Өглөөний цайн дээр уураг голлосон хүнс идэх
Хэрвээ зөвхөн ганц л зөвлөмжийг
хэрэглэе гэвэл уураг голлосон өглөөний цай өдөр бүр уух хэрэгтэй. Хамгийн
багадаа 10 г уураг байх хэрэгтэй. Хэрвээ яарч байгаа бол уураг агуулсан шейк
уухад хангалттай. Өглөө хамгийн эхэнд уураг хэрэглэснээр өдрийн турш цусны чихэр
хэвийн хэмжээнд байхад тусална.
Уураг ихтэй өглөөний цайны
жишээнүүд: өндөг, туна загас, мөөг, шош, буурцаг, ногоон навчит ургамал, самран
түрхлэгтэй хар талх
Цусны сахарын ихсэлт нь хүн бүрт өөр өөр байдаг
Бид нэг төрлийн бүтээгдэхүүнд өөр
өөр хариу урвал үзүүлдэг. Зарим хүмүүст хар талх цусны чихрийг огцом ихэсгэдэг
байхад зарим хүмүүст ихэсгэдэггүй. Жимсэнд агуулагддаг фруктоз сахар нь цусны
чихрийн хэмжээг зарим хүмүүст нэмэгдүүлдэг ч бүхэл жимсээрээ идсэн тохиолдолд
дээрх нөлөө үзүүлдэггүй.
Стрессийн түвшингээ хянах
Хэдийгээр зохистой хооллож байсан ч
их стресстэй тохиолдолд цусны чихрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн жин их нэмэх
магадлалтай. Стрессийн үед кортизол даавар ялгарч, кортизол нь цусны сахарыг
нэмэгдүүлнэ. Хоосон ходоодон дээр кофе уухад найрлага дахь каффейн нь
кортизолын ялгарлыг нэмэгдүүлснээр цусны чихрийн хэмжээг ихэсгэдэг.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж үзэх
Хоол хүнсээ сайжруулахын хажуугаар
ногоон кофений ханд (Green
coffee extract) болон Gymnema sylvestreare ургамлын
бэлдмэл зэргийг туршаад
үзээрэй.
Стевиа (Stevia) хэрэглэх
Стевиа гэдэг нь маш чихэрлэг амттай
ургамал юм. Цусны чихрийн хэмжээг ихэсгэхгүйгээр цай, кофенд чихэрлэг амт
оруулдаг. Энэ нь сахар орлуулагч химийн нэгдлүүдээс илүү байгалийн гаралтай
ургамлын навч тул эрүүл сонголт байх болно.
Их хэмжээний кортизолыг шатаахын тулд дасгал хийх
Стресстсэн үед ялгардаг кортизол нь
аюулаас зугтаахын тулд ялгардаг. Ямар нэгэн аюултай тулгарсан үед зугтаах
шаардлага гарахад кортизол ялгарч, илүү хурдан, хурц ухаантай болгож, цусанд
чихрийг ялгаруулснаар булчингийн агшилтанд энерги болон хэрэглэгддэг байхад
өнөөгийн бидний стрессийн үед тийм хариу урвал үзүүлэх шаардлагагүй юм. Тийм
болохоор дасгал хийснээр ихэссэн сахрын хэмжээг бууруулах нөлөөтэй.
Хоолны дэглэм барихаа зогсоох
Хэрвээ чихэрлэг хүнс, талх идэх гэж
байгаа бол хажуугаар ногооны салат, шош, буурцаг гэх мэт уураглаг бүтээгдэхүүн
хавсарснаар цусны чихрээ тогтвортой байлгах боломжтой болдог. Нүүрс-ус нь
түргэн шимэгдэж, тухайн үеийн энергийн хэрэгцээг хангах ба харин уураг нь аажим
шимэгдэж, дараагийн үйл ажиллагаанд шаардлагатай энергиэр хангана.
No comments:
Post a Comment