Saturday, November 22, 2014

Дасгалын дараах булчин нэмэгдүүлэх шейк



Дасгалын үед булчингийн уураг задардаг учраас дасгалын дараа булчинг нөхөн сэргээж, төлжүүлэх уургийг хэрэглэх хэрэгтэй. Гликемийн индекс өндөртэй нүүрс-ус нь уургийг булчинд хүргэж, шавхагдсан гликогенийг нөхөж, сэргэлтийн процессийг түргэсгэдэг. 

Найрлага
150мл бүйлсний сүү
1 скүүп шоколадтай уургийн нунтаг
1 хоолны халбага агч модны сироп
1 ш гадил
2 хх тослог багатай тараг
1 дусал ванилла ханд

Яагаад үүнийг уух хэрэгтэй вэ?
Бүйлсний сүү нь булчинг нэмэгдүүлэх уураг агуулдаг ба магнигаар баялаг юм. Магни нь булчинг суллаж, хөшсөн булчинг сулруулдаг. Тараг нь уураг, кальцийн өндөр агууламжтай, В12 аминдэмээр баялаг тул булчингийн өсөлт, хоолны дуршил зохицуулахад оролцдог. Агч модны сироп нь түргэн ялгардаг нүүрс-ус учраас богино хугацаанд энергиэр хангана. Мөн дасгалын үед барагдсан гликогений нөөцийг дахин сэргээж, сэргэлтийн процессийг хурдасгаж, ядралтаас сэргийлнэ.
Гадил жимс нь В аминдэмүүдийг агуулдаг, цусны улаан эсийг нэмэгдүүлдэг. Мөн дасгалын дараа усгүйжсэн эсүүдийг калигаар хангадаг. Ванилла нь байгалийн антиоксидант бөгөөд булчингийн өвдөлтийг бууруулж, хоол боловсролтыг сайжруулж, дархлааг дэмждэг.

No comments:

Post a Comment