинээс илүү хариу үйлдэл үзүүлдэг) 


Гаж нөлөө: Зарим хүмүүст толгой өвдөх, хөнгөн зэргийн дотор муухайралт, зогисуулах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.


Crataeva nurvala
Three-leaved caper
Аюурведийн анагаах ухаанд шээс ялгаруулах замын эмчилгээнд хамгийн их хэрэглэгддэг ургамал

Үйлдэл: Чулуу үүсэлтээс сэргийлэх, эмчлэх (antilithic), давсагны тоник (bladder tonic), үрэвслийн эсрэг, гөлгөр булчин буюу араг ясны булчингийн тонусыг сайжруулах (in vitro)


Хэрэглээ: Шээс ялгаруулах замын архаг халдварын үед дархлаа сайжруулах болон антисептикийн хамтаар хэрэглэх, бөөрний чулуу, түрүү булчирхайн томрол, тонусгүй буюу багадсан давсагны эмчилгээ, шээс баригдахгүй болох (enuresis)


Gymnema sylvestre
Small indian ipecac, Gurmar (sugar destroyer)

Үйлдэл: Цусны сахар бууруулах, анти-диабетик (инсулины ялгарлыг нэмэгдүүлэх), чихэрлэг амт мэдрэгч хэлний хөхлөгийг мэдээгүй болгох, цусны холестерол бууруулах

Хэрэглээ: Чихрийн шижин (зарим тохиолдолд хариу урвал хурдан илэрдэг болон хамгийн сайн үр дүн 6-12 сарын тасралтгүй хэрэглээний дараагаас илэрдэг), таргалалт, тамирчдад булчингийн масс нэмэгдүүлэх зорилгоор 

Hemidesmus indicus
Indian sarsaparilla

Үйлдэл: Диафоретик (хөлрүүлэх), цус цэвэршүүлэх (depurative), микробын эсрэг, дархлаа дарангуйлах

Хэрэглээ: Арьсны архаг өвчнүүд, шарх, аутоиммун өвчнүүд, ревматоид артрит, yяман (leprosy)

Inula racemosa
Inula

Үйлдэл: Агчил тавиулах (умайн, гуурсан хоолойн, гөлгөр булчингийн), бета хоригч, даралт буулгах, цээжний бахын эсрэг

Хэрэглээ: Зүрхний ишеми өвчин, цээжний бах, гуурсан хоолойн өвчнүүд, гуурсан хоолойн багтраа. Ялангуяа зүрхний өвчинтэй хавсарса бронхит

Гаж нөлөө: Харшил хавьтлын дерматитийг мэдрэгжүүлж болзошгүй

Phyllanthus amarus
Bahupatra
Шарлалтанд хэргэлэдэг уламжлалт жор

Үйлдэл: Вирусын эсрэг, элэг хамгаалах, цусны чихэр бууруулах

Хэрэглээ: Вирусын шалтгаант элэгний өвчнүүд, цочмог элэгний үрэвсэл, элэгний архаг тогтвортой халдвар, вирусын шалтгаант өвчнүүд, чихрийн шижингийн эмчилгээнд дэмжлэг болгон хавсран хэрэглэх

Picrorhiza kurroa
Katuka

Үйлдэл: Элэг хамгаалах, үрэвслийн эсрэг, харшилын эсрэг, дархлаа дэмжих, хоол боловсруулалт сайжруулах (bitter tonic), цөс ялгаралтыг дэмжих, антиоксидант

Хэрэглээ: Цочмог архаг халдвар, дархлаа сул байх, элэгний халдварт өвчнүүд, хорт бодисын нөлөөт элэгний гэмтэл, гуурсан хоолойн багтраа, фото эмчилгээний хамтаар витилиго-ийн эмчилгээнд үр дүнтэй. 

Гаж нөлөө: Суулгалт, гэдэс дүүрэх, гэдэс мушгирч өвдөх, тууралт гарах

Terminalia arjuna
Arjun tree
Зүрхний өвчний эмчилгээнд хэрэглэгддэг гол ургамал

Үйлдэл: Зүрхний тэжээлийн байдлыг сайжруулах, холестерол, триглицерид бууруулах, HDL хэмжээг нэмэгдүүлэх, зүрх хамгаалах, элэг хамгаалах, бага зэргийн шээс хөөх

Хэрэглээ: Гиперхолестеролеми, зүрхний ишеми өвчин, цээжний бах, зүрхний хэм алдагдал

Tylophora indica 
Country ipecac, Indian ipecac

Үйлдэл: Багтрааны эсрэг, үрэвслийн эсрэг, дархлаа дарангуйлах, харшилын эсрэг

Хэрэглээ: Багтраа болон харшилын ринитийн үеийн шинж тэмдгийн эмчилгээ, амеобын дизентери болон бусад протоазын халдвар, аутоиммун өвчнүүд

Гаж нөлөө: Дотор муухайрах, бөөлжих
Анхаарах: 7 хоногоос хэтрүүлэлгүй хэрэглэх

Withania somnifera 
Winter cherry, ashwaganda or Indian ginseng

Үйлдэл: Тоник, адаптоген, мэдрэл тайвшруулагч, үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг (өндөр тунгаараа)  

Хэрэглээ: Стресс, мэдрэлийн ядаргаа, цочмог өвчний дараах болон хэт их стрессийн дараах эдгэрэлтийн үе, архаг өвчнүүд, жирэмслэлт, тамирчид, хөгшин настай хүмүүст өвчний урьдчилан сэргийлэлтэд

Эх сурвалж:

AIAS-Ургамлын анагаах ухаан-2 хичээлийн сургалтын материал

 

1 comment:

  1. I am extremely impressed with your writing skills and also with the layout on your weblog.
    Is this a paid theme or did you modify it yourself?
    Either way keep up the nice quality writing, it is rare to see a nice
    blog like this one these days.

    ReplyDelete