Saturday, November 1, 2014

Өвөл, хаврын турш идэх ногоогоо намар хэрхэн бэлтгэх вэ?

Монголчуудын хувьд өвөл их хүйтэн тул шинэ, ногоо жимс өвөл, хавар идэх боломжгүй байдаг. Тийм болохоор та бүхэнд намар шинэ ногоо гарах үед жимс, ногоогоо хэрхэн чанарыг нь алдагдуулахгүйгээр бэлтгэж, өвөл, хавар, зун шинэ ногоо, жимсээр тасрахгүй байх аргыг зааж өгье.

Энэ удаад хэрхэн жимс, ногоог хөлдөөх талаар оруулъя.

  • Жимсгэнэ бүхлээр нь хөлдөөх. 

 Манай оронд олон төрлийн байгалийн жимсгэнэ ургадаг бөгөөд маш их тэжээллэг, антиоксидантын агууламж өндөртэй бөгөөд эрүүл мэндэд маш олон талын эерэг үйлчилгээ үзүүлдэг. Жилийн турш хэрэглэхэд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өдрийн жимс ногооны хэрэгцээг хангах, өдөрт хэрэглэх аминдэм, эрдсийн хэрэгцээний тодорхой хэсгийг хангах гэх мэт ач тустай.

Яагаад заавал хөлдөөх гээд байгаагийн учир нь хөлдөөх бол шим тэжээлийг алдагдуулахгүйгээр хадгалах боломжийг олгодогт оршино. 

Нэрс, хад, үхрийн нүд, тошлой гэх мэт жимсгэнийг хөлдөөхөөсөө өмнө угаах бөгөөд аль болох бяцлахгүйгээр угааж, дараа нь цэвэр алчуур, цаасаар арчина. Дараа нь том листэн дээр давхарлахгүйгээр тавьж, хөлдөөгчинд /-20С/ хийнэ.



Нэрс жимсийг хөлдөөх
Хамгийн багадаа 7 цаг хөлдөөх бөгөөд ерөнхийдөө шөнийн турш хөлдөөхөд хангалттай. Дараа нь хөлдөөсөн нэрсээ уутлаж, буцааж хөлдөөгчиндөө хийнэ. Хөлдөөсөн жимсгэнийг хөлдөөгчнөөс гаргангуутаа хэрэглэх бөгөөд тасалгааны температурт удаан байлгаж болохгүй.
Энэ зураг бол гадаадын сайтаас авсан зураг юм. Монгол нэрс дээрхийг бодвол хурдан бяцардаг, тэгээд ч хөдөө түүгээд хөлдөөх боломж муу, холоос ирэх замдаа дарагдсан байдаг тул бяцарч, шүүс нь гарсан байх магадлалтай. Мөн ихэнх тохиолдолд их хэмжээгээр авдаг тул ингэж хөлдөөх боломж муу. Тийм учраас шууд савлаж хөлдөөж болно. Энэ жил жимснүүдээ савлаж хөлдөөсөн.


Ингэж хөлдөөвөл ихээр бяцарч, дарагдахгүй, хэлбэр дүрсээ хадгалах боломжтой. Заавал хуванцар сав гэхгүйгээр гялгар уутанд багаар хийгээд шууд хийгээд хөлдөөчихсөн ч болно.

  • Ногоог бүхлээр нь хөлдөөх.

Монгол ногоог намар их хэмжээгээр авч хөлдөөснөөр та Хятад ногоог бага хэрэглэх боломжтой.
Хөлдөөх арга нь жимсгэнийхтээ адил листэн дээр тавьж хөлдөөгөөд дараа нь гялгар уутанд хийнэ.


Ингэж хөлдөөх нь нэг талаараа их зай эзлэх боломжтой. Вандуй, буурцагт ногоог ингэж хөлдөөхөд их тохиромжтой. Мөн лууван, чинжүүг хэрчээд хөлдөөж болно. Хөлдөөсөн ногоог дараа хэрэглэхэд зөөлөрсөн байдаг гэдгийг анхаарна уу.

    Нухашлаж хөлдөөсөн навчит ногоо
  • Ногоог нухашлаж хөлдөөх.

 Ногоон навчит ногоо, ургамлуудыг ингэж нухашлаж хөлдөөх нь зайг хэмнэнэ. Мэдээж нухашласан ногоог шинэ ногооны салатанд хэрэглэж болохгүй. Харин шөл, хуурганд хийж болно. Үүний тулд холигч /блэндэр/ хэрэгтэй.

Навчит ногоонуудаа угаагаад холигчинд хийнэ. Дээрээс нь 1 аяга орчим буцалсан эсвэл цэвэршүүлсэн хүйтэн ус хийж, холино. Ногоо жижиглэгдэх үед дахин нэмэх замаар аль болох их ногоо хийж /гэхдээ холигч хэт өтгөн зүйлийг холиж чаддаггүй/, аль болох бага холино. Ингэж хольсныхоо дараа мөс хийдэг сав, эсвэл аяган торт хийдэг саванд хийж хөлдөөгөөд, хөлдсөний дараа уутлан, дахин хөлдөөнө.



Ногооны нухаш хөлдөөсөн байдал














  • Жимс, ногооны шүүс шахаж хөлдөөх.

Арвайн өвс ургуулсан нь
Ногооны шүүс шахаж хөлдөөхийн тулд танд шүүс шахагч хэрэг болно. Энэ аргаар тарьсан арвайн өвснийхөө шүүсийг шахаж, хөлдөөж байсан туршлага байна.
Ногооны шүүс гэдэг нь аминдэм, эрдэс, ургамлын тэжээлт бодисуудыг эслэггүйгээр хэрэглэх нэг арга юм. Сайн шүүс шахагчтай бол луувангийн шүүс, навчит ногооны шүүс, жимсний шүүс шахаж, хөлдөөгөөд дараа хэрэглэж болно.

Та бүхэн хэрхэн арвайн өвс ургуулах, ач тусыг мэдэхийг хүсвэл Эрүүл амьдралын хөтөч фэйсбүүк хуудсыг уншаарай. Удахгүй блогтоо энэ талаар нийтлэл оруулнаа.

Арвайн өвс нь мөн өвөл, хавар шинэ ногоо байхгүй үед гэртээ бага талбайд ургуулж, хэрэглэх маш их тэжээллэг суперхүнс болдог. Та өдөрт 30мл шүүс уухад өөр ногоо хэрэглэх шаардлагагүй, өндөр концентрацитай маш их тэжээллэг шүүс юм.

Арвайн өвсний шүүс

  • Ургамлуудыг тосонд хөлдөөх.

Энэ бол хоол амтлагч, эмчилгээний үйлчилгээтэй ургамлуудыг хадгалах, хэрэглэх нэг арга юм. Эхлээд ногоогоо жижиглэн хэрчиж, мөс хөлдөөх саванд хийгээд дээр нь оливийн тосоо хийж хөлдөөнө. Хөлдсөний дараа уутлан, дахин хөлдөөнө.



Хөлдөөсөн тосоо хоол хийх бүрдээ шарж хуурахдаа хийж болно.
Зургийг эндээс авав. http://www.thekitchn.com/freeze-herbs-in-olive-oil-173648


Та бүхэн амжилт хүсье.

No comments:

Post a Comment